Хайлтын үр дүн

61 илэрц олдлоо.

"Монгол орны нөхцөлд тохиромжтой шар айрагны АРВАЙН сортыг шалгаруулан үрийг үржүүлэн. үйлдвэрлэлд нэвтрүүлэх Сүүлийн жилүүдэд селекцийн аргаар шинээр гаргасан арвайн гадаад, дотоодын шинэ сортуудыг нутагшсан жишиг сортуудтай харьцуулан судлаж, аж ахуй биологийн ашигтай шинж тэмдэг, шинж чанарыг илрүүлж, сортын потенциалыг богино хугацаанд ашиглах зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьсан Үүнд: 1. Арвайн сортуудын болцын хугацааг тодорхойлох 2. Арвайн сортуудын биометрийн үзүүлэлтүүдийг тодорхойлох 3. Арвайн сортуудын ургацын бүтцийг тодорхойлох 4. Арвайн сортуудыг тарих тохиромжтой хугацааг сонгох 5. Арвайн сортуудын тохиромжтой үрийн нормыг тогтоох 6. Биологийн тэсвэрийн үнэлгээ өгөх"

Хөдөөгийн хөгжлийн нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн, экспортын чиг баримжаатай биоэрчимт технологид суурилсан органик хөдөө аж ахуйг хөгжүүлэх үзэл баримтлал боловсруулах

Энэхүү төслийн үндсэн зорилго нь өндөр технологийн аргаар шинээр гарган авсан паразиттах (гадар ба дотор паразит)өвчнийг эмчлэх, сэргийлэх Лонгмонмек 2% тарилгын шинэ эмийн технологийгзүгшрүүлэнүйлдвэрлэлд нэвтрүүлэхэд оршино.

Бэлдмэлийн үйлчилгээний үр дүн, тохиромжтой хэмжээ тогтоож, "SAPO-1" бэлдмэлийг малын хашаа, хороо, бууц, тоног, төхөөрөмж болон мал эмнэлгийн зарим багаж, хэрэгслийг халдваргүйжүүлэхэд хэрэглэх (шүрших, угаах, арчих гэх мэт) оновчтой аргыг бий болгож, холбогох баримт бичгүүдийг боловсруулан, тодорхой хэмжээний бэлдмэл бэлтгэн хзрэглэгчдэд нийлүүлэх.

Адууны нийлүүлгийн өвчнийг оношилгоо болон эмчилгээний бэлдмэлүүдийг дотооддоо үйлдвэрлэж, орон нутгийн мал эмнэлгүүдийн хэрэгцээг 100% хангах зорилгоор ажиллав.

"Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн удирдлага, хяналтын програм хангамжийг хөгжүүлэн нэвтрүүлнэ. Дэвшүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлсэн. Үүнд: 1. Малын өвчнийг оношлоход түгээмэл ашиглаж буй арга, малын эмч нарын технологийн хэрэглээг судлах асуумж судалгаа хийсэн. 2. Малын өвчнийг оношлох онол арга зүй, хариу арга хэмжээ авах мэдээллийн сан бүрдүүлэлтэнд зориулж зохиол бүтээлийн судалгаа, шинжилгээ хийж, мэдээллийн сан бүрдүүлэх боловсруулалт хийсэн. 3. Малын зарим өвчнийг эмнэл зүйн нийтлэг болон өвөрмөц шинж тэмдгээр цахимаар оношлох програм хангамжийг хөгжүүлсэн. 4. Мал эмнэлгийн нэгжүүдэд систем хэрэглэх сургалтыг онлайнаар зохион байгуулж, гарын авлагыг боловсруулан, түгээсэн. 5. Төслийн түшиц байгууллагуудад иж бүрэн 4 компьютерыг системийн хэрэглээнд ашиглуулж байна. "

Одой хайлас (Ulmus pumila L.)- ны фитохими ба фармакологийн зарим идэвхийг судлан топгоох зорилготой

"1. Ургамлын дээжнээс полисахарид ялган авах 2. Ялган авсан полисахаридыг анхан шатанд цэвэршүүлэх 3. Цэвэршүүлэн бэлэн болгосон полисахаридуудыг химийн аргаар селенжүүлэх 4. Селенжсэн полисахаридуудын селений агууламжийг багажит шинжилгээгээр баталгаажуулах 5. Туршилт, шинжилгээний үр дүнг олон улсын мал эмнэлгийн сэтгүүлд хэвлүүлэх болон гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж хэлэлцүүлэх замаар нийтийн хүртээл болгох "

Энэхүү суурь судалгааны ажлын хүрээнд нийслэлийн орон сууцны тэжээвэр амьтад оршин суугчдын хүрээлэн буй орчин, тав тух, эрүүл, аюулгүй амьдрах орчинд нөлөөлж байгаа эсэх, оршин суугчдын болоод тэжээвэр амьтдын эрх ашиг, хэрэгцээ шаардлага, эрх үүрэг, хариуцлагыг зохицуулсан хотын стандартыг тогтоон мөрдүүлэх шаардлагатай эсэхийг судлахыг зорьсон болно.

Хөгжлийн ирээдүйтэй суурин техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв хийгдсэнээр үйлдвэрлэл, үйлчилгээний хүртээмж эрс нэмэгдэж, зорчигч тээврийн үйлчилгээний ая тухтай орчин бүрдэхийн хирээр томоохон үйлдвэр, үйлчилгээний газрууд салбараа нээж, ажиллах хүчээ нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйг бүтгээдэхүүн үйлдвэрлэл өсөж, экологийн цэвэр бүтгээдэхүүнээр хүн амын хүнсний хэрэгцээг хангах, мал аж ахуй, газар тариалангийн салбар хоршин, хүн амын хүнсний хангамжийг энэхүү цогцолбороос тодорхой хэмжээгээр хангах нөхцөл бүрдэнэ.

“Алтайн малчдын түншлэл” төслийг хэрэгжүүлэхэд Шаардлагатай баримт бичиг боловсруулах Зөвлөх үйлчилгээ

Ухаалаг технологийн хэрэглээ, хиймэл оюун ухаан, шинэ, техник технологийн мэдлэгээр залуу агрономичдыг чадавхжуулах сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулсан. Манай орны стратегийн гол нэрийн таримал буудайн хөгжлийн үе шат бүрт ургац бүрдэх үйл явцыг хиймэл дагуулын тоон эх өгөгдөл болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) ашиглан тодорхойлж, мониторинг хийх аргачлалыг боловсруулж 2 судлаачыг магистрын зэрэг хамгаалуулсан.

Энэхүү гарын авлага нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тоног, төхөөрөмжийн зөвлөгөө үзүүлэх зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд олж авсан мэдлэг мэдээллийг багцлан нийтэд хүртээлтэй байлгах үүднээс бэлтгэсэн гарын авлага юм.

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг болон үйл ажиллагааны хөтөлбөрт туссан арга хэмжээний хэрэгжилтийг хангах, хүн амын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, гэрийн тэжээвэр амьтны хотын стандартыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах

Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэхэд хөрсний шинжилгээ гүйцэтгэх гэрээт ажил

Судалгаа