Хайлтын үр дүн

1893 илэрц олдлоо.

Монгол орны халиун бугын тархалтын зургийг нарийвчлан гаргах, тоо толгой нөөцийг буга тархсан аймаг, сум, зарим агнуурын бүс нутаг бүрээр гаргах, хамгааллын статусыг шинэчлэн тогтоох, халиун бугын популяцийн насны бүтэц, хүйсийн харьцааг тогтоох, мэдээллийн сан бүрдүүлэхэд оршино.

Дорнод бүс нутгийн (мангир-Allium senescens L) ургамалын шимт чанарыг судлах, махны чиглэлийн үхрийн тэжээлд нэмэлт хэлбэрээр өгөх, үхрийн махны химийн найрлага, илчит чанарыг тодорхойлоход оршино.

Вирүсийн шалтгаант элэгний архаг үрэвслийн үед элэгний фиброзын зэргийг цусны цитокинуудын түвшингээр тодорхойлж бусад биомаркеруудтай харьцуулж үр дүнг тооцох

"Засгийн газрын бодлого, чиглэл, зах зээлийн өнөөгийн байдал, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүн амыг баталгаатай хүнсээр хангах, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ингэний сүүгээр эсэг идээ үйлдвэрлэх технологийн оновчтой шийдлийг боловсруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд оршино."

Бидний судалгааны ажлын үндсэн зорилго нь 4 сэнст нисдэг тэрэг буюу дроны тэнцвэржилтийг хиймэл оюун ухаанд суурилан удирдах судалгааг хийнэ. Энэхүү системийн загварыг хөгжүүлж, туршихад оршино.

Айл өрх, албан байгууллагын хэрэглээний халуун, хүйтэн усны электрон тоолууруудаас мэдээллийг цуглуулан боловсруулж мэдээллийн төв рүү дамжуулах системийн загварыг хөгжүүлж, турших

Монгол Улсад Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шинэ техник, технологи нэвтрүүлэх, олон улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа холбогдох стандартыг судалж, орчуулан боловсруулах, нутагшуулах үндэсний болгон батлуулах.

Монгол улсад Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах техникийн туслалцаа.

Байгалийн шахсан хий нь Монгол орны цаг агаарын нөхцөл байдалд хэрхэн нийцэж байгаа, цаашид хэрхэн ашиглах талаарх судалгаа.

Монгол улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийг 2018 оны статистик мэдээлэлд тулгуурлан судалсан тайлан.

Үндэсний дэд бүтцийг бий болгох, аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр орон нутагт хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхэд гол бэрхшээл болж логистикийн асуудлыг МУ-ын хөгжлийн хэтийн төлөвт тулгуурласан судалгаа.

Үндэсний дэд бүтцийг бий болгох, аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр орон нутагт хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхэд гол бэрхшээл болж логистикийн асуудлыг МУ-ын хөгжлийн хэтийн төлөвт тулгуурласан судалгаа.

Нийслэлийн гудамж замын орон зайн мэдээллийн санг бүрдүүлэх анхдагч өгөгдлүүдийн маягт, үзүүлэлтүүдийн ангилал, код, тодорхойлолтыг ашиглах заавар

Хятад, орос, монголын харилцааны түүхэн дэх алтайн хязгаар (1907-1931 он

Даяарчлагдаж байгаа энэ цаг үед, улс төр, нийгэм эдийн засгийн хөгжлийн ээдрээтэй замыг даван туулж байгаа энэ түүхэн цаг үед монгол хүн бүрийн үндэсний үзэл ухамсрыг сэргээх, монгол аман бичгийн эртний уламжлалт соёл түүхийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, эртний монголчуудын уран зохиолын сэтгэлгээ түүгээр дамжуулан монгол хүнд уламжлагдан үлдэх хэл, соёл, түүх, зан үйлийн өв соёлын арвин санг бүхэлд нь багтаасан XIII-XIX зууныг дуусталх үеийн Монголын эртний уран зохиолын дурсгалт бичгүүдийн хүрээнд судалгаа шинжилгээ хийнэ. Судалгаа шинжилгээ хийсний үр дүнд эдгээр зуунд хамаарах уран зохиолын сонгодог дурсгалуудыг сонгон зуун зуунаар ангилж цуврал 5 ботид багтаан унших бичгийн зориулалтаар хэвлүүлж өргөн олон уншигчдын гарт хүргэх гол зорилго тавьж байна. Энэхүү судалгааг хийснээр бид шинжлэх ухааны үндэслэлтэй, сурвалж эх бичгийн найдвартай эхийг түшиглэсэн, зөвхөн мэргэжлийн явцуу хүрээнд биш, олон нийт уншигчдын хүртээл болж монгол айл бүрд очих, XIII-XIX зууны Монголын эртний сонгодог уран зохиолын дээжийг багтаасан эмхтгэл боловсруулж хэвлүүлэх үндсэн зорилго тавьж ажилласан болно.

Судалгаа