Хайлтын үр дүн

351 илэрц олдлоо.

ЭХЭМҮТ-ийн Анагаахын удамзүйн лаборатори нь 2012 онд үйл ажиллагаа эхлүүлсэн ба FISH шинжилгээгээр урагт 13, 18, 21, Х ба У хромосомын тооны өөрчлөлтийг нярайд зарим хромосомын бүтцийн өөрчлөлтийг оношилж байна. Манай улсын анагаах ухаанд нэвтрэн нутагшиж байгаа үр шилжүүлэн суулгах шинэ технологийг дагалдан үр хөврөлийн удамзүйн оношилгоог нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байгааг үндэслэн үр хөврөлийн сорьцод FISH шинжилгээгээр дээрх хромосомуудыг тодорхойлох судалгааг хийлээ.

Монгол орны 17 аймгийн 132 суманд тарваган тахлын байгалийн голомт тэмдэглэгдсэн бөгөөд байгалийн голомтын үндсэн агуулагч нь 13 зүйлийн мэрэгч, туулай хэлбэртэн, 6 овгийн 37 төрлийн 158 зүйлийн бүүрэг дамжуулагчийн үүргийг гүйцэтгэдэг. Судалгаагаар тарваган тахлын үүсгэгчийн 4 салбар зүйлийн омог Монгол оронд тархсаныг тогтоосон. Дэлхий дахины анхаарлыг татсаар байгаа уур амьсгалын өөрчлөлтөд дамжуулагчаар дамжин халдварлах халдварт өвчин, түүний дотор тарваган тахал өвчин, уур амьсгалын өөрчлөлтийн хоорондын хамаарлыг судалсан судалгаа цөөнгүй байна. Уур амьсгалын зарим үзүүлэлтийг тарваган тахлын байгалийн голомтын экологийн орчилд хэрхэн нөлөөлж байгааг агуулагч, дамжуулагчийн нягтшил, популяцийн бүтэц, шилжилт, хөдөлгөөн, үржил, үүсгэгчийн биологийн шинж төрхтэй холбон судалж, голомтот нутгийн хүн амын өвчинд өртөх эрсдлийг тогтоож, тарваган тахал өвчний эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг боловсронгуй болгох шаардлагатай байгаа тул уг судалгааг гүйцэтгэсэн.

Дундговь аймгийн ХХААГазар нь байгууллагас иргэдэд хүргэж буй үйлчилгээний чанар, хүртээмж, хүнд сурталгүй шуурхай байгаа эсэх талаар иргэдийн хандлага малид иргэдэд тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар тандан судалж, түүнд дүн шинжилгээ хийн цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор дээрх судалгааг хийлээ.Судалгаанд нийт 15 сумын 140 иргэд малчдыг хамруулсан.

Цэргийн эмнэлгийн мэргэжлийн сургалтын тогтолцоог боловсронгуй болгох замаар цэргийн эмч, мэргэжилтнийг бэлдэх, цэргийн эмнэлгийн хүний нөөцийг бүрдүүлэх, тогтвор суурьшилтай байдлыг хангахад чиглэсэн суурь судалгааны бүтээл юм.

/ 2023 он

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл (телевиз)-ээр түгээж байгаа эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны өнөөгийн байдалд тандалт үнэлгээг хийж, шийдвэр гаргагчдыг нотолгоонд суурилсан мэдээллээр хангах

Масс спектрометрийн шинжилгээ ба мутаци илрүүлэх шинжилгээгээр онош батлагдсан фенилкетонури өвчний Монгол дах анхны тохиолдол ба өндөр эрсдэлтэй бүлэгт хийгдсэн илрүүлэг шинжилгээгээр фенилкетонури өвчин 1/112 байна. Шинжилгээгээр илэрсэн 2 тохиолдол хоѐулаа сэтгэцийн хоцрогдолд хэдийн хүрсэн байгаа нь уг өвчнийг тархины эргэшгүй өөрчлөлт, сэтгэцийн хоцрогдолд хүргэхээс өмнө эрт хугацаанд илрүүлж,өвчтөнийг дэглэм ба эмийн эмчилгээнд хамруулах шаардлагатайг харуулж байна.

 Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлогын судалгаа

“Төрөлхийн хөгжлийн гажгийн тархалт, шалтгаан, эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэх арга” шинжлэх ухаан технологийн захиалгат төслийг 2013-2016 онд 4 дэд сэдвийн хүрээнд хэрэгжүүлж хүлээлгэн өгсний нэг нь "Төрөлхийн хөгжлийн гажгийн давтамж, зонхилон тохиолдох хэлбэрүүд, нөлөөлөх зарим хүчин зүйлс" дэд сэдэв юм.

Эрүүл мэндийн салбар дахь чанарын тухай үзэл баримтлал, түүн дотроо магадлан итгэмжлэл нь сайн дурын шинж чанартай, “тусламж, үйлчилгээ үзүүлэгч-төвтэй” зарчим дээр суурилсан чанарыг сайжруулах үйл ажиллагаа байсан бол одоо үед олон нийт, худалдан авагчид хамаатай тэдэнд чиглэгдсэн “үйлчлүүлэгч-төвтэй” зарчим дээр суурилсан хөгжлийн өөр шатанд гарч байгааг анхаарахгүй байх аргагүй юм.

Монгол улсын магадлан итгэмжлэл нь хөгжлийн 25 жилийг туулж, олон улсын нэгэн адил тусламж, үйлчилгээний чанарын баталгаажилтыг хангаж байна. Үүний хамт магадлан шинжлэх үйл ажиллагаа нь байгууллагын хөгжил, соёлыг дэмжин, удирдлага манлайлалд эергээр нөлөөлж байна. Манай улсад Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага магадлан итгэмжлэлийн бодлогыг тодорхойлж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган, ЭМХТ-ийн Магадлан итгэмжлэлийн алба нь чиг үүргийг хэрэгжүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний технологи, чанар, бүтэц, үйл ажиллагааг орон тооны бус шинжээчид үнэлж, дүгнэлт гаргадаг.

Олон улсын орчны эрүүл мэндтэй холбоотой статистик мэдээллийн аргачлал, ангилал, мэдээллийн эх үүсвэрийг судлах үйл ажиллагааны хүрээнд ДЭМБ-ын орчны шалгуур үзүүлэлтүүдийг судалж ДЭМБ-ын 44 шалгуур үзүүлэлтээс 28 үзүүлэлтүүдийг тооцоолон мэдээллийг гаргасан.

2018 оноос хойш үндэсний хэмжээний мэдээллийн санд ANACONDA программаар нас баралтын үндсэн шалтгаан болохгүй кодоор бүртгэсэн тохиолдлыг түүвэрлэн засварлах, статистик, мэдээлэл хариуцсан эмч мэргэжилтнүүдэд мэдээлж, залруулах замаар мэдээллийн сангийн чанарыг сайжруулахад ашиглаж байна. Сүүлийн жилүүдэд garbage code-ийн хэрэглээ буурах хандлагатай байгаа ч зөвхөн статистик мэдээлэл хариуцсан эмч мэргэжилтнүүдийн түвшинд шийдвэрлэгдэх асуудал биш, бодлогын түвшинд хэлэлцүүлэх асуудал гэдэг нь харагдаж байна.

