Хайлтын үр дүн

2857 илэрц олдлоо.

Жилээс жилд хамгаалагдсан хөрсний болон ил талбайн хүнсний ногооны нэр төрөл, тариалалтын хэмжээ, нэгж талбайгаас хураан авах ургацын хэмжээ нэмэгдэж хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлж байна. Тариалан эрхлэгч иргэн, аж ахуй нэгжийн үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлж буй ургамлын өвчин, хортон шавж, хачиг, хог ургамал, мэрэгч амьтдын уршгаар хураан авах ургацын хэмжээ, чанар тодорхой хэмжээнд буурдаг. Ургамлыг өвчин, хөнөөлт шавж, хачиг, хог ургамал, мэрэгч амьтнаас хамгаалах, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, ургац нэмэгдүүлэх, хураан авах бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, хорогдлыг багасгах технологийн үндсэн хэсэг нь Ургамал хамгааллын арга хэмжээ юм. Тухайн жилийн уур амьсгалын нөхцөл, тариалангийн технологи, хөнөөлт организмын төлөв байдлаас улбаалан ургамал хамгааллын арга хэмжээг төлөвлөх, ургамал хамгааллын цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд тариаланчдын мэдлэгийг дээшлүүлэх шаардлага байна. Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа Тариалангийн үйлдвэрлэлд дэвшилтэт технологийг нэвтрүүлж, ухаалаг технологид суурилсан газар тариаланг хөгжүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалж, сайжруулах зорилгоор "Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян"-ны хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан Ургамлын хөнөөлт организмтай тэмцэх арга, технологийг нэвтрүүлэх ажлын хүрээнд энэхүү зөвлөмжийг боловсруулж тэмцэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг зөвлөж байна.

Салбарын мэргэшсэн мэргэжилтнүүдийг практик мэдлэг мэдээллийг оюутнуудад заах боломжийг бүрдүүлж цагийн багш хөтөлбөр боловсруулах, судалгаа хийх

Инновац, өндөр технологи, гарааны бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтын санг байгуулах судалгаа хийх, экосистемийн замын зураглал боловсруулах

Хиймэл оюун ухааны засаглалыг бий болгох судалгаа боловсруулах, төр хувийн хэвшилд шат дараалалтай нэвтрүүлэхэд замын зураглал боловсруулах

Электроникс, автоматжуулалтын салбарын бодлогын судалгаа хийх, стратеги боловсруулах

Сансрын тухай хууль, эрхзүйн орчныг бүрдүүлэх Сансрын тухай хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагын урьдчилан тандан судалгаа

"Цахим орчин дахь насанд хүрэгчдийн хандлага хүүхдийн аюулгүй байдалд нөлөөлөх нь" судалгаа

Төрийн байгууллагуудад Google documents ашиглах боломжийг судлах, тандан судалгаа хийх

Digital nomads олон улсын хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлэх боломжийг судлах, нөлөөллийн судалгаа хийх

Өргөн нэвтрүүлгийн үндэсний контент үйлдвэрлэгч, нийлүүлэгч, дамжуулагчийн өнөөгийн байдал болон өргөн нэвтрүүлгийн контентыг амжилттай хөгжүүлж байгаа улс орнуудыг судлан шинжилж, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан, үндэсний контент үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын судалгааг боловсруулна.

Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсын Харилцаа холбоо, мэдээллийн технологи (ХХМТ)-н салбарын хүний нөөцийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, эрэлт, нийлүүлэлтийн дүн шинжилгээ хийх, олон улсын туршлагыг судлах, дунд болон урт хугацаанд хүний нөөцийг хөгжүүлэхэд баримтлах бодлогын орчин, стратегийн чиглэлийг тодорхойлоход хувь нэмэр оруулахад оршино.

Энэхүү судалгааны зорилго нь эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, өндөр технологийн болон өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох, өндөр үр ашигтай үйлчилгээний төрөл, хэлбэрийг бий болгох, үндэсний инновацын чадавх, нөөцийг оновчтой ашиглах, инновацын талаарх төрийн дэмжлэгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үндэсний инновацын тэргүүлэх чиглэлийн талаар судалгаа хийж, 2026-2030 онд баримтлах үндэсний инновацын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн төслийг боловсруулах юм

Судалгаа