Хайлтын үр дүн

9 илэрц олдлоо.

Астма өвчин нь гуурсан хоолойн мэдрэг байдал нэмэгдсэнээр гуурсан хоолойн салст бүрхэвч хавагнаж, салст их хэмжээгээр ялгарч, гөлгөр булчин хүчтэй агчсанаас амьсгалын зам нарийсөн бөглөрдөг архаг эмгэг тул хүүхэд насанд астмыг эрт илрүүлж, тасралтгүй хянах тогтолцоог бүрдүүлэн протокол эмчилгээний үр дүнг тооцох зорилгыг дэвшүүлсэн.

Судалгааны үндэслэл: Сонсголын бэрхшээл нь хүүхдийн хөгжил, хэл ярианы хөгжилд сөргөөр нөлөөлж, хүүхдийн сурлагын амжилтыг бууруулж, хувь хүн, нийгмийн дасан зохицох, сэтгэл санааны хямралд хүргэдэг. Хүүхдийг төрснөөс хойш сонсголын алдагдалыг эрт, цаг алдалгүй илрүүлж, зохих арга хэмжээ авах нь сөрөг нөлөөллийг бууруулж, ярьж сурах чадварыг сайжруулдаг. Тиймээс нярайн сонсголын скрининг нь хүүхдийн сонсголын алдагдлыг эрт илрүүлж, эмчлэхэд чиглэдэг. Энэхүү судалгааны зорилго нь нярай, хөхүүл хүүхдийн сонсгол бууралт, дүлийрэлтийг эрт илрүүлэх скрининг оношилгоог нэвтрүүлж, үр дүнгийн суурь судалгаа гүйцэтгэхэд чиглэнэ. Судалгааны аргазүй: 2019-2021 онд нийслэлийн 6 амаржих газарт 66,444 нярайг сонсголын скринингэд хамруулсан. Скрининг оношилгоонд сонсголын цацраг (ОАЕ буюу Otoacustiс emission)-ийн болон сонсголын дуудлагат потенциалын автомат шинжилгээ (AABR буюу Automated Auditory Brainstem Response) шинжилгээг, харин онош батлахад сонсголын дуудлагад потенциал (ABR буюу Auditory Brainstem Response) болон бусад сонсголын бодит шинжилгээнүүдийг ашигласан. Сонсголын бууралтыг ABR босго ≥ 40 дБ ба түүнээс дээш байгаа үед тодорхойлсон.Түүнчлэн сонсголын бууралттай нярай, хөхүүл хүүхдийн эхээс сонсгол алдагдахад хүргэж болзошгүй хүчин зүйлсийг тодорхойлох зорилгоор асуумж авсан. Судалгааны үр дүн: Судалгааны хугацаанд амьд төрсөн 70,614 нярай хүүхдийн 94.1% нь сонсголын скринингэд хамрагдсан.Скринингэд хамрагдсан 66,444 хүүхдийн 10,046 (15.1%) нь нэг талын “давтах”, 2,213 (3.2%) нь хоёр талын “давтах” үр дүнтэй байв. Давтан скрининг болон онош батлах шинжилгээгээр нийт 150 хүүхэд сонсгол бууралт, дүлийрэлттэй оношлогдсон. Сонсголын скринингэд хамрагдсан нийт 66’444 хүүхдээс 150 хүүхдэд аль нэг эсвэл хоёр талд сонсгол бууралт, дүлийрэлт оношлогдсон нь 1000 төрөлт тутамд 2.3 тохиолдол байна. Сонсгол бууралттай хүүхдийн 33.3% (50) хөнгөн зэргийн, 22.0% (33) дунд зэргийн, 16.7% (25) хүндэвтэр зэргийн, 14% (21) хүнд зэргийн сонсгол бууралт оношлогдсон бол 14% (21) дүлий хүүхэд байлаа. Сонсгол бууралт дүлийрэлт оношлогдсон 150 хүүхдээс 112 (74.6%) тохиолдлыг сонсголын аппаратаар, 18 (12.0%) хүүхдийг агааржуулах гуурс тавих мэс заслаар, 8(5.3%) хүүхдийг дунгийн суулгацын мэс засал, 4 (2.7%) хүүхэд Баха зөөлөн даруулгад дууны процессор суулгах мэс заслаар, 3 (2.0%) хүүхдийн дунд чихний үрэвслийн эмийн эмчилгээ, 5 (3.3%) хүүхэд сонсгол бууралт хэлбэлзэж болох шалтгааны улмаас хянагдсан. Дотор чихэнд дунгийн суулгацын мэс засал хийгдсэн хүүхдүүдийн суулгацын дундаж нас 17.6 сар байна. Эдгээрийн 59 хувь нь ≥1 эрсдэлт хүчин зүйлтэй байсан. Дүгнэлт: Нярай, хөхүүл хүүхдийн сонсголын скрининг оношилгоо Монгол улсад амжилттай хэрэгжиж эхлээд байна. Сонсгол бууралт, дүлийрэлтийг эрт илрүүлэх, цаг алдалгүй эмчилгээнд хамруулах, чанарын хяналтын тогтолцоог амжилттай хэрэгжүүлэхийн тулд үндэсний хэмжээнд сонсголын скринингийн хөтөлбөрийг дэмжих шаардлагатай байна.

ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН-ЭРДЭМ СУДЛАЛ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ 31 ХУРАЛ

ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЖЛЭХ УХААН ПРАКТИКИЙН СЭТГҮҮЛ

Хүүхдийн бөөр, шээсний зам чулуужих өвчин үүсэхэд нөлөөлөх зарим хүчин зүйлс ба эмнэлзүйн онцлогыг тодорхойлж, чулууг зайнаас бутлах эмчилгээний үр дүнг судлах

Хүүхдийн бөөр усжих өвчний үеийн мэс заслын заалтыг боловсронгуй болгож, дурангийн мэс засал эмчилгээний үр дүнг нээлттэй мэс засалтай харьцуулан судлах

Дэлхийд жил бүр 225000-250000 хүүхэд хорт хавдраар өвчилж, 90000 тухайн жилдээ оношилгоо эмчилгээний үйлчилгээ авч чадахгүй нас барж байна. Хавдар нь 1-4 насны хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгааны 3-рт, 5-14 насны хүүхдийн эндэгдлийн шалтгааны 2-рт орж байна. Дэлхийд хүүхдийн хавдрын түвшин 1 жилд 0-14 насны 1 сая хүүхэд тутамд 140.6, 0-19 насны 1 сая хүүхэд тутамд 155.8 байсан бол 15-19 насны хүүхдийн хавдрын түвшин 185.3 байна.

Олон улсад цар тахлын үеийн жирэмсэн эмэгтэйн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг үндэсний ба олон төвт байдлаар судалж байна.Эхийн эндэгдэлд коронавируст халдварын үзүүлэх нөлөөллийг тодорхойлсон олон улсын мета-анализ судалгаагаар цар тахал эхийн эндэгдлийг 1,3 дахин нэмэгдүүлсэн дүн гарсан. Бидний судалгаа үндэсний бүртгэл мэдээлэлд суурилж коронавируст халдвар ба эхийн эндэгдэл, хүндрэл хоорондын хамаарлыг судалсан.

Судалгаа