228
ДУНДАЖ НАСЛАЛТЫН ЗӨРҮҮ 2024-2027
Судалгааны тайлбар: Даян дэлхийн улс орнууд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблейн чуулганаар
“Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг батлахдаа “Жендэрийн тэгш байдлыг хангах” зорилгыг дэвшүүлж
хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхээр үүрэг хүлээсэн билээ.
Монгол Улс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдлаараа дэлхийд 12-т ордог
(Дэлхийн банк 2020). Энэ зөрүү 1994 онд 4.6 жил байсан бол 2022 онд 9.4 жил болж нэмэгдсэн ба дундаж
наслалтын хүйсийн зөрүү урт хугацаандаа нэмэгдсээр байна1
.
Эрэгтэйчүүдийн чанартай урт наслалтыг дэмжих, гэр бүл бүр элэг бүтэн эрүүл, жаргалтай амьдрах
алсын харааны хүрээнд 2020 онд “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч
хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г анх удаа боловсруулан 2 жилийн хугацаанд хэрэгжүүлсний мөрөөр
олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж улмаар төрийн бодлогын түвшинд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх
шаардлагатайг төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн үнэлгээ харуулсан болно.
Энэхүү төлөвлөгөөг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлснээр эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын
зөрүүг багасгахад ахиц гаргах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хандлага, дадлыг
хэвшүүлэх, эрэгтэйчүүдийн гэнэтийн, зуурдын шалтгаант нас баралтыг бууруулах болон төрийн зарим чиг
үүргийг гүйцэтгэж буй төрийн бус байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна.
Түлхүүр үг:
Жендэр
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 309
- Татсан тоо
- 74
- Файлын хэмжээ
- 961.08 KB
- Оруулсан огноо
- 2024.09.20
- Судалгаа хийгдсэн он
- 2024 он
- Судалгааны арга зүй
- ЖҮХАА
- Судалгааны салбар
- Нийгэм судлал
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
- Гүйцэтгэгч байгууллага
- ЖҮХАА
- Захиалагч байгууллага
-
Жендэрийн үндэсний хороо secretariat@ncge.gov.mn 7007116 Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, Хорооны шийдвэрийг холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;
- Судалгааны баг
-