353
Олон нийтийн газар үзэл бодлоо илэрхийлэх эрхийн тухай хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх судалгаа
Судалгааны тайлбар: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 3.11 дэх хэсэгт тусгасан “”Жагсаал, цуглааны хийх журмын тухай хууль”-ийн төсөлд үр нөлөөний үнэлгээ хийх” арга хэмжээний хүрээнд ““Олон нийтийн газар үзэл бодлоо илэрхийлэх эрхийн тухай /шинэчилсэн найруулга/” хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх судалгааны тайлан”-г гүйцэтгэн ХЗДХЯ-нд хүргүүлсэн. Тус судалгаагаар “Олон нийтийн газар үзэл бодлоо илэрхийлэх эрхийн тухай /шинэчилсэн найруулга/” хуулийн төсөлд дүн шинжилгээ хийсэн. Уг дүн шинжилгээнд “Олон нийтийн газар үзэл бодлоо илэрхийлэх эрхийн тухай” гэх хуулийн нэрийн тухай болон жагсаал, цуглаан хийх эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон улсын эрх зүйн хэм хэмжээ, олон улсын байгууллагын зөвлөмжид нийцүүлэх асуудал, хуулийн төслийн хийдэл, зөрчил, давхардлын талаар судалж дүгнэлт, зөвлөмжийг өгсөн.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 191
- Татсан тоо
- 37
- Файлын хэмжээ
- 4.90 MB
- Оруулсан огноо
- 2024.07.04
- Судалгаа хийгдсэн он
- 2022 он
- Судалгааны салбар
- Хууль
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- Хууль зүйн үндэсний хүрээлэн
- Захиалагч байгууллага
-
Хууль зүйн үндэсний хүрээлэн info@legalinstitution.mn 315735 Хууль зүйн үндэсний хүрээлэн нь хууль тогтоомжийн төлөв байдал, хандлага, хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эрдэм шинжилгээний зөвлөмж, аргачлал боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд шинжлэх ухааны санал дүгнэлт өгөх, хууль эрх зүйн сургалт, мэдээллээр үйлчлэх, хууль тогтоомжийн бүртгэл, системчлэл, мэдээлэл, сурталчилгааг зохион байгуулах чиг үүрэг бүхий эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны үндэсний байгууллага юм.
- Судалгааны баг
Судалгааг удирдсан: ХЗҮХ-ийн захирал, Хууль зүйн ухааны доктор (Dr.jur) Х.Эрдэм-Ундрах Судалгааны багийн бусад гишүүд: Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор (LL.D) С.Сүхбаатар Эрдэм шинжилгээний ахлах ажилтан (Ph.D) Б.Түмэндэмбэрэл Эрдэм шинжилгээний ажилтан О.Энххүслэн