Энэхүү судалгааны зорилго нь олон улсын хэмжээний болон тухайлсан улс орны багшийн цогц чадамжуудыг харьцуулан шинжилж, “Багш, бага боловсрол” хөтөлбөрөөр төгсөгчдийн чадамжийн хүрээ боловсруулахад оршино. Энэхүү зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэв.
1. Багшийн цогц чадамжийн талаарх ойлголт, нэр томьёог тодруулах;
2. Монгол Улсын бодлого, эрх зүйн баримт бичиг болон олон улсын баримт бичгүүдэд багшийн чадамжтай холбоотой асуудлыг судлан шинжлэх;
3. Олон улсын болон дэлхийн хэмжээний багшийн цогц чадамжуудын хүрээнд харьцуулсан шинжилгээ хийх;
4. Монгол Улсын багшийн загвар болон гадаад улс орны багшийн цогц чадамжуудын хүрээнд харьцуулсан шинжилгээ хийх;
5. Харьцуулсан шинжилгээний үр дүнд үндэслэн “Багш, бага боловсрол” хөтөлбөрөөр төгсөгчдийн чадамжийн хүрээ боловсруулах.