Энэхүү судалгааг Хэвлэлийн Хүрээлэнгээс, Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын
Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн
хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь”
хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэж, 2020 оны Орон нутгийн сонгуулийн албан ёсны
сурталчилгааны үеэр сонгогч олонд хүрсэн мэдээллийн цар хүрээ, шинж чанарыг цогцоор нь
үнэлэхийг зорив. Тэр дундаа улс төрийн холбогдол бүхий худал, бүрэн бус, дэгсдүүлсэн,
мушгин гуйвуулсан мэдээлэл хэрхэн, ямар утга агуулга, суваг, хэлбэр, арга тактикаар тархсан,
түүнчлэн иргэд хэрхэн хүлээж авч, оролцож байгааг тандаж, Монгол дахь улс төрийн
мэдээллийн орчныг тодорхойлохыг зорьсон болно.