Хайлтын үр дүн

626 илэрц олдлоо.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас бизнес эрхлэгч иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй үйлчилгээнүүдийг бүрэн цахимжуулах ажлын хүрээнд барилга байгууламжийн чиглэлээр төрийн үйлчилгээ авахад тулгамдаж буй асуудлууд, үйлчилгээний хэрэгцээ шаардлага, одоогийн хууль эрх зүйн орчин, үйл ажиллагааны процесст шинжилгээ хийж, бизнес процессын дахин загварчлалын шийдэл боловсруулагдана.

Дундговь аймгийн цаг уурын ажиглалтын 67 цэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А-114 тушаалаар батлагдсан “Цөлжилтийн хяналт шинжилгээний заавар” болон Газар зүйн хүрээлэнгийн хөрс судлалын лабораторийн Хөрсний мониторингийн аргачлалын дагуу цэг бүрд хөрсний зүсэлтэд хөрсний морфологи бичиглэл хийж, лабораторийн шинжилгээний сорьц авч хөрсний элэгдэл эвдрэлийн ажиглалт хийлээ.

Байгаль орчны төлөв байдлын тайланг 2 жилд 1 удаа гаргадаг бөгөөд 2017-2018 оны аймгийн хэмжээний тайланг боловсруулж, ном болгон хэвлүүлж, 15 сум, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төр, хувийн хэвшлийн байгууллагуудыг мэдээллээр хангах зорилгоор тараасан. 2019-2020 оны төлөв байдлын тайланг ийнхүү боловсруулав. Байгаль орчны төлөв байдлын тайлангийн зорилго нь байгаль орчны одоогийн төлөв байдлыг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгч, бодлого төлөвлөгөө боловсруулахад суурь мэдээлэл болох юм.

Байгаль орчны төлөв байдлын тайланг 2 жилд 1 удаа гаргадаг бөгөөд 2017-2018 оны аймгийн хэмжээний тайланг боловсруулав. Байгаль орчны төлөв байдлыг тайлангийн зорилго нь байгаль орчны одоогийн төлөв байдлыг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгч, бодлого төлөвлөгөө боловсруулахад суурь мэдээлэл болох юм.

Дундговь аймгийн Дулгэрцогт, Сайнцагаан сумын хөрсний бохирдлын судалгаа

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй тариаланч иргэн, аж ахуйн нэгжийн мэдээ, судалгааг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн албан хаагчдад судалгааны тусгай маягтын дагуу дэлгэрэнгүй мэдээ авах арга зүйг өгч мэдээллийг нэгтгэдэг. Судалгааг сар, улирал, жилээр авч үр дүнг нэгтгэн салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагатай уялдуулан анализ, дүгнэлтийг хийж ажилладаг. Улсын хэмжээний дүн мэдээг нэгтгэх статистик мэдээллийг төрийн захиргааны байгууллага Нийслэлийн Статистикийн газартай хамтран судалгаа тооллого, хяналтаар ажилладаг

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй малчин, фермерийн эрхлэгчдийн мэдээ, судалгааг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн албан хаагчдад судалгааны тусгай маягтын дагуу дэлгэрэнгүй мэдээ авах арга зүйг өгч мэдээллийг нэгтгэдэг. Судалгааг сар, улирал, жилээр авч үр дүнг нэгтгэн салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагатай уялдуулан анализ, дүгнэлтийг хийж ажилладаг. Улсын хэмжээний дүн мэдээг нэгтгэх статистик мэдээллийг төрийн захиргааны байгууллага Нийслэлийн Статистикийн газартай хамтран судалгаа тооллого, хяналтаар ажилладаг.

Агаар мандалд явагдах процессыг цаг хугацаа, орон зайн хэмжээс хамааруулж бичил (micro), бэсрэг (meso), том (синоптик) гэж хувааж, харгалзан бичил хэмжээст цаг уур (microscale meteorology), бэсрэг хэмжээст цаг уур (mesoscale meteorology), синоптик хэмжээст цаг уур (synoptic meteorology) гэж ангилдаг. Бичил хэмжээст агаар мандлын үзэгдэлд аянга цахилгаан, үүл, байшин ба бусад хориглох хаалтаас үүсэх турбулент хөдөлгөөн зэрэг 1км-ээс бага хэмжээст физик процесс орно. Харин бэсрэг хэмжээст хэвтээ чиглэлд 1-100км, босоо чиглэлд газрын гадаргаас эхлэн агаар мандлын хязгаарын үе давхарга, шим мандал, давхраат мандлын доод давхарга үе хүртэлх орон зайд явагдах, 1- 7 хоног хүртэл үргэлжлэх фронт, циклон, өндөршлөөс хамаарах уулын долгион, эх газар-далайн салхи гэх мэт үзэгдэл ордог. Синоптикийн хэмжээст үзэгдэлд 2000 км хүртэл, 28 хоног хүртэл үргэлжлэх дундад өргөрөгийн циклон, бароклиник хотос, гүвээ, фронтын бүс, ойлгойдох буюу судал урсгал зэрэг ордог.

Төвийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд үндсэн үйл ажиллагааг сайжруулах, Улаанбаатар хотын инженерийн хангамжийн байгууллагууд хоорондын уялдаа холбоо ямар түвшинд байгааг үнэлэх зорилгоор Нийслэлийн нийт албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа “Ulaanbaatar ERP” системийн тусламжтайгаар нийт 10 байгууллагыг хамруулан 2022 оны 10 дугаар сарын 12-ноос 18-ны өдрүүдэд зохион байгуулав.

Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГ-ын үзүүлж байгаа Нийтийн тээврийн үйлчилгээний гүйцэтгэл, үр дүн нь зорчигч, үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадаж байгаа эсэх, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдалд иргэдийн хандлагыг тандан судлах ажлыг хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлж, түүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр гарах дүгнэлт, зөвлөмжийг цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаатайгаа уялдуулахад энэхүү үнэлгээний зорилго оршино

БАЯНХОШУУХАНЫН МАТЕРИАЛГЭМТЛИЙН ЭМНЭЛЭГ ЧИГЛЭЛИЙН ЗОРЧИГЧИЙН НЯГТРАЛ, АШИГ АЛДАГДЛЫН ТООЦОО СУДАЛГАА БОЛОВСРУУЛАХ СУДАЛГАА

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний зорчих үнэ, нийтийн тээврийн салбарын орлого, зардал, нийгэм эдийн засгийн үр ашгийн тооцоо судалгааг хийж, нийслэлийн төсвийн зардлыг бууруулах боломжийг судалж санал, зөвлөмж гаргах

Төвийн үйл ажиллагааг сайжруулах, нийслэлийн хамтран ажилладаг нутгийн захиргааны байгууллагуудад хэр зөв зохиостой мэдээлэлтэй байдаг, харилцаа хандлага зохистой түвшинд байгаа эсэхийг үнэлэх зорилгоор Нийслэлийн нийт албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглаж байгаа “Ulaanbaatar ERP” системээр 2021 оны 12 дугаар сарын 08-наас 10-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулан, дүн мэдээг авч нэгтгэн ажиллалаа.

Төвийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг 10 дугаар сарын 23-наас 11 дүээр 08-ны өдрүүдэд 6 асуулттай нийт 404 санал асуулгыг Төвийн 21 албан хаагчдад тус бүр 20 асуулгыг өгч, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн оршин суугчдаар судалгааг бөглүүлэн нэгтгэж ажиллалаа.

Судалгаа