Нярайн тусламж, үйлчилгээтэй холбоотой бодлого, хууль эрх орчин хангалттай бүрдсэн байна. Эрх зүйн орчин
нь давхцсан санаа ихтэй, санхүүжилт тодорхой бус байна.
Нялхсын эндэгдлийн тэргүүлэх шалтгаанд дутуу нярай, ургийн бүтэлт, төрөлхийн хөгжлийн гажиг орж байна.
Энэхүү шалтгаанд эхийн эрүүл мэнд, нийгмийн байдал, эрүүл мэндийн байгууллагын хяналтын чанар шууд
хамааралтай байна.
Нярайн амь тэнссэн үеийн сэхээн амьдруулах тусламж үйлчилгээг энэ чиглэлээр мэргэшээгүй эмч, мэргэжилтэн
үзүүлж, нярайн эмчийн мэргэшсэн тусламж хүрэлцэхгүй байгаа нь эндэгдлийн нэг шалтгаан болж байна.