Судалгааны үр дүнд Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай амьгүй донорын хүлээх жагсаалтад байгаа реципиентийн ихэнх хувийг 25-60 насны, хүйсийн хувьд 60,7% (348) эрэгтэйчүүд, 78,3% (448) группт орсон, нийслэлийн харьяат 77,3% (443), 2016 2020 онд бүртгүүлсэн 55,6% (319) бөөрний түүдгэнцрийн архаг үрэвслийн шалтгаант 78,5% (450), бөөрний архаг дутагдалд орсон иргэд байна. Бөөрний архаг өвчний үндсэн оношийг авч үзвэл 2016-2019 онд бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл байсан бол 2020 оноос чихрийн шижингийн шалтгаант эмгэг бүртгүүлэх нь ихэссэн байна. Цусны бүлгээр авч үзвэл 40,6% (233) OI ба 30% (172) BIII ихэнх нь байна. Цаашид хүлээх жагсаалтад байгаа иргэдийн гемодиалезд орсон хугацаа, амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгаад амьдралын чанар хэрхэн дээшилсэн, хэдэн жил хүлээлтэд байгаад нас барсан, хүлээх жагсаалтад байх үед буюу гемодиалез эмчилгээ хийлгэх үеийн эдийн засгийн болон санхүүгийн дарамт хэрхэн нөлөөлдөг талаар нарийвчлан судлах шаардлагатай байна гэж үзэж байна.

ДЭМБ-с 1000 хүн амд 3-с дээш сувилагч байвал зохимжтой гэж үзсэн бол манай улс 4.2 байгаа боловч эмч, сувилагчийн харьцаагаар харахад 1 эмчид дунджаар 1.4 сувилагч ногдож байгаа буюу дутагдалтай байна. Анхан шатлал буюу ӨЭМТ, СЭМТ-үүдэд ажиллаж буй сувилагчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа ч “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030” бодлогын хүрээнд заасан 2030 он гэхэд нэг эмчид ногдох сувилагчийн тоог 2 болгох зорилтод хүргэхэд хангалтгүй байгаа юм.

Судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх нь мэс заслын өмнөх үеэс биеийн байдал нь эрс сайжирсан гэж онцлон хэлсэн боловч олон тооны эм тасралтгүй уудаг, зарим эмийн гаж нөлөө их, хүнд юм өргөж болохгүй, өндөр эрчимтэй хөдөлгөөн хийдэггүй зэрэг талаар бие махбодын үйл ажиллагаа тодорхой хэмжээнд хязгаарлагдмал байдаг боловч өдөр тутмын амьдралд хэвийн оролцоотой байна Цаашид энэ аргачлалын дагуу мэс засалд орохын өмнө болон дараа үнэлж үр дүнг тооцох. Дан ганц амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн дунд төдийгүй нийт эд, эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн дунд судалгааг авч өргөжүүлэх бүрэн боломжтой.

/ 2023 он

Манай улсын хэмжээнд нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны тогтолцооны өвчнүүдэд хэрэглэгдэж буй болон Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгодог зарим эмэнд зах зээлийн дараах эрсдэлд суурилан чанарын тандалтыг хийж эмийн чанарт дүн шинжилгээ хийх зорилготой. Судалгаагаагаар Экватор 5мг+10мг, 5мг+20мг, Лориста(Лозартан) 100мг, Диротон 5мг, 10мг, 20мг, Аторис 10мг, 20мг,40мг, Юперио 50мг, 100мг, 200мг эмүүдэд монгол улсад бүртгэсэн бүртгэлийн баримтанд үнэлгээ хийх, бага болон дунд орлоготой улс орнуудад зах зээлийн дараах эрсдэлд суурилсан чанарын тандалт судалгааг явуулах удирдамжийн I түвшний шинжилгээг хийх гэсэн зоритын хүрээнд хийж гүйцэтгэсэн. Тандалт судалгаанд хамруулсан эмүүд нь ДЭМБ-аас гаргасан List of transitional WLAs жагсаалтад багтаж, тэдгээр улс орны эмийн бүртгэлд бүртгэгдсэн тул "Итгэлцлийн зохистой дадал" (Good Reliance Practice ) үйлдвэрлэгчийн заасан нөхцөлд зөв хадгалж, хэрэглэсэн тохиолдолд чанарын хувьд хүлээн зөвшөөрөгдөхүйц юм гэж дүгнэсэн.

Судалгаа