Хайлтын үр дүн

1265 илэрц олдлоо.

Соёлын яам / 2022 он

Монголын уламжлалт анагаах ухааны өвлөн уламжлагчдын тээж буй эмчилгээний арга ухаан, мэдлэг, туршлага

Хүүхдийн илүүдэл жин, таргалалтаас сэргийлэх, хянах тусгайлсан бодлого, стратеги хөтөлбөр байхгүй боловч, эх, хүүхдийн эрүүл хооллолтыг дэмжих Хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр хэрэгждэг. Хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулахад тусгайлан чиглэгдсэн бодлого, үйл ажиллагааг яамны түвшинд нэгтгэн удирддаг хэдий ч, хүүхдийн илүүдэл жин, таргалалт, өсөлт хөгжил, эрүүл мэндийн асуудлыг нэгдсэн удидлагаар хангах салбар хоорондын, тухайлбал боловсрол, нийгмийн халамж, хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжгүй байна. Боловсрол, нийгмийн халамж, эрүүл мэндийн асуудлыг орон нутгийн засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэс нэгтгэн удирддаг тул тэдгээр салбарын уялдаа холбоог орон нутгийн түвшинд хангахад илүү хялбар байна. Сургуулийн насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн байдлыг тандах арга механизм бараг байхгүйгээс хүүхдийн илүүдэл жин, таргалалтыг бууруулах зорилтын хэрэгжилтийг үнэлэхэд бэрхшээлтэй байна. Сургуулийн хүүхдийн биеийн жин, өндрийг тандах, хянах тухай хамтарсан тушаал 2019 оны төгсгөлд гарсан хэдий ч, коронавируст халдварын цар тахлын улмаас хэрэгжихгүй байна. Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол хүнс, идэвхтэй хөдөлгөөний стандартыг боловсруулж, хэрэгжүүлэх ажил хийгдэхгүй байна.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед Монгол улсад хийгдсэн судалгаанууд

Хог хаягдлын менежментийг сайжруулснаар хог хаягдлаа ангилан ялгаж дахин боловсруулах үйлдвэрт тушаах боломжтой болох бөгөөд ингэснээр хог хаягдлыг тээвэрлэн, зайлуулах урсгал зардал буурч байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багасах боломжийг судлав

Эрчим хүчний салбарын одоогийн нөхцөл байдалтай уялдан шинээр барьж байгаа үнсэн сан №6-ын үнс хадгалах багтаамжийг нэмэгдүүлэх буюу даланг илүү өндөр болгох талаар хийсэн судалгаа

ДЦС-3 ТӨХК-ийн үйл ажиллагаанд ашиглаж буй усыг дахин ашиглах судалгаа

ӨДС-ын Турбогенератор-№5 ийн доргионоос шалтгаалан суурийн шаланд хагарч цуурсан байдал ажиглагдсан тул суурийн барилгийн шинж чанарт судалгаа хийлгэв.

Төрийн байгууллагуудын ажилтан албан хаагчдаас халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн судалгааг авч нэгтгэсэн тайлан

Монгол улсын үндэсний зорилтот хувь нэмэр (INDC)-ийг шинэчлэн боловсруулах

Хог хаягдал ба уур амьсгалын өөрчлөлт төслийн дэмжлэгтэйгээр “БОРДООНЫ ХЭРЭГЛЭЭ БА ҮЙЛДВЭРЛЭЛ, ОРГАНИК ХАЯГДЛЫН ДАХИН БОЛОВСРУУЛАЛТ” онол-практикийн бага хурлыг зохион байгуулах Ажлын хэсэг эмхэтгэн боловсруулсан

Энэхүү судалгаа нь эх үүсвэр дээрээс дээж цуглуулж, дүн шинжилгээ хийснээрээ онцлог бөгөөд айл өрхөөс үүсэж буй хог хаягдлын хэмжээ, бүтцийг илүү нарийвчлан тодорхойлоход энэ төрлийн аргачлал тохиромжтой байдаг

Дэлхийн уул уурхай хөгжсөн болон хөгжиж буй зарим улс орнуудын эрдэс баялгийн салбарын ирээдүйн ерөнхий чиг хандлагыг харьцуулан судалсан.

ГХЭ нь үелэх системийн 14 -н элементийг өөртөө багтаах бөгөөд байгальд цөм хамт байдаг, хими, физик шинж чанар нь хоорондоо нэн төстэй элементүүд юм. Тэдгээрийн исэлдэлтийн хэм 3 байх ба гагцхүү церий, празеодим, тербийн исэлдэлтийн хэм 4, самарий, европий, иттрийн исэлдэлтийн хэм 2 байна. Газрын ховор элементүүд химийн элементийн үелэх системийн 57 -гоос 71 дэх нүдэнд байрлана. Үүнд лантан (La)-57, церий (Ce)-58, празеодим (Pr)-59, неодим (Nd)-60, прометий (Pm)-61, самарий (Sm)-62, европий (Eu)-63, гадолиний (Gd) - 64, тербий (Tb)-65, диспрозий (Dy)-66, хольмий (Ho)-67, эрбий (Er)-68, тулий (Tu)-69, иттербий (Yb)-70, лютеций (Lu)-71, Газрын ховор элементийн бүлэгт тэдгээртэй адил төсөөтэй шинж чанартай иттрий (Y)-39, скандий (Sc)-21 хамаарагдана.

Монгол улсын уул уурхайн салбар, ханган нийлүүлэлтийн сүлжээний хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгааг хийх энэхүү төсөл нь Монгол улсын уул уурхайн салбартай холбоотой хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох зорилготойгоор хэрэгжсэн. Энэхүү судалгаа нь Монгол улсын уул уурхайн салбарт орж ирэх Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж болохыг тодорхойлоход чиглэгдсэн.

Судалгаа