Ургамалаас биологийн идэвхт бодис нийлэгжүүлэгч эндофит бичил биетний өсгөвөр ялгаж өсгөвөрийн сан бүрдүүлэх, тэдгээрт суурилсан бүтээгдэхүүний туршилт судалгаа

Судалгааны тайлбар: Энэхүү төслийн үр дүнд Монгол орны нэн ховор, ховор болон ашиглалтад хэт өртөж буй 15 зүйл эмийн ургамлаас эндофит бактери, актиномицет, дрожж, мөөгөнцрийн 358 цэвэр өсгөвөр ялган авч, ex-situ хадгалж, 103 өсгөврийг генийн түвшинд тодорхойлж, олон улсын генбанкны нэгдсэн системийн санд бүртгүүлэв. . Төслийн хүрээнд ялгасан эндофит бичил биетний 358 цэвэр өсгөврийн сан буюу биет материалын сан хөмрөг, тэдгээрийн ангилалзүй, биологийн идэвхийн мэдээллийн санг бүрдүүлж, мэдээллийг дэлхийн “Бичил биетний глобал каталог”д байршуулсан. Микробын эсрэг идэвхтэй бичил биетний 108 өсгөвөр, ургамлын өсөлтийн гормон болох индол цууны хүчил (ИЦХ) нийлэгжүүлэгч 118, фосфат уусгагч 121, цайр уусгах чадвартай 100 өсгөврийг олж тогтоож, цаашид эдгээр ашигт шинж чанарт суурилсан хэрэглээний судалгааны суурь материал бэлдсэн. Нөмрөгт банздооноос ялгасан, микробын эсрэг өндөр идэвхтэй мөөгөнцрийн Fusarium P20-S1-1 өсгөвөр нь бактери, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй, гербицид, пестицид шинж чанартай, зарим хавдрын шугаман эсийг дарангуйлах идэвхтэй зэрэг олон тооны шинэ бодис нийлэгжүүлж байгааг олж тогтоосон. Судалгаагаар олж илрүүлсэн ургамлын өсөлтийн гормон нийлэгжүүлэх, уусдаггүй эрдсийг уусгах чадвартай бичил биетний өсгөврүүдийг ашиглан бэлдмэл хийж модлог ургамлын үрэн дээр туршсан үр дүнгээр эдгээр бэлдмэлүүд шилмүүст модны үрийн сёололтын хувийг нэмэгдүүлж, хугацааг богиносгох, анхны шилмүүс ба мөчрийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, навчит модны өндөр, навчны тоог нэмэгдүүлэх үйлчилгээ үзүүлж буйг тогтоосон. Уг тайлан 98 хуудастай, 13 хүснэгт, 45 зураг, диаграмм 18, 1 хавсралтаас бүрдсэн ба эшлэлд 35 бүтээл ашиглав.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
1.4K
Татсан тоо
805
Файлын хэмжээ
7.04 MB
Оруулсан огноо
2023.06.16
Судалгаа хийгдсэн он
2022 он
Судалгааны арга зүй
2021 онд Нөмрөгт банздоо (Saussurea involucrata Kar. et Kir.), Эгэл өмхий өвс (Peganum harmala L.), Төвд ланцай (Lancea tibetica) 3 зүйл нэн ховор, Зүүнгарын гоёо (Cynomorium songaricum), Пржевальскийн зээргэнэ (Ephedra przewalskii Stapf.), Урал чихэ
Судалгааны салбар
Биологийн шинжлэх ухаан
Санхүүжилтийн хэмжээ
70,000,000.00₮
Санхүүжилтийн эх үүсвэр
Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
Гүйцэтгэгч байгууллага
ШУА, Биологийн хүрээлэн
Захиалагч байгууллага
battsengel@met.gov.mn
Судалгааны баг
1 	Жигжиддорж  Энх-Амгалан 	 	Доктор (Ph.D) 	Лабораторийн эрхлэгч, ЭШТА 
2 	Цэрэннадмид Рэнцэнханд 	 	Доктор (Ph.D) 	ЭШТА 
3 	Нурамхаан 
Маржангүл 	 	Доктор (Ph.D) 	ЭШДА 
4 	Төрбат 
Адъяадолгор 	 	Доктор (Ph.D) 	ЭШДА 
5 	Майдаржав 
Амарбаясгалан 	 	M.Sc 	ЭШДА 
6 	Одонжавхлан Чагсалдулам 	 	M.Sc 	ЭШДаА 
7 	Бямбасүрэн Бумцэнд 	 	B.Sc 	ЭШДаА 
8 	Нямгэрэл Дарьцогзол 	 	B.Sc 	ЭШДаА 
9 	Эрдэнэтөгс Энхтөгс 	 	B.Sc 	ЭШДаА 
10 	Гэндарам 
Одонтуяа 	 	ШУ доктор (Sc.D) 	Гэрээт ажилтан 
11 	Ядамсүрэн Гэрэлчулуун 	 	Доктор (Ph.D) 	Гэрээт ажилтан

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа