200
Монгол болон Зүүн Сибирийн томоохон нуур, усан сан орчмын цаг уурын бэсрэг хэмжээсийн процессийн судалгаа
Судалгааны тайлбар: "Хамтарсан төслийн хүрээнд дараахь зорилтуудын дагуу судалгааны ажил гүйцэтгэнэ. Үүнд:
• Монгол орны Их нууруудын хотгор, Сибирийн нууруудын төлөөлөл болсон Байгаль нуур орчмын бүсээр нуур-агаар мандлын термогидродинамик параметризацийг агуулсан агаар мандлын тоон загварыг тохируулах, мужийн оновчтой сонголт, физик схемүүдийг тохируулах, сонгох.
• Нуур-агаар мандлын термогидродинамик параметризацийг агуулсан агаар мандлын тоон загварыг Байгаль болон Монгол орны томоохон нуурууд дээр хамгийн их хур тунадас ордог зуны хугацаагаар ажиллуулан, үр дүнд анализ хийх.
• Сибирь болон Монголын томоохон нууруудын агаар мандлын хязгаарын үе давхарга, бэсрэг хэмжээсийн процесс, зуны хугацааны хур тунадаст үзүүлэх нөлөөг судална. Нууруудын агаар мандал, цаг агаарын элементүүдэд үзүүлэх нөлөөний талаар физик тайлбарыг хийх.
• Шинжлэх ухааны энэ чиглэлийн хамтарсан судалгаа хөгжихөөс гадна судалгааны ажлын үр дүнгээ олон улсын мэргэжлийн хурлуудад хэлэлцүүлж, эрдэм шинжилгээний олон улсын сэтгүүлд өгүүлэл бэлтгэж хэвлүүлнэ.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 248
- Татсан тоо
- 48
- Файлын хэмжээ
- 15.06 MB
- Оруулсан огноо
- 2024.07.24
- Судалгаа хийгдсэн он
- 2022 он
- Судалгааны салбар
- Физикийн шинжлэх ухаан
- Санхүүжилтийн хэмжээ
- 36,000,000.00₮
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ ТӨВ
- Захиалагч байгууллага
-
Шинжлэх ухаан, технологийн сан info@stf.gov.mn stf Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС) нь Монгол Улсын Засгийн Газрын 1993 оны 12-р сарын 24-ны өдрийн 192 дугаар тогтоолоор байгуулагдаж, мөрдөгдөж байгаа хууль тогтоомж болон холбогдох дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна.
- Судалгааны баг
Д.Ганбат Г.Гантуяа С.Энхжаргал Д.Одонтунгалаг Н.Буянбилиг