МОНГОЛ ОРНЫ НУТАГ ДЭВСГЭРИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЕРӨНХИЙ МУЖЛАЛЫН ЗУРАГ БОЛОВСРУУЛАХ НЬ” ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСӨЛ
ООГХ –ийн судалгааны баг “Монгол орны нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн ерөнхий мужлалын M1:1 000 000 масштабтай зураг“-ийг зохиохдоо
олон улсын түвшинд өргөн хэрэглэгддэг газар хөдлөлтийн аюулын үнэлгээний судалгааны ажлын шинэлэг арга зүйг нэвтрүүлэн судалгааны үр дүнг магадлалт болон суурь үнэлгээний аргаар боловсруулан гаргах зорилт тавьж ажиллалаа.