357
Гэмт хэрэгтний нийтлэг хэв шинж, сэтгэхүйн онцлог /Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хоригдлын жишээн дээр/
Судалгааны тайлбар: Монгол Улсад 2022 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 1,4 хувийг дээрэмдэх гэмт хэрэг эзэлж, энэ төрлийн гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуй нэгж, байгууллагад их хэмжээний хохирол учирсан болох нь улсын хэмжээний статистик мэдээллээс харж болно. Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хоригдлын тоо буурахгүй, ял эдлүүлэх ажиллагаанд хүндрэл учруулж байгаад анхаарлаа хандуулж, судалгааны ажилдаа тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн нийтлэг шинжийг тодорхойлоод зогсохгүй тэдний сэтгэл зүйн онцлогийг тусгайлан бэлдсэн асуулгын хүрээнд тодорхойлохыг зорьсон болно.
Түлхүүр үг:
Гэмт хэрэг, эрүүгийн ял, ялын төрөл, сэтгэхүйн онцлог, хэв шинж, давтан гэмт хэрэг, хуулиар тогтоосон нөхцөл, журам
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 3.1K
- Татсан тоо
- 801
- Файлын хэмжээ
- 951.25 KB
- Оруулсан огноо
- 2023.08.29
- Судалгаа хийгдсэн он
- 2023 он
- Судалгааны арга зүй
- Судалгааны ажилд нийгмийн шинжлэх ухааны нийтлэг судалгааны арга болох түүхчилэх, харьцуулах, бичиг баримтад дүн шинжилгээ хийх, анкетын болон ярилцлагын аргыг өргөнөөр ашигласан.
- Судалгааны салбар
- Хууль
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
- Гүйцэтгэгч байгууллага
- ДХИС-н Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төв
- Захиалагч байгууллага
- Судалгааны баг
Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, дэд хурандаа М.Хүрэлбат Мөн төвийн судлаач-докторант, хошууч П.Баярбаатар