Хайлтын үр дүн

194 илэрц олдлоо.

Бизнес ба Хүний эрхийн Удирдах зарчмуудын жендэрийн удирдамж Хүний эрх, үндэстэн дамнасан корпорацууд болон бусад бизнесийн байгууллагууд хариуцсан Ажлын хэсгийн Хүний эрхийн зөвлөлд хүргэсэн тайлан

Монгол хүн өдрийн 24 цагийн 51.0 хувийг зайлшгүй хувийн хэрэгцээндээ, 33.8 хувийг хөдөлмөр эрхлэхэд, 15.1 хувийг боловсрол болон чөлөөт цагтаа зарцуулж байна. Тодруулбал, 2023 оны байдлаар улсын дунджаар 12 ба түүнээс дээш насны хүн ам долоо хоногийн нэг өдрийн 12 цаг 15 минутыг унтах, хооллох, хувийн ариун цэвэр, эрүүл ахуйг сахих гэх мэт зайлшгүй хувийн хэрэгцээнд, 4 цаг 36 минутыг хөлстэй хөдөлмөр эрхлэхэд, 3 цаг 31 минутыг хөлсгүй хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаанд, 32 минутыг боловсролын үйл ажиллагаанд зарцуулж, үлдсэн 3 цаг 6 минутыг чөлөөт цагт хуваарилжээ. Хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд зарцуулсан цаг нь хөлстэй хөдөлмөр эрхлэхэд зарцуулсан цагийн 76.4 хувьтай тэнцэхүйц буюу ийм хэмжээний хөдөлмөр эдийн засгийн хувьд ямар нэг байдлаар үнэлэгдээгүй байна.

Монгол Улсын Их Хурал нь энэ аргачлалын дагуу Олон Улсын Парламентын Холбооны арга зүйн зөвлөгөө, дэмжлэгтэйгээр өөрийн үнэлгээ хийх бөгөөд үнэлгээний үр дүнд хууль тогтоох ажиллагаанд жендэрийн мэдрэмжтэй хандах шинэ арга барил, хандлага, соёл төлөвшинө гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооны ажлын алба, түүний дэргэдэх эрдэмтэн судлаачдын бүлгээс хамтран эрхлэн гаргадаг “Жендэр судлал” эрдэм шинжилгээний сэтгүүлийн 4 дэх дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Бид “Жендэр судлал” сэтгүүлээр дамжуулан жендэрийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, олон ургалч байдлаар өргөн хүрээнд хөндсөн, судалгаанд суурилсан өгүүлэл, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг уншигч олонд хүргэхийг зорин ажилладаг. Түүнчлэн эрдэм шинжилгээний энэхүү сэтгүүлийг тогтмол эрхлэн гаргаснаар олон нийтэд жендэрийн боловсролыг олгож, жендэрийн талаарх сөрөг ойлголт, хандлагыг өөрчлөх, энэ чиглэлээр суралцаж, ажиллаж байгаа хүмүүст шинэ мэдлэг, мэдээллийг өгч, цаашид дээд боловсролын салбарт жендэр судлалыг хөгжүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг онол, арга зүйгээр дэмжихэд чухал ач холбогдолтой юм. Энэ удаагийн дугаарт жендэрийн онол арга зүйн асуудал, жендэр ба нийгэм, соёл, жендэр ба улс төр, жендэрт суурилсан хүчирхийлэл зэрэг асуудлыг хөндсөн судалгаа шинжилгээний бүтээлүүдийг хүргэж байна. Сэтгүүлийг бэлтгэн хамтран ажиллаж буй эрдэмтэн судлаачдын бүлгийн гишүүд, судлаач, багш нартаа талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН дэргэдэх ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА, ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН БҮЛЭГ

Энэхүү судалгааг “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэнгийн судалгааны баг гүйцэтгэв. Судалгааны тайланд тусгагдсан дүгнэлтүүд судалгааны багийн байр суурийг илэрхийлж байгаа

Даян дэлхийн улс орнууд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблейн чуулганаар “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг батлахдаа “Жендэрийн тэгш байдлыг хангах” зорилгыг дэвшүүлж хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхээр үүрэг хүлээсэн билээ. Монгол Улс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдлаараа дэлхийд 12-т ордог (Дэлхийн банк 2020). Энэ зөрүү 1994 онд 4.6 жил байсан бол 2022 онд 9.4 жил болж нэмэгдсэн ба дундаж наслалтын хүйсийн зөрүү урт хугацаандаа нэмэгдсээр байна1 . Эрэгтэйчүүдийн чанартай урт наслалтыг дэмжих, гэр бүл бүр элэг бүтэн эрүүл, жаргалтай амьдрах алсын харааны хүрээнд 2020 онд “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г анх удаа боловсруулан 2 жилийн хугацаанд хэрэгжүүлсний мөрөөр олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж улмаар төрийн бодлогын түвшинд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатайг төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн үнэлгээ харуулсан болно. Энэхүү төлөвлөгөөг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлснээр эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгахад ахиц гаргах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хандлага, дадлыг хэвшүүлэх, эрэгтэйчүүдийн гэнэтийн, зуурдын шалтгаант нас баралтыг бууруулах болон төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэж буй төрийн бус байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна.

Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого нь эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломж, тэгш хандлагын баталгааг хангах нөхцөлийг бүрдүүлэх, жендэрийн ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, түүнийг арилгахад чиглэж байна.

Орос, Монгол, Хятад улсад амьдран суудаг буриад угсаатны бүлгийн аман соёлын үндсэн эхүүдийг хадгалагдаж ирсэн байдал болон хувирал өөрчлөлтийн харьцуулсан судалгаа хийх, буддын болон бөө мөргөлийн уламжлалыг угсаатны зүйн талаас нь судалж, угсаатны цөөнх болсон буриадын соёл уламжлалыг хадгалахад төсөл нь чиглэгдэнэ. Аман зохиолын буюу аман соёлын төрөл зүйл угсаатан зүйн холбоо, хэл, соёлын хүрээний харилцааг харьцуулан судлах үндсэн зорилготой. Энэ хүчин зүйлээр дамжуулан оросуудын дундах буриад монголчуудын уламжлалыг хадгалах, улмаар монголчуудын дунд эх хэлний соёл уламжлалыг хадгалахад чиглэгдэнэ. Буриадын гурван салаагаар жишээ баримт татаж өөр хэлний дунд буриад угсаатны сэтгэлгээний онцлогийн хувьсал, угсаатны соёл уламжлал цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдсөнийг судална. Амьд уламжлал буюу эх материалтай биечлэн танилцаж, угсаатан зүй хийгээд аман зохиолыг судлагдахуун болгон авч үзнэ. Төслийн судлагдахуун тус бүр нь бие даасан байх боловч харилцан уялдаатай, нэгдсэн зарчимтай, системчлэгдсэн байна. Үр дүн нь баримтад тулгуурласан дүгнэлттэй байх бөгөөд төслийн гол зорилго болох Орос, Монгол Хятадын буриадын аман соёл, аман зохиол, угсаатны соёлыг хадгалж авч үлдэхэд чиглэгдсэн байна.

Монголчуудын зураг урлаг, гоо сайхны сэтгэлгээний өвөрмөц онцлогийг илтгэн харуулах соёлын нандин өвийн нэг бол монгол зураг мөн. 1990-ээд оноос Монгол улсад ардчилал, олон ургальч үзэл дэлгэрч, орчин үеийн зураг, урлалын олон янзын чиг хандлага, урсгал чиглэл, хэв маяг нэвтрэхийн хэрээр уламжлалт монгол зургийн дүрслэл, илэрхийллийн арга ухаан, бүтээн туурвих дэг ёс, технологид ихээхэн хувьсал, өөрчлөлт гарч байна. Энэхүү өөрчлөлт монгол зургийн уламжлал, шинэчлэл, хөгжилд эерэг, сөрөг олон үр дагаварыг авч ирж байгаагийн дотор монгол зураг, урлалын хэв маяг, бүтээн туурвих уламжлалт арга ухаан ихээхэн алдагдахад хүргэж байгааг анхаарахгүй байж боломгүй. Ийм учир Монгол улсын соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлийн жагсаалтад орсон “Монгол зургийн урлал”-ыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, монгол зургийн уламжлалт арга технологид суралцах, уламжлалт монгол зургийн бүтээлийг судлан шинжилж, нийтийн хүртээл болгох, монгол зургийн арга ухааныг өвлүүлэн хөгжүүлэх, дэлгэрүүлэх боломж, арга замыг тодорхойлоход энэхүү суурь судалгааны зорилго оршиж байна.

Монгол номын мэргэд, утга зохиол судлал туурвилын хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн Дандины “Зохист аялгууны толь” уламжлалаа сэргээн үзэх сонирхолтой бичиж туурвигчид, сонирхогч, судлаач, мэргэжлийн ангийн оюутан сурагчдад гарын авлага хэрэглэгдэхүүн болгох. Дорно дахины утга зохиолын онол ихээхэн байр эзэлдэг Зохист аялгууны гол утга онолын ойлголт, ялангуяа уран дүрслэлийн чимгүүдийг системтэй цэгцтэйгээр ухаарч ойлгоход хялбар дөхөм болгох Энэхүү “Зохист аялгууны толь”-ийн судалгаа нь сүүлийн жилүүдэд хэт Өрнийн уран зохиол, сэтгэлгээний онолыг барьж ирсэн хэтийдлийг тэнцвэржүүлэн, Дорно дахины өв соёл, Монголын утга зохиолын сонгодог өвийн уламжлал шинэчлэл, харилцан нөлөөлөл, туурвил зүйн онцлогийг илрүүлэх, тэр бүгдээсээ суралцахад чиглүүлэхийг зорьсон юм.

