Хайлтын үр дүн

652 илэрц олдлоо.

Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт учирч болзошгүй эрсдэлийн асуудлыг судлан дүн шинжилгээ хийх, ”Стратегийн удирдлагын салбарт төрөөс баримтлах бодлогын үндэс” баримт бичгийн болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, “Батлан хамгаалах бодлогын үндэс-т оруулах тодотголын төслийг боловсруулах.

Ахмад настны социаль асуудлуудыг цогцоор нь судалж, нөхцөл байдал, асуудал бэрхшээлийг тодорхойлон, тодорхой санал, зөвлөмж боловсруулах

Энэхүү судалгааны зорилго нь цахим худалдааг дэмжих замаар шуудангийн үйлчилгээг хөгжүүлэх, тэлэх боломж, бизнес загварыг судлах, тодорхойлоход оршино.

Энэхүү судалгаа нь харилцаа холбооны үйлчилгээ хэрэглэгчид хэрхэн хүртээмжтэй хүрч, амьдралын хэрэгцээ шаардлагад хэрхэн нөлөөлж байгааг тогтоох, тухайн үйлчилгээг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан чөлөөтэй сонгож хэрэгцээгээ хангах боломж хэр нээлттэй, хүртээмжтэй байгааг тодорхойлох зорилготой.

Энэхүү гарын авлагад бүх салбарыг хамарсан дижитал шилжилтийн үед Мэдээлэл, харилцаа холбооны технологийн (МХХТ)-ийн зохицуулалтын үндсийг шинэчлэхээс гадна шийдвэр гаргахад зохицуулагчдын анхаарах ёстой шинэ асуудлууд, зохицуулалтын аргуудыг дурдсан болно. Энэхүү гарын авлага нь аж ахуйн нэгжүүд, хөгжлийн агентлагууд, иргэдийн болон хэрэглэгчдийн бүлгүүд, эрдэм шинжилгээний байгууллагууд зэрэг оролцогч талуудад хэрэгтэй лавлагаа болно.

Энэхүү баримт бичиг нь зохицуулалтын тогтолцоо, зах зээлийг тодорхойлох, зах зээлийн чухал эрх мэдэл бүхий (significant market power - SMP) операторуудыг тодорхойлох, өртгийн нягтлан бодох бүртгэлийн зорилго болон үндсэн параметрүүд, аргачлалууд зэрэг сэдвүүдийг хамарсан өртөгт үндэслэсэн зохицуулалтын цогц гарын авлага болно.

Энэхүү тайлангийн гол зорилго нь гар утсанд зориулагдсан дижитал санхүүгийн үйлчилгээний (DFS) Андройд үйлдлийн систем дээр ажилладаг цөөн хэдэн аппликейший аюулгүй байдлын аудитын үр дүнг танилцуулж, аюулгүй байдлын аудит хийх системчилсэн аргачлалыг боловсруулсан.

Энэхүү баримт бичгээр USSD болон STK дээр суурилсан дижитал санхүүгийн үйлчилгээ (ДСҮ) -ний аюулгүй байдал, эмзэг байдлыг онцолсон бөгөөд энэ сонголтыг ашиглаж буй ДСҮ үзүүлэгч, мобайл сүлжээний операторууд болон ДСҮ-ний хэрэглэгчдэд зориулсан шилдэг туршлагыг санал болгосон. (USSD - Unstructured Supplementary Service Data) (STK - Sim Tool Kit)

Энэхүү зөвлөмж нь дижитал санхүүгийн үйлчилгээ эрхлэхэд оролцогч талуудад аюулгүй байдын аудитын дутагдалтай хэсгийг тодорхойлоход туслах зорилготой.

