236
Алтай, Тува, Монголын хил орчмын бүс нутгууд дахь угсаатны шашны болон нийгмийн үйл явц бол хүн амын соёл хоорондын харилцан үйлчлэлийн хүчин зүйл болох нь Түүх, орчин үе
Судалгааны тайлбар: 1. Хожуу эртний үе, дундад зуун болон орчин үеийн угсаатны шашны болон нийгмийн үйл явцын хүрээн дэх Сибирь(Алтай, Тува) болон Баруун Монголын хил орчмын нутгуудын хүн амын угсаатны нийгмийн хөгжлийн үндсэн чиг хандлагыг тодорхойлж, соѐл-түүхийн нөхцөл байдалд тодорхойлолт өгөх.
2. Анхдагч шашнууд (зороастризм, буддизм, манихейство, несторианство, ислам) дэлгэрсэн үе шатыг тодруулах, скиф-хүннүгийн, түрэг-монголын, зүүнгарын болон орчин цаг үе дэх Өмнөд Сибирийн болон Төв Азийн хил зэргэлдээ бүс нутгуудын нүүдэлчдийн ертөнцийг үзэх тогтолцооны төлөвшилд тэдгээр шашнуудын нөлөөллийг авч үзэх.
3. Хожуу эртний үе болон дундад зууны үед Төв Азийн бүс нутаг дахьугсаатны нийгмийн үйл явцын хүрээнд оршуулгын зан үйлд шинжилгээ хийсний үндсэн дээр Алтай, Тува болон Монголын нүүдэлчдийн соѐл хоорондын харилцан үйлчлэлийн онцлогийг тогтоох.
4. XIX зуунаас XXI зууны эхэн үе дэх Алтай, Тува болон Баруун Монголын хил дамнасан орон зай дахь угсаатны нийгмийн үйл явц болон төрийн бодлогын хүрээнд үнэн алдартан, ислам болон буддизмын харилцан үйлчлэлийн хийгээд хөгжлийн эрч, хөдлөл зүйг авч үзэх.
5. Сибирийн (Алтайн хязгаар, Тувагийн БНУ, Алтайн БНУ зэрэг) болон Баруун Монголын (Баян-Өлгий, Ховд болон бусад аймгууд) хилийн бүс нутгууд дахь соѐл хоорондын харилцан үйлчлэлийн онцлогийг тодорхойлдог орчин үеийн угсаатны нийгмийн болон шашны үйл явцуудад дүн шинжилгээ хийх зэрэг болно.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 352
- Татсан тоо
- 56
- Файлын хэмжээ
- 8.60 MB
- Оруулсан огноо
- 2024.07.24
- Судалгаа хийгдсэн он
- 2022 он
- Судалгааны салбар
- Нийгэм судлал
- Санхүүжилтийн хэмжээ
- 16,200,000.00₮
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- МУИС-ИЙН ХОВД АЙМАГ ДАХЬ САЛБАР СУРГУУЛЬ ТҮҮХ НИЙГМИЙН УХААНЫ ТЭНХИМ
- Захиалагч байгууллага
-
Шинжлэх ухаан, технологийн сан info@stf.gov.mn stf Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС) нь Монгол Улсын Засгийн Газрын 1993 оны 12-р сарын 24-ны өдрийн 192 дугаар тогтоолоор байгуулагдаж, мөрдөгдөж байгаа хууль тогтоомж болон холбогдох дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна.
- Судалгааны баг
И.Бүрэн-Өлзий Б.Нямдорж Л.Нямсүрэн Х.Цэдэв Ц.Пүрэвсүрэн Ч.Мөнхбаяр Б.Алтантуяа С.Хишигтогтох