182
Монгол Улс: Хүүхдийн илүүдэл жин, таргалалтын тархалт Өргөн хүрээний дүн шинжилгээ
Судалгааны тайлбар: Хүүхдийн илүүдэл жин, таргалалтаас сэргийлэх, хянах тусгайлсан бодлого, стратеги хөтөлбөр байхгүй боловч, эх, хүүхдийн эрүүл хооллолтыг дэмжих Хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр хэрэгждэг. Хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулахад тусгайлан чиглэгдсэн бодлого, үйл ажиллагааг яамны түвшинд нэгтгэн удирддаг хэдий ч, хүүхдийн илүүдэл жин, таргалалт, өсөлт хөгжил, эрүүл мэндийн асуудлыг нэгдсэн удидлагаар хангах салбар хоорондын, тухайлбал боловсрол, нийгмийн халамж, хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжгүй байна.
Боловсрол, нийгмийн халамж, эрүүл мэндийн асуудлыг орон нутгийн засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэс нэгтгэн удирддаг тул тэдгээр салбарын уялдаа холбоог орон нутгийн түвшинд хангахад илүү хялбар байна. Сургуулийн насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн байдлыг тандах арга механизм бараг байхгүйгээс хүүхдийн илүүдэл жин, таргалалтыг бууруулах зорилтын хэрэгжилтийг
үнэлэхэд бэрхшээлтэй байна. Сургуулийн хүүхдийн биеийн жин, өндрийг тандах, хянах тухай хамтарсан тушаал 2019 оны төгсгөлд гарсан хэдий ч, коронавируст халдварын цар тахлын улмаас хэрэгжихгүй байна. Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол хүнс, идэвхтэй хөдөлгөөний стандартыг боловсруулж, хэрэгжүүлэх ажил хийгдэхгүй байна.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 1.6K
- Татсан тоо
- 324
- Файлын хэмжээ
- 718.27 KB
- Оруулсан огноо
- 2023.04.03
- Судалгаа хийгдсэн он
- 2021 он
- Судалгааны салбар
- Эрүүл мэндийн шинжлэх ухаан
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Гадаадын зээл, тусламж
- Гүйцэтгэгч байгууллага
- НЭМҮТ
- Захиалагч байгууллага