Дижитал санхүүгийн үйлчилгээний (ДСҮ) аюулгүй байдлын баталгаажуулалтын хүрээ нь ДСҮ үзүүлэгчид (банкууд, цахим мөнгөний үйлчилгээ үзүүлдэг банк бусууд), үүрэн сүлжээний операторууд, үйлчлүүлэгчид, төлбөрийн системийн үйлчилгээ үзүүлэгчид, худалдаачид, технологийн үйлчилгээ/ гуравдагч талын үйлчилгээнд тулгарч буй аюулгүй байдал, эмзэг байдлын тоймыг өгөхөд оршино. Digital Finance Service-DFS

Судалгааны хүрээнд харилцаа холбооны зохицуулалтын үйл ажиллагааны өнөөгийн байдал, шударга өрсөлдөх нөхцөл, Зохицуулах хорооны үйл ажиллагаа, засаглал, чадамж, ил тод нээлттэй байдлыг тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зүгээс хэрхэн үнэлж, дүгнэж байгаа болон тэдэнд тулгарч байгаа бэрхшээл, санал сэтгэгдлийг авч үзсэн болно.

Энэхүү судалгааны хүрээнд Монголын маркетингийн салбарын нөхцөл байдал, цаашдын тренд, тулгамдаж буй асуудал, зар сурталчилгааны сувгийн үр өгөөж, нөлөөллийн учир шалтгаан, цаашдын тренд, маркетингийн төсвийн бүтэц хуваарилалт, түүнд уламжлалт сурталчилгааны эзлэх хувь зэргийг тодорхойлсон.

Энэхүү судалгаа нь цахим худалдааны өнөөгийн байдал, хэрэглээ, цахим худалдаа эрхлэх, цахим худалдаанд оролцоход гарч буй хүндрэл бэрхшээл, мөн цахим худалдааны дэд бүтэц, экосистем, цахим үйлчилгээний талаарх өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, үнэлэлт өгөх, улмаар Монгол улсын нөхцөл байдалд нийцсэн зохицуулалтын санал боловсруулах зорилготой юм.

Энэхүү судалгааг Монгол Улсын ухаалаг гар утас хэрэглэгчдийн контент болон аппликейшн хэрэглээний нөхцөл байдал, дата ашиглалт, гадаад дотоод урсгал, нийгмийн сүлжээний хэрэглээний хэв маяг, дата болон контент хэрэглээний өөрчлөлтийн хандлагыг тандах, нээн илрүүлэх замаар төрийн болон холбогдох байгууллагуудын шийдвэр гаргалтад ашиглагдахуйц анхдагч мэдээлэл цуглуулах зорилгын хүрээнд гүйцэтгэсэн.

Энэхүү судалгааг Улаанбаатар хотын гэр хорооллын өрхийн интернет үйлчилгээний хэрэглээ (интернет үйлчилгээний холболтын төрөл, хурд, үнэ тариф /багц/, чанар, нэг сард МХХ-ны үйлчилгээнд зарцуулсан зардал гм) интернетийн сүлжээнд холбогдоход гарч байгаа хүндрэл бэрхшээл, үйлчилгээний талаарх сэтгэл ханамж, өрхийн худалдан авах чадвар, үйлчилгээний эрэлт хэрэгцээг тодорхойлж, өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, үнэлэлт өгөх зорилгын хүрээнд гүйцэтгэсэн.

Энэхүү судалгааг Монгол Улсын 18-аас дээш насны нийт хүн амын интернэтийн зохистой хэрэглээ болон цахим орчинд өөрийгөө хэрхэн хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлын талаарх ойлголт, учирч болох эрсдэлээс хэрхэн хамгаалах талаарх мэдлэг, хандлага, дадлыг судалж, мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд авах авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах; Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх, интернэтийн зохистой хэрэглээ, мэдээллийн технологийн аюулгүй байдлыг бий болгоход төр засгийн зүгээс цаашид баримтлах бодлого шийдвэрийн талаар дүгнэлт, зөвлөмжийг судалгаанаас гарсан тоон мэдээлэлд үндэслэн холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаас саналыг авч боловсруулах зорилгын хүрээнд гүйцэтгэсэн.

Судалгаа