209
ЕРТӨНЦИЙН ҮҮСЛИЙН ФИЗИК ОНОЛ БА АДРОНЫ ШИНЖ ТӨЛӨВТ ДИНАМИК ФЕРМИОНЫ НӨЛӨӨГ ТООЦОХ НЬ
Судалгааны тайлбар: Байгалийн дөрвөн харилцан үйлчлэлийн хүчний нэг хүчтэй харилцан үйлчлэлийн хүч нь цөмийг бүрдүүлэгч эгэл бөөмсийг хооронд нь холбож байдаг үндсэн хүч бөгөөд квантхромодинамик (КХД)-ийн онолоор тайлбарлагдана. КХД нь олон төрлийн өвөрмөц үзэгдлийг үзүүлдэг. Тэдгээрийг нарийн тодорхойлох нь байгаль дахь хүчтэй харилцан үйлчлэлийн хүчийг ойлгоход маш чухал юм. Ялангуяа кварк болон глюонууд нь өнгөний конфайнмент механизмын улмаас эгэл бөөмс дотроо хязгаарлагдмал хашигдсан байдалтай оршдог бөгөөд энэ нь хүчтэй харилцан үйлчлэлийн бүрэн тайлбарлагдаагүй физик үзэгдлүүдийн нэг юм. Өнгөний конфайнмент механизмын ойлголтыг нарийн судлах нь их энергийн физикчдийн гол зорилго ба энэ судалгаа нь космологи болон хүнд ионы мөргөлдөөний туршилт зэрэгт мөн ихээхэн хамааралтай байдаг. Эгэл бөөмийн физикт КХД-ын конфайнмент болон деконфайнмент гэсэн чухал ойлголтууд байдаг. Кварк конфайнмент механизмын талаар тодорхой ойлголттой болох нь хүчтэй харилцан үйлчлэлийн онол болох КХД-ийн хөндөх бус онолын судалгааны үндсэн зорилтуудын нэг юм. Хүчтэй харилцан үйлчлэлийн хүчний зөөгч нь глюонууд бөгөөд КХД дахь гэйж харилцан үйлчлэлийн абелийн бус шинж чанараас шалтгаалан тэдгээр нь хоёр кваркийн хооронд хромоцахилгаан урсгалын нарийн хоолой үүсгэдэг. Манай төслийн гол зорилго бол цэвэр гэйж болон бүтэн КХД онолуудаар критик температурын ойролцоо урсгалын хоолойг нарийн судлах явдал юм.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 595
- Татсан тоо
- 59
- Файлын хэмжээ
- 28.38 MB
- Оруулсан огноо
- 2024.06.26
- Судалгаа хийгдсэн он
- 2023 он
- Судалгааны салбар
- Физикийн шинжлэх ухаан
- Санхүүжилтийн хэмжээ
- 39,000,000.00₮
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
- Гүйцэтгэгч байгууллага
- Физик технологийн хүрээлэн
- Захиалагч байгууллага
-
Шинжлэх ухаан, технологийн сан info@stf.gov.mn stf Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС) нь Монгол Улсын Засгийн Газрын 1993 оны 12-р сарын 24-ны өдрийн 192 дугаар тогтоолоор байгуулагдаж, мөрдөгдөж байгаа хууль тогтоомж болон холбогдох дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна.
- Судалгааны баг
Ч.Содбилэг