Судалгааны тайлбар
Эрчим хүчний салбарын ХХЯ-ын тоо хэмжээг үнэн зөв тодорхойлж үнэлэх, аль хэсэгт түүнийг бууруулах боломж байгааг илрүүлэх, улмаар ХХЯ-ыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж болох төсөл арга хэмжээ сонгох, төсөл арга хэмжээний үр дүнг тооцох, нотлох зэрэг үйл ажиллагаа нь, 1-рт Үндэсний онцлогийг тусгасан ХХЯ-ыг тодорхойлох аргачлал; 2-рт Эрчим хүчний салбарын тухайлбал, Цахилгаан ба Дулааны эрчим хүчний үйлдвэрлэлээс үүсэх хүлэмжийн ялгарлын коэффициентуудын утга тухайн улс оронд ашиглаж буй цахилгаан ба дулааны станцын онцлог болон хэрэглэж буй түлшний төрөл, шинж чанартай хэр нийцэж байгаагаас шууд хамаарах учраас энэ хэсэгт онцгой анхаарсан болно. Мөн “Хүлэмжийн хийн ялгарлын бууралтыг хэмжих, тайлагнах, баталгаажуулах (MRV) үндэсний аргачлал гаргах, үндэсний тайлан боловсруулах аргачлал, зөвлөмж гаргах” талаар, Эрчим хүчний салбарын хоёр бүтээгдэхүүн - ЦЭХ ба ДЭХ-ний үйлдвэрлэлийн хүлэмжийн хийн ялгарлын коэффициентуудыг ДЦС-ууд, хотууд, аймгуудын төвийн Дулааны станцууд, халаалтын зуухны газруудад түгээмэл ашиглаж буй зуухнуудын хувьд хэрэглэж буй нүүрсний төрлөөр тогтоох зорилгын дор судалгаа явуулсан.