434
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны талаарх иргэдийн ойлголт, төсөөлөл
Судалгааны тайлбар: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиар хүлээсэн олон талт чиг үүрэг, түүний үр дүнгийн талаар иргэд төдийлөн ойлголт, мэдээлэл багатай байдаг билээ. Нийгмийн амьдралд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын талаар төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, хоригдол болон тэдний хамаарал бүхий хүмүүс л тодорхой хэмжээний мэдээлэлтэй байдаг гэсэн ойлголт олон жил байсаар ирсэн. Бидний энэ удаагийн судалгаа ч гэсэн энэхүү байгууллагын үйл ажиллагааны талаар дээр дурдсан хамааралгүй иргэдээс ямар мэдээлэлтэй байдаг, тус байгууллагын олон нийтэд чиглэсэн мэдээлэлийн эх сурвалжийн чанар, хүртээмжийн талаар судалхыг зориж энэхүү судалгааны ажлыг хийхийг зорьсон болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны талаар олон судалгаа хийгдсэн байдаг хэдий ч тухайлан иргэдийн ойлголт, төсөөллийн талаар хийгдсэн судалгаа үгүй байдаг билээ. Энэхүү судалгааны мөн нэг онцлог нь Монгол Улсын нийт аймаг, орон нутгийн хэмжээний иргэдийн төлөөллийг оролцуулсан нь судалгааны цар хүрээ, ач холбогдлыг нэмж байгаа юм.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 2.4K
- Татсан тоо
- 176
- Файлын хэмжээ
- 2.78 MB
- Оруулсан огноо
- 2023.05.18
- Судалгаа хийгдсэн он
- 2022 он
- Судалгааны салбар
- Хууль
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
- Гүйцэтгэгч байгууллага
- ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төв
- Захиалагч байгууллага
- Судалгааны баг
Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн эрхлэгч, хууль зүйн доктор /Ph.D/, дэд профессор, хурандаа Б.Алтангэрэл, Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, дэд хурандаа М.Хүрэлбат