Хайлтын үр дүн

173 илэрц олдлоо.

Залилах гэмт хэрэгт хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан хууль бус үйлдлийг ойлгодог. Энэ төрлийн гэмт хэргийн нэг онцлог нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах цар хүрээ ихтэй, хугацаа их ордог, гэмт этгээдүүд үргэлжлүүлэн хууль бус үйлдлээ хийсээр байдагт оршино. Нийгэмд ард иргэдийн ахуй амьдрал муу байгаатай холбоотойгоор бага хугацаанд их хэмжээний ашиг олох гэсэн эрмэлзэл нь залилах гэмт хэргийн нөхцөл нь болж, ард иргэдийн санхүү, эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь шалтгаан болж байна. Энэ хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас 2021 онд ирүүлсэн саналыг үндэслэн залилах гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг тодорхойлох криминологийн судалгааны ажлыг эхлүүлэх шаардлага бий болсон юм. Залилах гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг тодорхойлж, цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэрэгслийг бий болгоход оршино.

Кибер орчин нь өнөөгийн нийтийн харилцааны чухал хэрэгцээний нэг төдийгүй, нийгмийн хөгжлийг тодорхойлогч болсон компьютер, ухаалаг технологитой салшгүй холбоотой. Мөн даяаршсан нийгмийн гол мөн чанар, дэлхийн хүн төрөлхтний хоорондын харилцаа, холбоо, мэдээллийн үйл ажиллагааны автоматжуулалтын хамгийн гол гүүр нь кибер орчин учир иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангуулах талаар эрх зүйн орчин, мэдээллийн аюулын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байгааг өнөөгийн хөгжил, дэвшлийн үйл явц илтгэж байна. Иймд аливаа улс орон, байгууллага, тодорхой бүлэг хамт олон, хувь хүний мэдээлэл, түүний аюулгүй байдлыг баталгаатай хангах, хамгаалах явдал нь нэн ач холбогдолтой бөгөөд тулгамдсан бодит асуудлын нэг болсон мэдээллийн аюулгүй байдал ба кибер орчны өнөөгийн байдал энэ салбарт хэрэглэгдэж байгаа нэр томьёо, кибер орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн тогтолцоо, олон улсын чиг хандлага, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замын талаар энэхүү судалгааны ажилд авч үзсэн болно.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий алба хаагчийн сургалтын тогтолцоо, эрх зүйн зохицуулалт, алба хаагчийн албан тушаалын тодорхойлолт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдэж буй хөтөлбөрийн индекс зөрүүтэй, алба хаагчийг бэлтгэх, алба хаагчийн ажлын байрны бусад сургалтын уялдаа, залгамж холбоо алдагдсан, сургалтын үе шатууд, давтамжийн хувьд нэгдсэн хэв шинжгүй, сургалтаар олж авсан мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх, хянах, ажлын байрны ахих, дэвших боломжтой уялдах зохицуулалт хэрэгждэггүй зэрэг нь тулгамдсан асуудал үүсгэсээр байна. Хууль зүйн шинжлэх ухаанд хууль сахиулагчийн сургалтын тогтолцооны суурь зарчмыг тодорхойлж, түвшинд нь тулгуурлан уялдаа, харилцан хамаарлыг судалж, мэргэжлийн онцлог, хувь хүний онцлогт тохирсон сургалтын тогтолцоо боловсруулан нэвтрүүлэх үйл ажиллагааг эрх зүйн зохицуулалтаар боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байна. Судалгааны чадавх, сургалтын тогтолцоонд тулгамдсан асуудал болон эрх зүйн зохицуулалт, хүчин зүйлүүд, тэдгээрийн хүрээнд дэвшүүлж буй санаа, үзэл баримтлал зэрэг нь судалгааны таамаглалын хэмжээнд ойлгогдож байгааг дурдах нь зүйтэй бөгөөд эдгээрт дүн шинжилгээ хийх аргаар магадлах оролдлого хийсэн болно.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2012-2021 оны хооронд буюу 10 жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн 144 хүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн бөгөөд дээрх хэрэг хариуцах чадваргүй хүний дийлэнх нь шизофрени, шизофренийн хэв шинжит ба дэмийрэх эмгэг өвчтэй байсан ба хий үзэгдэл, дэмийрэл, сэтгэл хөөрөл, гутрал, эмгэг төрх төст шинж, хам шинж илрэн гардгийн улмаас нийгэмд аюултай үйлдэл хийсэн байна.

