Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны талаарх иргэдийн ойлголт, төсөөлөл

Судалгааны тайлбар: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиар хүлээсэн олон талт чиг үүрэг, түүний үр дүнгийн талаар иргэд төдийлөн ойлголт, мэдээлэл багатай байдаг билээ. Нийгмийн амьдралд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын талаар төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, хоригдол болон тэдний хамаарал бүхий хүмүүс л тодорхой хэмжээний мэдээлэлтэй байдаг гэсэн ойлголт олон жил байсаар ирсэн. Бидний энэ удаагийн судалгаа ч гэсэн энэхүү байгууллагын үйл ажиллагааны талаар дээр дурдсан хамааралгүй иргэдээс ямар мэдээлэлтэй байдаг, тус байгууллагын олон нийтэд чиглэсэн мэдээлэлийн эх сурвалжийн чанар, хүртээмжийн талаар судалхыг зориж энэхүү судалгааны ажлыг хийхийг зорьсон болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны талаар олон судалгаа хийгдсэн байдаг хэдий ч тухайлан иргэдийн ойлголт, төсөөллийн талаар хийгдсэн судалгаа үгүй байдаг билээ. Энэхүү судалгааны мөн нэг онцлог нь Монгол Улсын нийт аймаг, орон нутгийн хэмжээний иргэдийн төлөөллийг оролцуулсан нь судалгааны цар хүрээ, ач холбогдлыг нэмж байгаа юм.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
2.4K
Татсан тоо
175
Файлын хэмжээ
2.78 MB
Оруулсан огноо
2023.05.18
Судалгаа хийгдсэн он
2022 он
Судалгааны салбар
Хууль
Санхүүжилтийн эх үүсвэр
Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
Гүйцэтгэгч байгууллага
ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төв
Захиалагч байгууллага
Дотоод хэргийн их сургууль
Дотоод хэргийн их сургууль info@uia.gov.mn 70155059 Сургалт, судалгааны байгууллага
Судалгааны баг
Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн эрхлэгч, хууль зүйн доктор /Ph.D/, дэд профессор, хурандаа Б.Алтангэрэл, 
Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, дэд хурандаа М.Хүрэлбат

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа