Хайлтын үр дүн

1265 илэрц олдлоо.

БНМАУ-ын 1954-1980-аад оны сүүлч үеийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн ололт амжилт, сургамжийг архивын баримт, аман түүх, судалгааны бүтээлүүдэд тулгуурлан шинээр үнэлгээ дүгнэлт өгөх

Гишүүн орнуудын гаалийн импортын тарифын хэмжээ нь ДХБ-ын худалдааны нэн тааламжтай нөхцлийн хүрээнд хянагдаж байдаг боловч гишүүн орнууд өөрийн дотоод зах зээлээ хамгаалах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор гаалийн импортын тарифын болон тарифын бус хориг саадыг илүүд үзэж маш олон төрлийн хориг саадыг ашиглаж ирсэн байдаг. Монгол Улсын гадаад худалдааны бодлогыг шинээр томьёолох, гадаад худалдааны зохицуулалтад шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, импортын гаалийн албан татварын хувь хэмжээний зохистой түвшинг нэмэгдүүлэх боломжийг олох, импортын гаалийн тарифийн бус хориг саадыг ашиглах боломжийг судлах, судалгааны үр дүнгээр төрийн байгууллагад бодлогын зөвлөмж боловсруулахад оршиж байна.

Суурь судалгааны ажлын хүрээнд нийгмээс тусгаарлагдах үйл явцын ерөнхий төлөв байдал, хандлага, оролцоо багатай, нийгмээс тусгаарлагдаж буй бүлгүүд үүсэх тусгаарлагдах үйл явц, онцлог, явагдаж буй механизмыг тодорхойлон, тодорхой санал, зөвлөмж боловсруулах

Ахмад настны социаль асуудлуудыг цогцоор нь судалж, нөхцөл байдал, асуудал бэрхшээлийг тодорхойлон, тодорхой санал, зөвлөмж боловсруулах

"Дэлхийн аж үйлдвэрийн IV хувьсгал рүү чиглэсэн дижитал шилжилтээс дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн байдалд гарч байгаа өөрчлөлт, дэвшил, ялангуяа дэлхий үйлдвэрлэл, хэрэглээ, худалдаа, бизнест нэвтэрч буй цахим буюу шилжилтийн чиг хандлага, тэдгээрийн онцлог, давуу ба сул тал, эрсдэл, боломжийг тодорхойлох, Монгол Улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн харилцаанд дижитал шилжилтийн өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, дижитал шилжилтийн талаар төр, засгийн түвшинд анхаарах асуудлын талаар практик санал боловсруулахад шинжилгээ хийхэд оршиж байна. Бид зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьсан. Үүнд: •Дэлхийн улс орнуудын дижитал шилжилтийн хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох; •Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбаруудад дижитал шилжилтийн хөгжлийн судалгаа хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх; •Банк, санхүүгийн шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүний нууцлал, аюулгүй байдлыг хамгаалж байгаа байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх; •Боловсрол, эрүүл мэндийн зэрэг нийгмийн салбаруудад дижитал шилжилтийн өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох"

"“Зуун дамнасан үндэсний хэл бичгийн судлалын түүх” сэдэвт грантын зорилго нь нэгд, түүх бичлэгийн дээрх хоёр хандлагыг эн тэнцүү харгалзан, үнэлж дүгнэхийг хичээсэн билээ. Өөрөөр хэлбэл ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хөгжил, түүний залгамж чанар, уламжлал, шинэчлэлийн харилцаа, туулж өнгөрүүлсэн түүхэн цаг үе дэх шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэтгэлгээний хөгжил-дэвшил, эрдэмтэн судлаачдын онолын мэдлэг, мэргэжлийн ур чадварын өсөлт энэ бүхнийг бодит бүтээгдэхүүн, үр дүнтэй нь холбон тодорхойлохыг зорьсон. Хоёрдугаарт, нөгөө талаар Хэл зохиолын хүрээлэнгийн хөгжил дэвшлийн түүхэн замналыг судлахдаа, манай хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд судалгаа шинжилгээнийхээ тулгамдсан асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэж ирсэн бэ? гэдэг, чухам бид өөрсдөө ямар туршлагыг бүтээн бий болгосон бэ?, Бидний үнэт зүйл юу вэ? гэдгийг тодруулан үзэхийг зорьсон. Гуравдугаарт, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хөгжлийн түүхийг судлан, нэгдсэн тогтолцоонд оруулж, үнэт чадвар, уламжлал шинэчлэлийн хөгжлийн асуудалд үнэлэлт дүгнэлт өгсөн түүх бичлэг үлдээхийг зорьсон."

Хүн төрөлхтний өнөөгийн хөгжил дэвшилд хүргэсэн зүйл бол оюуны бүтээлч үйл ажиллагаа юм. Оюуны бүтээлийг ирээдүй хойч үедээ бүрэн бүтнээр нь үлдээх, өнөө үеийнхэн үр өгөөжтэй, зөв зохистой ашиглахын тулд түүнийг хамгаалах, дэлгэрүүлэх шаардлагатай. Оюуны өмч нь нийгмийн харилцааны өргөн хүрээг хамарсан цогц ухагдахуун юм.

Өөрийн орны болон олон улсын судалгаанд үндэслэсэн “Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчин” ном бичиж хэвлүүлэх

Тус судалгааны ажлаар өнгө судлалын технологиудыг хэрэглээнд нэвтрүүлэх, тэр дундаа соёлын биет өвийг хадгалж хамгаалахад өнгөний технологиудыг ашиглах зорилготой бөгөөд энэхүү суурь судалгааны төслөөр боловсруулсан арга зүйн судалгааг соёлын биет өвийн нарийвчилсан судлагаанд нэвтрүүлэх юм.

Шредингерийн тэгшитгэл болон Хугацаагаар бутархай эрэмбийн уламжлалтай тухайн уламжлалт тэгшитгэлүүдийн шийдийн чанарыг судлах шинэ арга техник олох.

Улаанбаатар хотын ундны ус түгээгүүрийн Б (Үйлдвэрийн эх үүсвэр), В (Мах комбинатын эх үүсвэр) станцын гидрохимийн горимын судалгаа, гэр хорооллын гүний худгийн ус болон гадаргын усны химийн найрлагын шинж чанар түүнд агуулагдах органик бүрэлдэхүүн, хүнд металлын агуулгыг тодорхойлж, өөрийн болон олон улсын стандарттай харьцуулан дүгнэлт өгөх зорилготой.

Энэхүү судалгааны ажлын хүрээнд химийн ууршуулалт болон нуман цахилалтын аргаар нүүрстөрөгчийн нано хоолой гарган авах, нүүрстөрөгчийн нано хоолойг нүх сүвэрхэгжүүлсэн шаварлаг эрдэс дээр суулган, мөн нүүрстөрөгчийн нано хоолойг нийлэгжүүлэн функциональ шинж чанартай болгон гадаргуугийн талбай өндөртэй, хэрэглээний шинжийг нь сайжруулсан шинэ төрлийн материал гарган авч, бүтэц, шинж чанарыг трансмиссын электрон микроскоп (TEM), сканнинг электрон микроскоп (SEM) ба рентген дифрактометр (XRD), нил улаан туяаны спектрометр (FTIR) зэрэг орчин үеийн дэвшилтэт багаж тоног төхөөрөмж ашиглан судалж тогтоох зорилгыг тавьсан болно.

Астма өвчин нь гуурсан хоолойн мэдрэг байдал нэмэгдсэнээр гуурсан хоолойн салст бүрхэвч хавагнаж, салст их хэмжээгээр ялгарч, гөлгөр булчин хүчтэй агчсанаас амьсгалын зам нарийсөн бөглөрдөг архаг эмгэг тул хүүхэд насанд астмыг эрт илрүүлж, тасралтгүй хянах тогтолцоог бүрдүүлэн протокол эмчилгээний үр дүнг тооцох зорилгыг дэвшүүлсэн.

"Судалгааны үндэслэл: Сонсголын бэрхшээл нь хүүхдийн хөгжил, хэл ярианы хөгжилд сөргөөр нөлөөлж, хүүхдийн сурлагын амжилтыг бууруулж, хувь хүн, нийгмийн дасан зохицох, сэтгэл санааны хямралд хүргэдэг. Хүүхдийг төрснөөс хойш сонсголын алдагдалыг эрт, цаг алдалгүй илрүүлж, зохих арга хэмжээ авах нь сөрөг нөлөөллийг бууруулж, ярьж сурах чадварыг сайжруулдаг. Тиймээс нярайн сонсголын скрининг нь хүүхдийн сонсголын алдагдлыг эрт илрүүлж, эмчлэхэд чиглэдэг. Энэхүү судалгааны зорилго нь нярай, хөхүүл хүүхдийн сонсгол бууралт, дүлийрэлтийг эрт илрүүлэх скрининг оношилгоог нэвтрүүлж, үр дүнгийн суурь судалгаа гүйцэтгэхэд чиглэнэ. Судалгааны аргазүй: 2019-2021 онд нийслэлийн 6 амаржих газарт 66,444 нярайг сонсголын скринингэд хамруулсан. Скрининг оношилгоонд сонсголын цацраг (ОАЕ буюу Otoacustiс emission)-ийн болон сонсголын дуудлагат потенциалын автомат шинжилгээ (AABR буюу Automated Auditory Brainstem Response) шинжилгээг, харин онош батлахад сонсголын дуудлагад потенциал (ABR буюу Auditory Brainstem Response) болон бусад сонсголын бодит шинжилгээнүүдийг ашигласан. Сонсголын бууралтыг ABR босго ≥ 40 дБ ба түүнээс дээш байгаа үед тодорхойлсон.Түүнчлэн сонсголын бууралттай нярай, хөхүүл хүүхдийн эхээс сонсгол алдагдахад хүргэж болзошгүй хүчин зүйлсийг тодорхойлох зорилгоор асуумж авсан. Судалгааны үр дүн: Судалгааны хугацаанд амьд төрсөн 70,614 нярай хүүхдийн 94.1% нь сонсголын скринингэд хамрагдсан.Скринингэд хамрагдсан 66,444 хүүхдийн 10,046 (15.1%) нь нэг талын “давтах”, 2,213 (3.2%) нь хоёр талын “давтах” үр дүнтэй байв. Давтан скрининг болон онош батлах шинжилгээгээр нийт 150 хүүхэд сонсгол бууралт, дүлийрэлттэй оношлогдсон. Сонсголын скринингэд хамрагдсан нийт 66’444 хүүхдээс 150 хүүхдэд аль нэг эсвэл хоёр талд сонсгол бууралт, дүлийрэлт оношлогдсон нь 1000 төрөлт тутамд 2.3 тохиолдол байна. Сонсгол бууралттай хүүхдийн 33.3% (50) хөнгөн зэргийн, 22.0% (33) дунд зэргийн, 16.7% (25) хүндэвтэр зэргийн, 14% (21) хүнд зэргийн сонсгол бууралт оношлогдсон бол 14% (21) дүлий хүүхэд байлаа. Сонсгол бууралт дүлийрэлт оношлогдсон 150 хүүхдээс 112 (74.6%) тохиолдлыг сонсголын аппаратаар, 18 (12.0%) хүүхдийг агааржуулах гуурс тавих мэс заслаар, 8(5.3%) хүүхдийг дунгийн суулгацын мэс засал, 4 (2.7%) хүүхэд Баха зөөлөн даруулгад дууны процессор суулгах мэс заслаар, 3 (2.0%) хүүхдийн дунд чихний үрэвслийн эмийн эмчилгээ, 5 (3.3%) хүүхэд сонсгол бууралт хэлбэлзэж болох шалтгааны улмаас хянагдсан. Дотор чихэнд дунгийн суулгацын мэс засал хийгдсэн хүүхдүүдийн суулгацын дундаж нас 17.6 сар байна. Эдгээрийн 59 хувь нь ≥1 эрсдэлт хүчин зүйлтэй байсан. Дүгнэлт: Нярай, хөхүүл хүүхдийн сонсголын скрининг оношилгоо Монгол улсад амжилттай хэрэгжиж эхлээд байна. Сонсгол бууралт, дүлийрэлтийг эрт илрүүлэх, цаг алдалгүй эмчилгээнд хамруулах, чанарын хяналтын тогтолцоог амжилттай хэрэгжүүлэхийн тулд үндэсний хэмжээнд сонсголын скринингийн хөтөлбөрийг дэмжих шаардлагатай байна.

Монголын мал аж ахуй түүхэнд анх удаа ХХ зууны дунд үед өмчийн хэлбэр өөрчлөгдөж малыг нийгэмчилсэн явдал бол олон мянганаар уламжилж ирсэн малчдын амьдралын тогтсон зохион байгуулалтыг өөрчилж, мал аж ахуйд чанарын шинэчлэл гаргасан томоохон үйл явдал байсан билээ.

Судалгаа