1. XVIII-XX зууны эхэн үеийн Монголын түүхэн газрын зургийн анхны нэгдсэн бүртгэлтэй болох, 2. Монголын түүхэн газрын зургийн иж бүрэн судалгааг хийснээр Монголын түүхийн судалгаа, тэр дотроо газрын зургийн судалгааг төдийгүй түүнийг дагалдан сурвалж судлал, түүхэн газарзүйн судалгааг улам бүр гүнзгийрүүлэх, 3. Монголчуудын газрын зураг, нутгийн цэс үйлдэх өвөрмөц байдал, онцлогийг судалгааны үр дүнгээр дамжуулан шинжлэх ухааны хүрээнд болон олон нийтэд мэдээлж таниулах, 4. Сэдэвт ажлын үр дүнд бий болох газрын зургийн нэгдсэн бүртгэл нь Монголын түүхийн сурвалж, түүхэн газарзүйн судалгааны хэрэглэгдэхүүнийг баяжуулах зэрэгт чиглэсэн болно.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 7 сарын 28, 29-ний өдрүүдэд Монгол Улсад амжилттай зохион байгуулана. төслийн багийн гишүүд манж, монгол, хятад, солонгос хэлээрх эх бичвэрийг хэл тус бүрээр хариуцан ажиллаж эхийг цахимд бэлтгэх, манж, хятад хэлнээс орчуулах, монгол бичгээрх эхийг кирилл бичигт буулгах. Судалгааны үр дүнг тусгаж 3 номын эхийг бэлтгэж хэвлэлд шилжүүлэх. Эдгээр гурван ном судалгааны тойм удиртгал, хэл тус бүрийн эрдэм шинжилгээний галиг, манж болон хятад хэлнээс монголчилох, монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлэх, хэл тус бүрийн үгийн индекс, судалгаанд холбогдох ном зүйн бүртгэл, сурвалжийн эхээс бүрдэнэ.

Энэхүү суурь судалгаа нь тогтвортой хөгжлийн тухай дорно дахин хийгээд монголын уламжлалт сэтгэлгээний суурь үзэл баримтлалыг боловсруулах, үзэл суртлын асуудлаар орчин үед өрнө дахинд гарсан эрдэм шинжилгээний бүтээлүүдийг судалж ингэхдээ байгальтайгаа шүтэн барилдах, шинжлэх ухаан ба оюун сэтгэлгээний, ёс журам ба шударга ёсны, мухар сүсэг ба бодит мэдлэгийн, хүмүүнлэгийн болон соёл урлагийн үндэслэлүүдийг боловсруулж төрийнудирдлагад хүргэхэд чиглэсэн билээ.

Тамирчдын морфофункциональ онцлогийг хэрхэн бүрэлдэж буйг иж бүрэн (нас зүй, удамшил болон экологийн төлөв байдлыг тодорхойлон) судлаж бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг тогтоох, дасгалжуулалтын үр дүнг дээшлүүлэх

Өндөр гэгээний урласан хосгүй үнэт өвийг ШУА-ийн хүрээлэн, их, дээд сургуулийн мэргэжлийн судлаачид бүртгэх, цуглуулах, улмаар улсын хамгаалалтад авч музейн сан хөмрөгт хадгалах, дэлгэн сурталчлах үйл ажиллагаа Монгол улсад өнгөрсөн зууны дунд үеэс эрчимтэй эхэлсэн билээ. Тийн боловч өнөө хэр нь эрдэм шинжилгээний эргэлтэнд ороогүй, эх материал нь хадгалалтын буруугаас болж дахин сэргэхээргүй болсон зэрэг шалтгааны улмаас үрэгдэж, олон нийтэд төдийлөн мэдэгдээгүй дурсгалууд ч байна. Түүгээр ч зогсохгүй улсын томоохон музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа дурсгалууд ч андуу ташаа тайлбартай байгаа нь энэ талын судалгаа бүрэн бус болохыг харуулдаг юм. Ийм нөхцөлд бид түүхийн болон бусад шалтгаан, хүчин зүйлийн улмаас өөрийн улсын болон хөрш ОХУ-ын музей, хийдүүдийн сан хөмрөг, хувь хүмүүсийн гарт хадгалагдах болсон Өндөр гэгээний тиг хийцийн бурхад, урлагийн хосгүй үнэт өвийг бүртгэн тогтоож, үндэслэлтэй үнэн зөв тодорхой тайлбартайгаар нэгтгэн бүртгэж авахыг төслийн гол зорилгоо болгосон юм.

Залуучуудын нийгэм, улс төрийн ухамсар, оролцоо, бие бялдрын асуудлыг бие хүн болон нийгэмч зан сэтгэхүйтэй холбон судалж, дүн шинжилгээ хийн, төрийн, эрх зүйн орчны бодлого шийдвэрт зөвлөмж хүргүүлэн, шинэ үеийнхэний зан төлөв, хандлагын хөгжлийг тодорхойлон, өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд үндэслэн, нарийвчлан судлахыг зорилго болгов.

Судалгаа