Хайлтын үр дүн

17 илэрц олдлоо.

Монгол Улсын иргэдийн “Хуулиар хүлээсэн цэргийн үүргээ биелүүлэх”-тэй холбоотой тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх, хугацаат цэргийн алба хаах тогтолцоо, хэлбэр, агуулга, хугацааны талаарх судалгаа хийж, санал, зөвлөмж боловсруулсан.

Монгол улсын үндэсний аюулгүй байдал, гадаад хамтын ажиллагааны онол, практикийн судалгаан дээр тулгуурлан Үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, Батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны өнөөгийн байдалд шинжилгээ хийж, Батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн санал, зөвлөмжийг боловсруулсан.

Батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологийн эрх зүйн орчны өнөөгийн байдлыг судалж, гадаад улс орнуудын туршлагатай харьцуулан шинжилгээ хийж, Монгол Улсад батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологи, инновац, аж үйлдвэрийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр дүгнэлт, зөвлөмж боловсруулсан.

Батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийн явц, үр нөлөө, салбарын үйл ажиллагааны гүйцэтгэл, иргэд болон алба хаагчдын үнэлгээ, итгэлцэл, хандлагыг тодорхойлох зорилгоор социологийн судалгаа, бодлогын шинжилгээ хийсэн төслийн тайлан.

Аюулгүй байдал нь хүн төрөлхтний үйл ажиллагаагаар үүссэн аюулаас хүмүүс ба хүрээлэн буй орчны хамгаалагдсан байдлын тухай мэдлэгийн систем бөгөөд бие даасан шинжлэх ухааны салбар ухаан байх ёстой гэдэг дүгнэлтэд улс орнууд хүрч байна. Энэ ололтын үр дүнд аюулгүй байдлын янз бүрийн чиглэлийг хамарсан түвэгтэй цогц асуудал, тухайлбал “гуравдагч хөрш”-ийн бодлого, салбар дундын судалгааны сэдэв болох талаар тодорхой ойлголт бий болсон боловч олон тооны хэлэлцүүлэг, нийтлэл, судалгааны тайлан, ном бүтээлээс харахад аюулгүй байдлын ерөнхий болон үндэсний аюулгүй байдлын системийн хүрээнд дэх ерөнхий асуудлын шинжилгээ, түүний онолын загварын байгуулалт, практик зохицуулалтын тодорхой үүргийн томьёололд зааг ялгаа үүссэн байна.

Улс, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлааг бүрдүүлэгч чухал хүчин зүйлийн нэгэн болох үндэсний ой санамж, үнэт зүйлсийн мөн чанарын онолын асуудлыг тодорхойлох, төрт ёс ба монголчуудын үндэсний ой санамжийн түүхэн уламжлалыг судлах, монголчуудын үндэсний ой санамж, үнэт зүйлсийн өнөөгийн байдалд шинжилгээ хийж цаашид үндэсний ой санамж, үнэт зүйлсийг тодорхойлж үндэсний аюулгүй байдлын бэхжүүлэх асуудлыг судлахад оршино.

Цэргийн эмнэлгийн мэргэжлийн сургалтын тогтолцоог боловсронгуй болгох замаар цэргийн эмч, мэргэжилтнийг бэлдэх, цэргийн эмнэлгийн хүний нөөцийг бүрдүүлэх, тогтвор суурьшилтай байдлыг хангахад чиглэсэн суурь судалгааны бүтээл юм.

Био аюулын тухай ойлголт, онолын үндэслэл, арга зүйг судлан, дэлхийн нийтийн био аюулын төлөв байдлын шинжилгээ, мөн Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд био аюулын үзүүлэх нөлөөллийн шинжилгээг тус тус хийсэн суурь судалгааны бүтээл юм.

Дэлхийн II дайны жилүүдэд Монгол Улсын гүйцэтгэсэн үүргийг Монгол, Оросын түүх бичлэгт хэрхэн тусгасан болон Монголын төлөөлөгчдийн фронт дахь үйл ажиллагааг дэлгэрэнгүй авч үзсэний дээр 1939, 1945 оны дайнд монголын морьт цэргийн гүйцэтгэсэн үүргийг анх удаа тусгайлан судалсан суурь судалгааны бүтээл юм.

Судалгааны ажлын үр дүнд монгол цэрэг он цагийн хувьд Хүннү улсын үеэс ч өмнө үүсэж бий болсон гэдгийг археологийн судалгаа болон түүхэн сурвалжийн мэдээгээр нотлон харуулав. Өдгөөгөөс 5000 жилийн тэртээ монголын анхны төрт улс бий болж, өмнөд хөрш рүүгээ цэргийн хүчээр уулгалан довтолж, удаа дараа дайтаж байсан тухай сурвалжийн цөөнгүй мэдээ байдаг аж. Түүнчлэн хүрлийн үе болон түрүү төмрийн үед холбогдох археологийн олдворуудын дотор хүрэл болон төмөр зэвсгийн цөөнгүй олдвор олдсон зэргээс үзвэл монгол 6 цэргийн түүхийг 5000 гаруй жилийн тэртээгээс авч үзэх нь арга зүйн хувьд зүйтэй юм. Монгол цэргийн түүхийн бусад үед холбогдох гадаад хэл дээрх олон тооны сурвалж, судалгааны бүтээлээс орчуулан анх удаа судалгааны эргэлтэд оруулснаар монгол цэргийн түүхийг гүнзгийрүүлэн судлах боломжийг нээж өгч байна.

Батлан хамгаалах салбар Батлан хамгаалах яам болон бусад байгууллага түүний бүтээгдэхүүн, үйлчилгээнд өгч буй хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлоход чиглэсэн судалгааны ажил

Батлан хамгаалах салбар Батлан хамгаалах яам болон бусад байгууллага түүний бүтээгдэхүүн, үйлчилгээнд өгч буй хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлоход чиглэсэн судалгааны ажил

Батлан хамгаалах салбарын эмэгтэй албан хаагчдын хөдөлмөрийн хуваарилалт, ажлын ачаалал, хэрэгцээ, ашиг сонирхол мөн бодлого боловсруулах үйл явцад нөлөөлөх, сонирхлоо нийтэд ил болгох боломж, үүрэг хариуцлагыг шинжлэн дүгнэсэн, цаашид хийх арга хэмжээ, бодлого, шийдвэр гаргалтад ашиглахад чиглэсэн судалгааны ажил

Монгол Улсын эдийн засгийн байдлаас Батлан хамгаалах чадавх нь хэрхэн хамаарч буй байдлыг судалж, Батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх арга замыг тодорхойлоход чиглэсэн судалгааны ажил

Батлан хамгаалах салбарт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон шинжилж, цаашид хөгжүүлэх арга зам, үндсэн чиглэлийг тодорхойлж бодлого, үйл ажиллагаанд ашиглахад чиглэсэн судалгааны ажил

Монгол Улсын Батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа, гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь олон нийтийн санал санаа бодолд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлон цаашдын бодлого үйл ажиллагааны санал боловсруулах үйл ажиллагаанд чиглэсэн судалгааны ажил

Судалгаа