422
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
Судалгааны тайлбар: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 3.5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх” гэж заасны дагуу “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварын үнэлгээ /Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний зохицуулалт/” сэдэвт судалгааг хийж гүйцэтгэн ХЗДХЯ-нд хүргүүлсэн. Тус судалгаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний зохицуулалтын хэрэгжилтийн үр дагаварын талаар судлан дүгнэлт, зөвлөмжийг өгсөн юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дахь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг ийнхүү судлахдаа хүний хөдөлмөрлөх эрхтэй холбон судалснаас гадна түүнийг авах үндэслэл, шаардлага, суллах нөхцөл байдал болон сунгах талаар асуудлыг авч үзсэн.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 248
- Татсан тоо
- 62
- Файлын хэмжээ
- 3.44 MB
- Оруулсан огноо
- 2024.07.04
- Судалгаа хийгдсэн он
- 2022 он
- Судалгааны салбар
- Хууль
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- Хууль зүйн үндэсний хүрээлэн
- Захиалагч байгууллага
-
Хууль зүйн үндэсний хүрээлэн info@legalinstitution.mn 315735 Хууль зүйн үндэсний хүрээлэн нь хууль тогтоомжийн төлөв байдал, хандлага, хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эрдэм шинжилгээний зөвлөмж, аргачлал боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд шинжлэх ухааны санал дүгнэлт өгөх, хууль эрх зүйн сургалт, мэдээллээр үйлчлэх, хууль тогтоомжийн бүртгэл, системчлэл, мэдээлэл, сурталчилгааг зохион байгуулах чиг үүрэг бүхий эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны үндэсний байгууллага юм.
- Судалгааны баг
Судалгааг удирдсан: ХЗҮХ-ийн захирал, Хууль зүйн ухааны доктор (Dr.jur) Х.Эрдэм-Ундрах Судалгааны багийн бусад гишүүд: МУИС-Хууль зүйн сургуулийн багш Хууль зүйн ухааны магистр (LL.M) Т.Золбоо МУИС-Хууль зүйн сургуулийн багш Хууль зүйн ухааны магистр (LL.M) Х.Болормаа Эрдэм шинжилгээний ажилтан О.Энххүслэн