Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, хөтөлбөр болон 2000 оноос хойших судалгааны үр дүн, дүгнэлт, зөвлөмжийг нэгтгэн шинжилсэн. Засгийн газар, олон улсын болон төрийн бус байгууллагуудаас хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, тулгамдсан асуудлыг харьцуулж, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зөвлөмж боловсруулсан. Мөн ахимаг насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх өмнөх судалгаанд дурдсан Финланд, Герман, Дани, Нидерланд, Ирланд, Япон, Их Британи, АНУ-ын туршлагыг тоймлон тусгасан.