422
Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа (харьцуулсан судалгаа)
Судалгааны тайлбар: Уг судалгааны хүрээнд “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны талаар авч үзнэ. Юуны өмнө судалгааны сэдвийн хүрээнд Монгол Улсын холбогдох эрүүгийн хууль тогтоомжид байгаа эрх зүйн зохицуулалтыг шинжлэн судлах шаардлагатай. ЭХХШтХ-н 17-р бүлэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэх ойлголтыг хуульчилсан. Энэ ажиллагаа нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авсан үеэс хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл процессын чухам аль хэсэгт хамаарахыг хуулийн зүйл, заалтаас нягталж үзэхэд мөрдөн байцаалтын үеэс эхлэхээр байна. Ердийн журам болон хялбаршуулсан журмын процесс үе шатыг харьцуулбал хэрэг бүртгэлтийн шатанд ялгамжгүй байна (ЭХХШтХ 30.1). Харин мөрдөн шалгах ажиллагааны үеэс ялгаатай зохицуулагдаж байна. ХЖХХША-г ердийн журамтай процессын хувьд харьцуулахад мөрдөн байцаалтын үеэс эхэлнэ.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 309
- Татсан тоо
- 89
- Файлын хэмжээ
- 3.68 MB
- Оруулсан огноо
- 2024.07.04
- Судалгаа хийгдсэн он
- 2022 он
- Судалгааны салбар
- Хууль
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- Хууль зүйн үндэсний хүрээлэн
- Захиалагч байгууллага
-
Хууль зүйн үндэсний хүрээлэн info@legalinstitution.mn 315735 Хууль зүйн үндэсний хүрээлэн нь хууль тогтоомжийн төлөв байдал, хандлага, хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эрдэм шинжилгээний зөвлөмж, аргачлал боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд шинжлэх ухааны санал дүгнэлт өгөх, хууль эрх зүйн сургалт, мэдээллээр үйлчлэх, хууль тогтоомжийн бүртгэл, системчлэл, мэдээлэл, сурталчилгааг зохион байгуулах чиг үүрэг бүхий эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны үндэсний байгууллага юм.
- Судалгааны баг
Судалгааг удирдсан: ХЗҮХ-ийн захирал, Хууль зүйн ухааны доктор (Dr.jur) Х.Эрдэм-Ундрах Судалгааны багийн бусад гишүүд: Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор (LL.D) С.Сүхбаатар Эрдэм шинжилгээний ажилтан С.Мягмарсүрэн Х.Санчир