Хайлтын үр дүн

12 илэрц олдлоо.

"Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн үнэлгээний судалгаа” нь 2023 онд хэрэгжүүлэх санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны нөлөөллийг (үр дүнд бий болсон өөрчлөлт) хэмжих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн үр дүнг тодорхойлох, бодлого боловсруулагч болон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудыг мэдээллээр хангах, цаашдын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, чиглэл өгөх, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой.

"Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн үнэлгээний судалгаа” нь 2023 онд хэрэгжүүлэх санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны нөлөөллийг (үр дүнд бий болсон өөрчлөлт) хэмжих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн үр дүнг тодорхойлох, бодлого боловсруулагч болон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудыг мэдээллээр хангах, цаашдын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, чиглэл өгөх, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой.

In 2022-2023, the Training, Assessment and Research Institute for Labor and Social Protection conducted a “Survey on single elderly pension adequacy and expenditure” with the participation of social security and employment experts from SOCIEUX+, the EU expertise for social protection, labour and employment. The distinguishing feature of this survey was its specific focus on the pension adequacy of elderly people living alone as a household.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт нь “Ганц бие ахмад настны тэтгэврийн зарцуулалт, хүрэлцээний судалгаа”-г 2022-2023 онд Европын холбооны SOCIEUX+ Нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн шинжээчдийн оролцоотойгоор хийж гүйцэтгэлээ. Ганц биеэр өрх үүсгэн амьдардаг ахмад настнуудын хувьд тэтгэврийн хүрэлцээг тусгайлан судалснаараа онцлог боллоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт нь нийгмийн халамжийн үйлчилгээний хэрэгжилт, түүний үр нөлөөг судлах судалгаа, шинжилгээний ажлыг тогтмол хийдэг билээ. Бид энэ удаа 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн “Коронавируст халдварын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих нийгмийн хамгааллын зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 167-р тогтоолд үндэслэн “Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд үзүүлэх Ковид-19 цар тахлын нөлөөллийн шинжилгээг” батлагдсан удирдамжийн дагуу гүйцэтгэн, үр дүнгийн тайланг танилцуулж байна.

Протез, ортопед болон туслах хэрэгсэл хэрэглэгчдээс бүтээгдэхүүний үнэ, чанарын талаар сэтгэл ханамжийн судалгаа авч, туслах хэрэгсэл нийлүүлэгч байгууллагуудаас төлөөлүүлэн чанарын судалгаа хийсэн ба энэ төрлийн үйлчилгээг үзүүлдэг бусад улс оронтой харьцуулсан.

Монголын нийгэмд зохих шийдлээ хүлээж буй тулгамдаж буй олон асуудлын нэг нь албан бус хөдөлмөр эрхлэлт юм. Монгол Улсын албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлыг тодорхойлох зорилгоор хийсэн судалгааны тайлан хэвлэгдлээ. Судалгаагаар албан бус хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн нөхцөл, албан бусаар ажиллах болсон шалтгаан, албан эдийн засагт шилжих боломж, Ковид-19 цар тахлын албан бус хөдөлмөр эрхлэлтэд үзүүлж буй нөлөөг тодорхойллоо. Мөн тус судалгаагаар цар тахлын үед төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүд албан бус хөдөлмөр эрхлэгчдэд хэр хүртээмжтэй байгааг тодруулсан юм. Уг судалгааг Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Эдийн засгийг төрөлжүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах хүрээнд албан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт хийж гүйцэтгэсэн.

Хоёр жил тутам хийгддэг судалгааны ээлжит тайланд өмнөх судалгааны үр дүн, тоон мэдээллийг шинэчлэх, цалингийн бүрэлдэхүүн хэсгүүд болох нэмэгдэл, нэмэгдэл хөлс, цалин урамшуулал тэдгээрийн өөрчлөлт, бүрэлдэхүүн хэсгүүдийн нийт цалинд эзлэх хувь хэмжээ зэргийг толилуулж байна. Ингэснээр цалингийн бүтэц хэрхэн өөрчлөгдөх хандлагыг тодорхойлохоос гадна орлогын тогтвортой байдлыг эдийн засгийн үйл ажиллагааны салбарууд, ажил мэргэжлийн ангилал, аймаг, нийслэл, бүс нутгаар тодорхойлон харах боломжтой болох юм.

Уг судалгаа нь мөшгөх судалгааны арга, аргачлалын дагуу зохион байгуулагддаг, үндэсний хэмжээнд төлөөлөх чадвар бүхий томоохон түүвэр судалгаа юм. Энэ удаагийн судалгаанд 2015-2016 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллеж болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгчдийг дөрөв дэх̠жилдээ хамрууллаа. Хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийг ажил мэргэжлийн түвшинд судлах явдал нь бодлого боловсруулахад ихээхэн ач холбогдолтой. Тодруулбал, төгсөгчдийн ХЗЗ дэх өөрчлөлтийг хянах, түүний дотор ажилгүйдлийн шалтгааныг тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлд бэлэн буй ажлын байрны шаардлагад сургалтын байгууллагаас нийлүүлэгдэж байгаа мэргэжилтний ур чадвар нийцэж байгаа эсэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, тэдний хэтийн төлөвлөгөө зэрэг асуудлыг тоон болон чанарын үзүүлэлтээр дамжуулан судалж та бүхэнд үр дүнгийн тайланг талилцуулж байна.

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны (нэг жилийн) эрэлтийг тодорхойлох судалгаа. Жил бүр тогтмол хийгддэг судалгаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролд тэгш хамруулах талаар, боловсролын байгууллагын ажилтнууд, эцэг эхчүүдийн санал бодол, тэгш хамруулахад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг тодруулж, цаашид анхаарах асуудлаар санал зөвлөмж боловсруулсан.

Судалгаа