Хайлтын үр дүн

10 илэрц олдлоо.

Энэхүү төслөөр геохимийн процесс ба ацитофил төрлийн микроорганизмын үйлчлэлээр сульфидын хүдрийн эрдэс болон устай харилцан үйлчлэх урвалын механизмыг тодорхойлох, зэсийн агуулгатай үйлдвэрийн хаягдал болон бага агуулгатай хүдрээс металлыг ялгах, хүрээлэн буй орчинд ээлтэй био-гидрометаллургийн технологийн судалгаа хийгдэх зорилго тавин ажилласан юм.

1990 оноос хойш Монголын академик хүрээлэлд нийгэм, улс төрийн философи, нийгмийн онолын чиглэлээр хийгдсэн судалгааны ажилд анализ хийж, түүхэн үнэлэлт өгөх. Нийгмийн философи, нийгмийн судалгааны орчин үеийн онол, арга зүйн бүтээлүүдийн агуулгыг тайлбарласан нэгэн сэдэвт бүтээл гаргах. Нийгмийн философийн онолуудын үндсэн ойлголтуудын агуулгыг Монголын нийгмийн бодит байдалд буулган тайлбарлах, нутагшуулах боломжийг эрж хайх.

"Хольцыг изотопоор баяжуулах шинэ аргыг судлах зорилготой бөгөөд үүнд: байгалийн болон сэргээгдэх нөөц, түүний зохистой хэрэглээ юм. Шинэ ухаалаг материал бүтээх судалгаа явуулах тухайлбал, байгалийн хийнээс стратегийн элемент болох гелийг графен ухаалаг шүүлтүүр- ухаалаг материал бий болгон ялган авах, бөөмсийг зөвхөн резонансын нөлөөгөөр салган авах судалгаа юм. Молекуляр динамикийн аргуудыг хэрэглэн /Термодинамикийн тэнцвэрийн төлөв дэх бөөмсийн системийн тархалтыг бичих, Максвеллийн арга/, саадын системийн хувьд Шредингерын интеграл нэг хэжээст стационар тэгшитгэлийг бичих, шийдийг хайх ба олсон шийдээ туршилтаар баталгаажуулах юм, Шварца-Кристоффелийн интегралын тогтмолуудыг тодорхойлох Куфаревын аргын хэрэглээг өргөжүүлж динамик системийн бодлого болгох, математик загварууд боловсруулах, туршилтаар баталгаажуулах, холбогдох программ хангамж бий болгох, баталгаажуулах, гадаад дотоодын эш хуралд илтгэх, хурал, семинарууд зохион байгуулах, олон улсын SCOPUS буюу WEB of SCIENCE-ийн индекстэй мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэх, компьютерийн программын бүртгэлийн гэрчилгээ авах, үр дүнгүүдээ сурталчилах, гадаадын өндөр хөгжилтэй орнуудын судлаачдын анхаарыг Монгол улс руу татах, хамтран ажиллах"

Металл (Ti, Cu, Sn, Fe, Au, Ag, Pb гэх мэт), мөн түүнчлэн полимер нэгдлийг фуллерен С60 -аар хольцлон чанаржуулж харилцан адилгүй зузаантай дан, давхар, олон давхар нимгэн хальсан дээжүүдийг вакуумын орчинд ууршуулан, оптик шилэн дээр суулган гарган авах зорилго тавьсан. Гарган авсан дээжүүдээс, фуллеренээр хольцолсон металл дээжийн цахилгаан, термо-цахилгаан шинж чанар, элэгдлийн эрчмийг судлах ба фуллеренээр хольцолсон полимертэй дээжийн оптик шинж чанар, фуллеренээр хольцолсон хувын физик шинж чанарыг судална.

Монгол орны халиун бугын тархалтын зургийг нарийвчлан гаргах, тоо толгой нөөцийг буга тархсан аймаг, сум, зарим агнуурын бүс нутаг бүрээр гаргах, хамгааллын статусыг шинэчлэн тогтоох, халиун бугын популяцийн насны бүтэц, хүйсийн харьцааг тогтоох, мэдээллийн сан бүрдүүлэхэд оршино.

Энэ суурь судалгааны сэдэвт ажлаар нам температурын плазмыг төрөл бүрийн орчин дотор ниргэлгийн процессоор үүсгэж энэ процессын үед үүсэж байгаа бүтээгдэхүүнүүдийг судлах зорилготой. Төрөл бүрийн орчин дотор янз бүрийн материалаар хийсэн электродуудын хооронд ниргэлэг явуулахад энд сул иончлогдсон плазм төлөв бий болох ба янз бүрийн дисперстэй материал үүсдэг. Тухайлбал, фуллерен, нанохоолой, нано утас молекуляр кластер, файбэр зэргийг үүнд хамруулж болно. Ийм замаар бий болгосон материал нь байгаль дээр шууд оршдоггүй эсвэл техник, технологийн хувьд өндөр ач холбогдол бүхий онцгой шинж чанартай байдаг учраас судлаачдын сонирхолыг ихээр татаж байдаг судалгааны объект юм. Ийм учраас төрөл бүрийн орчин дотор янз бүрийн материалуудаар хийсэн электродын хооронд явагдах ниргэлгийг судалж тогтвортой байдлыг хангах, ниргэлгийн явцад үүсэн бий болж байгаа бүтээгдэхүүнийг гарган авах боломжит арга замуудын талаарх судалгааг эхний шатанд явуулна. Дараа нь бид өндөр даралттай хийн (𝑝~1атм даралттай агаар) болон шингэн орчинд янз бүрийн материалуудын хооронд ниргэлэг явуулж ниргэлгийн явцад үүсэж байгаа материалуудыг гарган авч шинж чанарт судалгаа хийхээс гадна тухайн материалуудын үүсэх горимыг тогтоох судалгааг явуулна.

Шредингерийн тэгшитгэл болон Хугацаагаар бутархай эрэмбийн уламжлалтай тухайн уламжлалт тэгшитгэлүүдийн шийдийн чанарыг судлах шинэ арга техник олох.

/ 2013 он

Усны чанарын доройтлын үндсэн гол шалтгааны нэг нь усны нөөц, хэмжээ багасах, усны байгалийн горим өөрчлөгдсөнөөс болдгийг сүүлийн үеийн судалгаа шинжилгээний дүн нотолж байна.Тухайн голын экосистемийн үзүүлэлтүүд тухайлбал, голдрилын төрөл, хэв шинж, хөрс, хагшаас, усны химийн шинж чанар, температур, эргийн болон голдрилын доторх амьтан, ургамал, ус намгархаг газрууд зэрэг нь голын усны горимын хэв шинжийг илэрхийлж байдаг. Үүнээс гадна гол мөрний урсацын горимын нөлөөн дор хөрс, ургамлын бүрхэвчийн хэв шинж, амьтан, ургамлын төрөл зүйл, түүнчлэн хүний амьдралын хэлбэр ч бүрэлдэн бий болж байдаг.

/ 2021 он

Монгол орны халиун бугын тоо толгойг үнэлэх ажил 2010 оноос хойш хийгдээгүй. Төслийн гол зорилго бол манай орны бугын тархац нутгийн хэмжээ, популяцийн нягтшил, тоо толгой, ашиглах боломжтой хэмжээг аймаг бүрээр тогтоох, хамгааллын зэрэглэлийг тогтоох зэрэг болно. Ойн туруутан амьтны нөөцийн үнэлгээ хийхэд шугаман замнал, цэгэн ажиглалт, урамдах дуудлага, ул мөрийг бүртгэх, хоргол тоолох зэрэг олон аргыг газар нутгийн онцлог, цаг улиралд тохируулан сонгон хэрэглэв. Энэ төслийн хүрээнд манай орны хэмжээнд буга тархсан бүх нутгийг анх удаа бүрэн хамруулж, халиун бугын тархац, тоо толгойг аймаг бүрээр болон улсын хэмжээнд нэгтгэн гаргав.

/ 2015 он

Монгол орны хэмжээнд байгалийн бүс, бүслүүрийн шинэ зураг зохиох зайлшгүй шаардлагатай байна. Байгалийн бүс, бүслүүрийн тухай эрдэмтэн судлаачид өөр өөрийнхөөрөө санал дэвшүүлж иржээ. Өмнөх байгалийн бүс, бүслүүрийн зургуудад (1) байгалийн бүс, бүслүүрийг оновчтой нэрлэх асуудал дутагдалтай байсан, (2) байгалийн бүс, бүслүүрийн хил зааг төдийлөн тодорхой бус, тойм төдий байсан, (3) ойт хээр нь байгалийн бүс, бүслүүрийн алин болох нь маргаантай байсан, (4) говь, цөлийн бүсийн хил зааг, хамрах нутаг ихээхэн өөрчлөгдсөн, (5) зарим байгалийн бүс, бүслүүрүүд өөр бүсэд хамрагдах болсон гэх зэрэг хэд хэдэн үндэслэлээр байгалийн бүс, бүслүүрийн хилийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож, байгалийн бүс, бүслүүрийн шинэчилсэн зураг хийх зайлшгүй шаардлагатай байгаа нь харагдаж байна. Ландшафт-экологийн орон зайн ялгарал үүсч, тэдгээрийн хил өөрчлөгдөхөд нөлөөлөх гол хүчин зүйл нь газрын гадарга бөгөөд уур амьсгалын нөлөөгөөр илрэх өргөргийн бүсийн тархалтад нөлөөлж байгалийн бүс, бүслүүрийн хилийн хамрах орон зайн тархалтын хэлбэрийг бүрдүүлдэг.

Судалгаа