Уг судалгааны ажил нь үндсэн 2 бүлэгтэй бөгөөд түүвэр судалгаа хийж, цагдаагийн алба хаагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийн төлөв байдлыг тодорхойлох, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын үйл ажиллагааг зохицуулж буй хууль, дүрэм, журамд хийсэн системийн шинжилгээний үр дүнг түүвэр судалгааны үр дүнгээр баталгаажуулах ажлуудаас бүрдэнэ.

/ 2023 он

Хэрэглэгчийн үнэлгээ 2023 он

Оюуны өмчийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн болон иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй шуурхай байгаа эсэх талаар иргэдийн хандлагыг тандан судалж, түүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг тодорхойлоход оршино.

УБЕГ-аас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа нь хэрэглэгч - иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хэрхэн танигдсан, үйлчилгээнд өгсөн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн үнэлгээ, санал хүсэлтийг судалж дүгнэлт гаргах, уг дүгнэлтэд үндэслэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг дэвшүүлэн тавихад оршино.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг судалж, тэдгээрийн эрх зүйн байдлыг тодорхойлох замаар Иргэний хуульд тусгасан хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын талаарх эрх зүйн зохицуулалтад үнэлгээ хийхийг зорилоо. Үүний тулд сууц өмчлөгчдийн холбоо, ойн нөхөрлөлийн эрх зүйн байдлыг тодруулж, практикт ямар эрх, үүрэг эдэлж эрх зүйн харилцаанд оролцож байгаад дүн шинжилгээ хийх юм.

Монгол Улсад 2022 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 1,4 хувийг дээрэмдэх гэмт хэрэг эзэлж, энэ төрлийн гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуй нэгж, байгууллагад их хэмжээний хохирол учирсан болох нь улсын хэмжээний статистик мэдээллээс харж болно. Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хоригдлын тоо буурахгүй, ял эдлүүлэх ажиллагаанд хүндрэл учруулж байгаад анхаарлаа хандуулж, судалгааны ажилдаа тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн нийтлэг шинжийг тодорхойлоод зогсохгүй тэдний сэтгэл зүйн онцлогийг тусгайлан бэлдсэн асуулгын хүрээнд тодорхойлохыг зорьсон болно.

/ 2021 он

ГИХГ-аас хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн болон хүргэж буй үйлчилгээ чанартай , хүртээмжтэй , хүнд сурталгүй шуурхай хүрч байгаа эсэх талаар үйлчлүүлэгчдийн хандлагыг тандан судалж, түүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид хэрэгжүүлэх бодлого , үйл ажиллагааг тодорхойлоход оршино.

/ 2018 он

ГИХГ-аас хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн болон хүргэж буй үйлчилгээ чанартай , хүртээмжтэй , хүнд сурталгүй шуурхай хүрч байгаа эсэх талаар үйлчлүүлэгчдийн хандлагыг тандан судалж, түүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид хэрэгжүүлэх бодлого , үйл ажиллагааг тодорхойлоход оршино.

/ 2020 он

ГИХГ-аас хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн болон хүргэж буй үйлчилгээ чанартай , хүртээмжтэй , хүнд сурталгүй шуурхай хүрч байгаа эсэх талаар үйлчлүүлэгчдийн хандлагыг тандан судалж, түүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид хэрэгжүүлэх бодлого , үйл ажиллагааг тодорхойлоход оршино.

