Монгол улсын олон улсын гэрээ ба эрүүгийн хуулийн нийцэл (зарим төрлийн гэмт хэргийн ойлголт, үндсэн шинж, эрүүгийн хариуцлага)

Судалгааны тайлбар: Монгол Улсын эрх зүйн хүрээнд “шинэ төрлийн” гэж тооцогдох гэмт хэрэг, тухайлбал хүнийг хүчээр алга болгох гэмт хэрэг; өнөөгийн байдлаар Монгол Улсад бүртгэгдээгүй ч олон улсын хэмжээнд онц ноцтой аюул учруулдаг гэмт хэргүүд болох иргэний нисэхийн харилцаа, агаарын хөлөг, олон улсын нисэх буудлын аюулгүй байдалтай холбоотой гэмт хэрэг; хүрээгээ тэлж улам өсөн нэмэгдэж буй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргүүдтэй тэмцэх хүрээний олон улсын гэрээнүүдийг тус тус сонгон судалж, гэмт хэргийн тодорхойлолт, үндсэн шинж, эрүүгийн хариуцлагатай холбоотой хэм хэмжээг түүвэрлэн, Монгол Улсын Эрүүгийн хуульд тусгасан байдлыг тодруулж, нийцлийг дүгнэн, цаашид тус хуулийг боловсронгуй болгох чиглэлээр санал, зөвлөмж дэвшүүлснээрээ суурь ач холбогдол оршино. Ингэснээр Эрүүгийн хууль ба Монгол Улсын олон улсын гэрээний нийцлийг сайжруулж, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ эрх зүйн хүрээнд биелүүлэх үйл хэрэгт дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байна.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
8
Татсан тоо
4
Файлын хэмжээ
4.61 MB
Оруулсан огноо
2024.07.04
Судалгаа хийгдсэн он
2022 он
Судалгааны салбар
Хууль
Санхүүжилтийн эх үүсвэр
Улсын болон орон нутгийн төсөв
Гүйцэтгэгч байгууллага
Хууль зүйн үндэсний хүрээлэн
Захиалагч байгууллага
Хууль зүйн үндэсний хүрээлэн
Хууль зүйн үндэсний хүрээлэн info@legalinstitution.mn 315735 Хууль зүйн үндэсний хүрээлэн нь хууль тогтоомжийн төлөв байдал, хандлага, хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эрдэм шинжилгээний зөвлөмж, аргачлал боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд шинжлэх ухааны санал дүгнэлт өгөх, хууль эрх зүйн сургалт, мэдээллээр үйлчлэх, хууль тогтоомжийн бүртгэл, системчлэл, мэдээлэл, сурталчилгааг зохион байгуулах чиг үүрэг бүхий эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны үндэсний байгууллага юм.
Судалгааны баг
Судалгааг удирдсан:
ХЗҮХ-ийн захирал, Хууль зүйн ухааны доктор (Dr.jur) Х.Эрдэм-Ундрах
Судалгааны багийн бусад гишүүд:
Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор (LL.D)
С.Сүхбаатар
Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Энх-Амгалан 
Эрдэм шинжилгээний ажилтан Д.Дэмидханд
Х.Мөнгөнчимэг

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа