Хайлтын үр дүн

365 илэрц олдлоо.

/ 2023 он

Нийслэлийн нийгэм, эдийн засгийн байдал

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжих зорилтын хүрээнд иргэд, олон нийтэд үзүүлэх төрийн болон нийгмийн үйлчилгээний тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд төвийн орон зайн төлөвлөлт, эдийн засаг, хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцоог боловсруулах зэрэг Нийслэлийн Улаанбаатар хот болон Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн хэрэгжилтэд чухал үр нөлөө үзүүлсэн ажил хийгдэв.

Уур амьсгалын өөрчлөлтөд авах хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах хэрэглэгдэхүүн.

Хөгжлийн шийдэл ТББ-ын санаачлан IRIM судалгааны хүрээлэнтэй хамтран "Монгол улсын жижиг,дунд бизнесийн өрсөлдөх чадварын судалгаа"-г 2023 оны 7-р сараас 10-р сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн.

Энэхүү суурь судалгааны ажлын хүрээнд нийслэлийн орон сууцны тэжээвэр амьтад оршин суугчдын хүрээлэн буй орчин, тав тух, эрүүл, аюулгүй амьдрах орчинд нөлөөлж байгаа эсэх, оршин суугчдын болоод тэжээвэр амьтдын эрх ашиг, хэрэгцээ шаардлага, эрх үүрэг, хариуцлагыг зохицуулсан хотын стандартыг тогтоон мөрдүүлэх шаардлагатай эсэхийг судлахыг зорьсон болно.

Ш инээр барихаар төлөвлөж буй спорт заалны барилгын талбайд тархсан хөрсний механик шинж чанарын норматив болон тооцооны үзүүлэлтүүдийг инженер геологийн элемент тус бүрээр гаргасан.

Ш инээр барихаар төлөвлөж буй спорт заалны барилгын талбайд тархсан хөрсний механик шинж чанарын норматив болон тооцооны үзүүлэлтүүдийг инженер геологийн элемент тус бүрээр гаргасан.

Хөгжлийн ирээдүйтэй суурин техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв хийгдсэнээр үйлдвэрлэл, үйлчилгээний хүртээмж эрс нэмэгдэж, зорчигч тээврийн үйлчилгээний ая тухтай орчин бүрдэхийн хирээр томоохон үйлдвэр, үйлчилгээний газрууд салбараа нээж, ажиллах хүчээ нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйг бүтгээдэхүүн үйлдвэрлэл өсөж, экологийн цэвэр бүтгээдэхүүнээр хүн амын хүнсний хэрэгцээг хангах, мал аж ахуй, газар тариалангийн салбар хоршин, хүн амын хүнсний хангамжийг энэхүү цогцолбороос тодорхой хэмжээгээр хангах нөхцөл бүрдэнэ.

Монгол улсад өргөнөөр худалдаалагддаг барилгын дотоод засалд ашиглагддаг будаг, өнгөлгөөний материалаас ялгарах дэгдэмхий органик бохирдуулагчдын хэмжээ болон хатах хугацааг лабораторийн аргаар тодорхойлж, шийдвэр гаргагчдад үнэн зөв мэдээлэл өгөхөд оршино.

Хүн амьдралынхаа 90 орчим хувийг ажлын байр, гэр орон зэрэг ямар нэгэн барилга, байгууламжид өнгөрүүлдэг тул дотор орчны агаарын чанар хүний эрүүл мэндэд ихээхэн нөлөө үзүүлдэг. Дотор орчны агаарын бохирдолд олон хүчин зүйл нөлөөлдгийн нэг нь барилгын заслын материалууд бөгөөд тэдгээрээс агаарт ялгарч буй ДОН, хүнд металлууд нь хүний эрүүл мэндэд ноцтой сөргөөр нөлөөлдөг байна.

Монгол улсын Гаалийн байгууллагаас үйлчилгээ авч буй дотоодын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын (цаашид хэрэглэгч гэх) сэтгэл ханамжийн түвшнийг хэмжих, тэдний санал бодолд тулгуурлан гаалийн байгууллагын үйл ажиллагаа дахь хэрэглэгчийн үнэлгээг тодорхойлох, харьцуулах

Энэхүү тайлан нь Монгол Улсын эрх бүхий байгууллага (цаашид “Техникийн туслалцаа (ТТ) хүлээн авагч” гэх)-ын зүгээс техникийн туслалцаа хүссэний дагуу Олон улсын валютын сан (ОУВС)-ийн ажилтнуудын өгсөн техникийн зөвлөгөө, зөвлөмжийг агуулсан юм. Энэ тайланг бүрэн хэмжээгээр эсвэл хэсэгчлэн эсвэл түүний хураангуйг ОУВС-ийн Гүйцэтгэх захирлууд, тэдний ажилтнууд, мөн түүнчлэн бусад байгууллага эсвэл ТТ хүлээн авагчийн бусад байгууллагууд ба санаачилсан талууд, тэдгээрийн хүсэлтийн дагуу Дэлхийн банкны ажилтнууд, тараан түгээхийг ТТ хүлээн авагч дэмжихгүй байхаас бусад тохиолдолд, хууль ёсны сонирхол бүхий техникийн туслалцаа үзүүлэгч бусад талууд болон хандивлагчдад тарааж болно (Техникийн туслалцааны мэдээллийг түгээн дэлгэрүүлэх Үйл ажиллагааны зааврыг — Чадавхийг хөгжүүлэх мэдээллийг түгээх ажилтны үйл ажиллагааны удирдамж)-аас үзнэ үү). Иймд энэ тайланг эсвэл түүний хураангуйг (бүрэн хэмжээгээр эсвэл хэсэгчлэн) ТТ хүлээн авагчийн бусад байгууллагууд эсвэл санаачилсан талууд, Дэлхийн банк, хууль ёсны сонирхол бүхий техникийн туслалцаа үзүүлэгч бусад талуудаас өөр ОУВС-ийн гаднах талуудад хүргүүлэх хэрэгтэй бол ТТ хүлээн авагч болон ОУВС-ийн Төсвийн асуудал эрхлэх газраас зөвшөөрөл авах шаардлагатай.

“Алтайн малчдын түншлэл” төслийг хэрэгжүүлэхэд Шаардлагатай баримт бичиг боловсруулах Зөвлөх үйлчилгээ

БНХАУ, Япон, ОХУ, БНСУ, Европын холбоо, Арабын орнууд руу хүнсний бүтээгдэхүүний экспортлох боломжийг судлах

Монгол улсын уул уурхайгаас бусад экспортын нэг үйлчилгээний экспортын гол хэсэг болох олон улсын аялал жуулчлалын салбарын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр эдийн засагт хамгийн их нөлөө үзүүлдэг “аялал жуулчлалын эвент”-ийг тодорхойлох, эвентийн стратеги төлөвлөгөө, эрсдлийн үнэлгээ хийх зорилготой.

Монгол Улсад үйлдвэрлэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд экспортлоход зарцуулах зардал, цаг хугацааны шинжилгээг гүйцэтгэсний үндсэн дээр экспортын замын зураглалыг боловсруулж цаашид сайжруулах боломж, арга замыг тодорхойлоход судалгааны ажлын зорилго оршино.

Судалгаа