Хайлтын үр дүн

525 илэрц олдлоо.

Төв аймгийн 2023 оны 8 дугаар сарын нийгэм эдийн засгийн байдлын үзүүлэлт

БНХАУ, Япон, ОХУ, БНСУ, Европын холбоо, Арабын орнууд руу хүнсний бүтээгдэхүүний экспортлох боломжийг судлах

Монгол улсын уул уурхайгаас бусад экспортын нэг үйлчилгээний экспортын гол хэсэг болох олон улсын аялал жуулчлалын салбарын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр эдийн засагт хамгийн их нөлөө үзүүлдэг “аялал жуулчлалын эвент”-ийг тодорхойлох, эвентийн стратеги төлөвлөгөө, эрсдлийн үнэлгээ хийх зорилготой.

Монгол Улсад үйлдвэрлэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд экспортлоход зарцуулах зардал, цаг хугацааны шинжилгээг гүйцэтгэсний үндсэн дээр экспортын замын зураглалыг боловсруулж цаашид сайжруулах боломж, арга замыг тодорхойлоход судалгааны ажлын зорилго оршино.

Дэлхий даяар жил бүр зохион байгуулагддаг олон зуун үзэсгэлэн худалдаанд компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чиглэл, зорилгод нийцсэн үзэсгэлэн худалдааг зөв тодорхойлж оролцоход гарын авлага болгох зорилгоор энэхүү эмхэтгэлийг гаргасан байна.

Сангийн Яам / 2023 он

2023  ХАГАС ЖИЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, ТӨСВИЙН ТОЙМ

Монгол Улсын эдийн засаг дэлхийн хамтын нийгэмлэгтэй интеграцчилагдаж, глобал зах зээлийн оролцогч болсон тул иргэдийн мэдлэг, ур чадвар нь глобал эдийн засагт өрсөлдөх хэмжээнд байж зориулалтын шаардлагаа хангах учир боловсрол сургалтын талаар баримтлах бенчмарк нь олон улсын жишиг байх шаардлагатай болж байна.

Дэлхийн банкны зүгээс Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, боломж төлвийг судалж, дүн шинжилгээ хийлээ.

Эдийн засгийг сэргээхийн тулд бизнесийн орчны шинэчлэлийг хэрэгжүүлэх нь

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг судалж, тэдгээрийн эрх зүйн байдлыг тодорхойлох замаар Иргэний хуульд тусгасан хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын талаарх эрх зүйн зохицуулалтад үнэлгээ хийхийг зорилоо. Үүний тулд сууц өмчлөгчдийн холбоо, ойн нөхөрлөлийн эрх зүйн байдлыг тодруулж, практикт ямар эрх, үүрэг эдэлж эрх зүйн харилцаанд оролцож байгаад дүн шинжилгээ хийх юм.

Судалгааны ажлын зорилго нь гэм хорын эрх зүйн үндсэн зарчим, онолын үндэслэлийг тайлбарлахаас гадна гадны зарим улсын гэм хорын эрх зүйн тогтолцоог судалснаар Монгол Улсын гэм хор учруулснаас үүсэх үүргийн тогтолцоонд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, даван туулах арга замыг эрэлхийлэхэд оршино.

Монгол Улсад 2022 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 1,4 хувийг дээрэмдэх гэмт хэрэг эзэлж, энэ төрлийн гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуй нэгж, байгууллагад их хэмжээний хохирол учирсан болох нь улсын хэмжээний статистик мэдээллээс харж болно. Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хоригдлын тоо буурахгүй, ял эдлүүлэх ажиллагаанд хүндрэл учруулж байгаад анхаарлаа хандуулж, судалгааны ажилдаа тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн нийтлэг шинжийг тодорхойлоод зогсохгүй тэдний сэтгэл зүйн онцлогийг тусгайлан бэлдсэн асуулгын хүрээнд тодорхойлохыг зорьсон болно.

МҮХАҮТ-ын Судалгааны институтээс жил болгон гаргадаг Бизнесийн итгэлийн индекс 2021 судалгааны үр дүн , Хүнд суртлын индекс 2021 судалгааны үр дүнгүүдийн товч үр дүн

Энэхүү судалгааны зорилго нь Нийслэлийн хэмжээнд нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын хугацаа дууссан болон ашиглалтын шаардлага хангахгүй улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан 132 лифтийг оршин суугчдын хөрөнгөөр шинэчлэх боломжийг тодорхойлоход оршино.

Нийслэлийн авто замын түгжрэлээс үүсэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг судлах Нийслэлийн авто замын түгжрэлээс үүдэн гарах алдагдсан боломжийн өртгийг тооцоолж, дүгнэлт боловсруулах

ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ЦАХИМД ШИЛЖҮҮЛЖ, ЗОРЧИЛТЫН ХЭМЖЭЭГ ТӨЛБӨР ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭТЭЙ УЯЛДУУЛАХ СУДАЛГААНЫ АЖИЛ

Судалгаа