Бидний судалгаа нь зөвхөн улсын нийслэлд хамаарах бөгөөд холбооны муж, өөртөө засах орон, бүс нутаг болон бусад дэд нэгжүүдийн нийслэлд хамаарахгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Учир нь улс орнуудын нийслэл хотын статусын талаар судалж байхад ялангуяа холбооны зарим улсуудын хувьд нийслэл нь зөвхөн тухайн улсын төв (газар нутаг болон бусад байдлаар) биш тухайн муж улс нь тус тусын нийслэлтэй байдаг гэж хууль зүй болон улс төрийн үүднээс тайлбарладаг байна. Гэхдээ бидний судалгаа нь зөвхөн улсынх нь хувьд тодорхойлогддог нийслэлтэй холбоотой асуудал юм. Мөн энэхүү судалгааг нийслэлийн статус, бэлгэ тэмдэг, төрөл, хэлбэр, чиг үүрэг, чиг үүргээ хэрэгжүүлэхэд засгийн газартай хамтран ажиллаж буй байдал, болон төрөөс олгож буй дэмжлэг, эцэст нь удирдлагын тогтолцоо зэргийн хүрээнд судалсан болно