Гэмт явдалтай тэмцэх Монгол Улсын төрийн бодлого боловсруулах ажиллагааны хүрээнд гэмт хэрэгт тооцох, эс тооцох тухай асуудал, Монгол Улсын Эрүүгийн хууль дахь гэмт хэргийн ангилал, ялын тогтолцоо, харилцан уялдаа, үр нөлөөг судлах, орчин үеийн төрийн бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлох, санал зөвлөмж боловсруулах нь уг судалгааны ажлын зорилго юм. Энэхүү зорилгын хүрээнд дараах зорилтыг дэвшүүлж ажиллав. Үүнд: • Төрийн эрүүгийн бодлоготой холбоотой эрх зүйн зохицуулалт тэр дундаа 2002 оны Эрүүгийн хууль батлагдсанаас хойш орсон нэмэлт өөрчлөлт, УИХ, Засгийн газраас гаргасан эрх зүйн баримт бичгийг судлах; • Гэмт явдалтай тэмцэх төрийн бодлого боловсруулахад үүсч байгаа хүндрэл бэрхшээлийг тодорхойлох; • Гэмт явдалтай тэмцэх төрийн бодлогын чиг хандлагыг тодорхойлох; • Гэмт явдалтай тэмцэх төрийн бодлогын онол, практикт тулгамдаж буй асуудлуудыг судлах; • Гэмт явдалтай тэмцэх төрийн бодлогоор тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, эс тооцох асуудлын үндэслэлийг тодорхойлох; • Гадаадын зарим улсуудын төрийн эрүүгийн бодлогын талаар эрх зүйн зохицуулалтыг харыцуулан судлах.

: Хууль сахиулах ажиллагааны талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх, энэ чиглэлийн тулгамдсан асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт өгөх явдал манай сургуулийн эрдэмтэн, судлаачдын нэн чухал зорилт болоод байна. Хууль сахиулахын их сургуулийн хөгжлийн чиг хандлага, нэр хүнд түүний дотор эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чансаа олон улсын болон дотоодын их, дээд сургууль, судалгааны байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдөх эсэх нь эдгээрийг гардан гүйцэтгэгч эрдэмтэн, судлаачдын бүтээлийн чанар, тэдгээрийг хөхүүлэн дэмжих сургуулийн бодлогоос шууд шалтгаалах нь тодорхой юм.

Нийслэлийн Багануур дүүрэг нь Улаанбаатар хотоос 130 км зайд алслагдсан, 62,000 мянган га/кв.м нутаг дэвсгэртэй, 8462 өрх, 28419 хүн амтай, газар зүйн байрлалын хувьд зүүн аймгуудын зангилаа нутаг, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн дагуу байрладаг бөгөөд Хэнтий аймаг, Төв аймгийн 6 сумтай хил залгаа оршдог онцлогтой. Багануур дүүргийн хэмжээнд 2016 оны эхний 10 сард 3516 гомдол мэдээлэл бүртгэн шалгасан нь Улаанбаатар хотын хэмжээнд бүртгэсэн 293974 гомдол, мэдээллийн 1.2%-ийг эзэлж байна. Бүртгэсэн нийт 3516 гомдол мэдээллийн 548 буюу 15.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 2968 буюу 84.5% нь зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл байна. Багануур дүүрэгт сүүлийн 25 жилийн хугацаанд бүртгэсэн 7042 гэмт хэргийн улмаас 307 хүн нас барж, 2833 хүн хөнгөн, хүндэвтэр, хүнд хэлбэрээр гэмтэж , 4.5 тэрбум төгрөгийн хохирол учирсаны 1.3 тэрбум төгрөг буюу 29.1 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нөхөн төлүүлжээ. Өөрөөр хэлбэл, энэ тоон үзүүлэлт бол Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах...”, 19 дүгээр зүйлийн 19.2 дах хэсэгт заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтын хэрэгжилт дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэмжих үзүүлэлт болно.

Судалгаа