Хайлтын үр дүн

368 илэрц олдлоо.

Байгууллагын өөрчлөлтийн тэргүүлэх чиглэл нь хүний нөөцийн удирдлага, инноваци- мэдлэгийн менежментийг түлхүү хөгжүүлэхээр байна. Байгууллагын зохион байгуулалтын удирдлага, зан үйл, соёл, бүтээмж, чанар, гүйцэтгэл давуу тал илүүтэй байна.

Монгол улсын хэмжээнд 228 өрхийн эрүүл мэндийн төв, 271 сумын эрүүл мэндийн төв, 39 сум дундын эмнэлгийн 10574 эмч, ажилтан тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Судалгаанд төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн амбулаториор үйлчлүүлсэн 1018 үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлсэн 295 үйлчлүүлэгч, нийт 1313 үйлчлүүлэгч, тухайн агшинд ажиллаж байсан 1493 эмч, эмнэлгийн ажилчид хамрагдсан. • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, үйлчилгээний соёлд ЭМЯ-ны харьяа эмнэлгүүдийн амбулаториор үйлчлүүлэгчид 84,6%-ийн, стационараар үйлчлүүлэгчид 89,6%-ийн сэтгэл ханамжтай гарсан байна. Харин НЭМГ-ын харьяа эмнэлгүүдийн хувьд амбулаториор үйлчлүүлэгчид 72,7%-ийн, стационариар үйлчлүүлэгчид сэтгэл ханамж 88,3%-тай байна. Эмч, эмнэлгийн ажилчдын хувьд ЭМЯ-ны харьяа эмнэлгүүдэд 86,9%-ийн, НЭМГ-ын харьяа эмнэлгүүдэд 81,3%-ийн сэтгэл ханамжтай байгаа нь амбулаториор үйлчлүүлэгчдийн хувьд стационариар үйлчлүүлэгчдээс сэтгэл ханамж доогуур байгаа нь харагдаж байна

Судалгаанд 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэг, ЭМЯ-ны харьяа 14 байгууллагын удирдах ажилтан 912 хүн хамрагдав. Удирдах ажилтны мэдээний санг аймаг, дүүрэг, ЭМЯ-ны харьяа байгууллагаар нэгтэн үүсгэсэн. Судалгаанд хамрагдсан нийт удирдах ажилтны 79.1% -ийг эмэгтэйчүүд эзэлж, 41-50 насныхан дийлэнх нь байна. Удирдах ажилтны дийлэнх нь 3 жилийн удирдах ажлын туршлагатай, 56.4% нь удирдлагын чиглэлээр мэргэшээгүй, сургалтад хамрагдаагүй байна. Ялангуяа аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны дийлэнх нь сургалтад хамрагдаагүй байна. Удирдлага, эрүүл мэндийн удирдлагын сургалтын хэрэгцээ өндөр байна. Ялангуяа байгууллагын хөгжил, соёл, хяналт шинжилгээ, үнэлгээ, төлөвлөлт, зохион байгуулалтын удирдлагаар суралцах хэрэгцээ илүү байна

Судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх хувь нь лавлагаа төвүүдээр дүгнэлт гаргуулсан гэсэн ба цөөн хувь нь хувийн эмнэлэг, дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төвүүдийг нэрлэжээ. Иргэдийн 54.9% нь Эрүүл мэндийн сайдын 2011 оны 107, 2013 оны 313 дугаар тушаалаар Монголд эмчлүүлэх боломжгүй өвчний жагсаалтад орсон оношилгоо, эмчилгээний чиглэлээр гадаадад эмчлүүлэх хэрэгцээтэй гэсэн бол 190 иргэн бусад шалтгаанаар оношилгоо, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн байна. Иргэд гадаадад оношлуулах, эмчлүүлэх бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, эрүүл мэндийн аялал, зуучлал, эрүүл мэндийн лизинг, технологийг хөгжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний ур чадвар, хариуцлагыг сайжруулах замаар Монголдоо эмчилдэг болох хэрэгцээ шаардлага байгааг онцолж байна.

Эрүүл мэндийн салбарт дийлэнх нь эмэгтэйчүүд ажиллаж, насны хувьд жил ирэх тутам залуужих хандлага ажиглагдаж байна. Хүн амын 54.1% хөдөө орон нутагт амьдарч, эрүүл мэндийн нийт ажиллах хүчний 48.6%, их эмчийн 37.7%, сувилагчийн 49.5% нь хөдөө аймагт байршиж байна. Улаанбаатар хотод хүн амын 45.9% нь амьдарч, ажиллах хүчний 51.4%, их эмчийн 62.3%, сувилагчийн 50.5% нь байршиж байна. Монгол улс 10000 хүнд ногдох их эмчийн тоогоороо дэлхийн болон олон улсын дунджаас 2.1 дахин, сувилагч эх баригч 1.1 дахин өндөр байна. Харин шүдний эмч 0.8 дахин, нийгмийн эрүүл мэндийн ажилтан 1.5 дахин бага байгаа бол эм зүйч 1.6 дахин өндөр байна.

/ 2022 он

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бага насны хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндийг дэмжих зорилгоор "Сүү, тараг" хөтөлбөрийг батлан хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү ажлын үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар хийлгэсний үр дүн, судалгаа тайлан

Шүүх шинжилгээний байгууллагын 2023 онд хийсэн шинжилгээ, хэргийн газрын үзлэгийн статистик мэдээлэл

Энэхүү судалгааны зорилго нь олон улсын хэмжээний болон тухайлсан улс орны багшийн цогц чадамжуудыг харьцуулан шинжилж, “Багш, бага боловсрол” хөтөлбөрөөр төгсөгчдийн чадамжийн хүрээ боловсруулахад оршино. Энэхүү зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэв. 1. Багшийн цогц чадамжийн талаарх ойлголт, нэр томьёог тодруулах; 2. Монгол Улсын бодлого, эрх зүйн баримт бичиг болон олон улсын баримт бичгүүдэд багшийн чадамжтай холбоотой асуудлыг судлан шинжлэх; 3. Олон улсын болон дэлхийн хэмжээний багшийн цогц чадамжуудын хүрээнд харьцуулсан шинжилгээ хийх; 4. Монгол Улсын багшийн загвар болон гадаад улс орны багшийн цогц чадамжуудын хүрээнд харьцуулсан шинжилгээ хийх; 5. Харьцуулсан шинжилгээний үр дүнд үндэслэн “Багш, бага боловсрол” хөтөлбөрөөр төгсөгчдийн чадамжийн хүрээ боловсруулах.

/ 2024 он

Жил бүр УНТЭ-ээс зохион байгуулдаг Эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн хураангуй

/ 2024 он

Баянхонгор аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний үндсэн зорилго нь аймгийн нийт нутаг дэвсгэрийн хил хязгаарын доторх байгаль газарзүйн нөхцөл, газрын нөөц, түүний экологи эдийн засаг, орон зайн багтаамж, чадавхыг үнэлсний үндсэн дээр тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд газрыг оновчтой, үр ашигтай эзэмших, ашиглах, хамгаалах, үр өгөөжийг нь сайжруулах бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх арга хэмжээний менежментийг эрх зүй, шинжлэх ухааны үндэслэлтэй, төлөвлөлтөөр дэмжиж, газар эзэмшигч, ашиглагчдын эрх зүйн баталгааг хангаж, газрын кадастрыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд орших бөгөөд ажлын даалгаварт тусгайлан заасан аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд боловсруулагдана.

/ 2024 он

Баянхонгор аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний үндсэн зорилго нь аймгийн нийт нутаг дэвсгэрийн хил хязгаарын доторх байгаль газарзүйн нөхцөл, газрын нөөц, түүний экологи эдийн засаг, орон зайн багтаамж, чадавхыг үнэлсний үндсэн дээр тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд газрыг оновчтой, үр ашигтай эзэмших, ашиглах, хамгаалах, үр өгөөжийг нь сайжруулах бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх арга хэмжээний менежментийг эрх зүй, шинжлэх ухааны үндэслэлтэй, төлөвлөлтөөр дэмжиж, газар эзэмшигч, ашиглагчдын эрх зүйн баталгааг хангаж, газрын кадастрыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд орших бөгөөд ажлын даалгаварт тусгайлан заасан аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд боловсруулагдана.

Тархины саатай хүүхдийн булчингийн чангаралд Ботулины токсин-А тарилга ба сэргээн засахын цогц эмчилгээний үр дүнг тооцон булчин чангарлын менежментийг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх, нутагшуулах

Дорнод бүс нутгийн (мангир-Allium senescens L) ургамалын шимт чанарыг судлах, махны чиглэлийн үхрийн тэжээлд нэмэлт хэлбэрээр өгөх, үхрийн махны химийн найрлага, илчит чанарыг тодорхойлоход оршино.

Вирүсийн шалтгаант элэгний архаг үрэвслийн үед элэгний фиброзын зэргийг цусны цитокинуудын түвшингээр тодорхойлж бусад биомаркеруудтай харьцуулж үр дүнг тооцох

Хятад, орос, монголын харилцааны түүхэн дэх алтайн хязгаар (1907-1931 он

Судалгаа