Хайлтын үр дүн

1714 илэрц олдлоо.

Астма өвчин нь гуурсан хоолойн мэдрэг байдал нэмэгдсэнээр гуурсан хоолойн салст бүрхэвч хавагнаж, салст их хэмжээгээр ялгарч, гөлгөр булчин хүчтэй агчсанаас амьсгалын зам нарийсөн бөглөрдөг архаг эмгэг тул хүүхэд насанд астмыг эрт илрүүлж, тасралтгүй хянах тогтолцоог бүрдүүлэн протокол эмчилгээний үр дүнг тооцох зорилгыг дэвшүүлсэн.

Судалгааны үндэслэл: Сонсголын бэрхшээл нь хүүхдийн хөгжил, хэл ярианы хөгжилд сөргөөр нөлөөлж, хүүхдийн сурлагын амжилтыг бууруулж, хувь хүн, нийгмийн дасан зохицох, сэтгэл санааны хямралд хүргэдэг. Хүүхдийг төрснөөс хойш сонсголын алдагдалыг эрт, цаг алдалгүй илрүүлж, зохих арга хэмжээ авах нь сөрөг нөлөөллийг бууруулж, ярьж сурах чадварыг сайжруулдаг. Тиймээс нярайн сонсголын скрининг нь хүүхдийн сонсголын алдагдлыг эрт илрүүлж, эмчлэхэд чиглэдэг. Энэхүү судалгааны зорилго нь нярай, хөхүүл хүүхдийн сонсгол бууралт, дүлийрэлтийг эрт илрүүлэх скрининг оношилгоог нэвтрүүлж, үр дүнгийн суурь судалгаа гүйцэтгэхэд чиглэнэ. Судалгааны аргазүй: 2019-2021 онд нийслэлийн 6 амаржих газарт 66,444 нярайг сонсголын скринингэд хамруулсан. Скрининг оношилгоонд сонсголын цацраг (ОАЕ буюу Otoacustiс emission)-ийн болон сонсголын дуудлагат потенциалын автомат шинжилгээ (AABR буюу Automated Auditory Brainstem Response) шинжилгээг, харин онош батлахад сонсголын дуудлагад потенциал (ABR буюу Auditory Brainstem Response) болон бусад сонсголын бодит шинжилгээнүүдийг ашигласан. Сонсголын бууралтыг ABR босго ≥ 40 дБ ба түүнээс дээш байгаа үед тодорхойлсон.Түүнчлэн сонсголын бууралттай нярай, хөхүүл хүүхдийн эхээс сонсгол алдагдахад хүргэж болзошгүй хүчин зүйлсийг тодорхойлох зорилгоор асуумж авсан. Судалгааны үр дүн: Судалгааны хугацаанд амьд төрсөн 70,614 нярай хүүхдийн 94.1% нь сонсголын скринингэд хамрагдсан.Скринингэд хамрагдсан 66,444 хүүхдийн 10,046 (15.1%) нь нэг талын “давтах”, 2,213 (3.2%) нь хоёр талын “давтах” үр дүнтэй байв. Давтан скрининг болон онош батлах шинжилгээгээр нийт 150 хүүхэд сонсгол бууралт, дүлийрэлттэй оношлогдсон. Сонсголын скринингэд хамрагдсан нийт 66’444 хүүхдээс 150 хүүхдэд аль нэг эсвэл хоёр талд сонсгол бууралт, дүлийрэлт оношлогдсон нь 1000 төрөлт тутамд 2.3 тохиолдол байна. Сонсгол бууралттай хүүхдийн 33.3% (50) хөнгөн зэргийн, 22.0% (33) дунд зэргийн, 16.7% (25) хүндэвтэр зэргийн, 14% (21) хүнд зэргийн сонсгол бууралт оношлогдсон бол 14% (21) дүлий хүүхэд байлаа. Сонсгол бууралт дүлийрэлт оношлогдсон 150 хүүхдээс 112 (74.6%) тохиолдлыг сонсголын аппаратаар, 18 (12.0%) хүүхдийг агааржуулах гуурс тавих мэс заслаар, 8(5.3%) хүүхдийг дунгийн суулгацын мэс засал, 4 (2.7%) хүүхэд Баха зөөлөн даруулгад дууны процессор суулгах мэс заслаар, 3 (2.0%) хүүхдийн дунд чихний үрэвслийн эмийн эмчилгээ, 5 (3.3%) хүүхэд сонсгол бууралт хэлбэлзэж болох шалтгааны улмаас хянагдсан. Дотор чихэнд дунгийн суулгацын мэс засал хийгдсэн хүүхдүүдийн суулгацын дундаж нас 17.6 сар байна. Эдгээрийн 59 хувь нь ≥1 эрсдэлт хүчин зүйлтэй байсан. Дүгнэлт: Нярай, хөхүүл хүүхдийн сонсголын скрининг оношилгоо Монгол улсад амжилттай хэрэгжиж эхлээд байна. Сонсгол бууралт, дүлийрэлтийг эрт илрүүлэх, цаг алдалгүй эмчилгээнд хамруулах, чанарын хяналтын тогтолцоог амжилттай хэрэгжүүлэхийн тулд үндэсний хэмжээнд сонсголын скринингийн хөтөлбөрийг дэмжих шаардлагатай байна.

Агаарын бохирдлын зэрэглэл тогтоох PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын хавдрын эсийн хуваагдал, нүүн шилжилт, үсэрхийлэлд үзүүлэх нөлөөг тодорхойлох

Ойн хөнөөлт шавжийн хэт олшролыг эхэн үед нь илрүүлэх суурин цэгүүдийг байгуулан тогтмол судалгаа хийх, тэмцлийн ажилд химийн бодисын хэрэглээнээс бүрэн татгалзаж, бактерийн бэлдмэл хэрэглэх болон байгаль орчинд халгүй арга, технологийг нэвтрүүлснээр ойн хөнөөлт шавжийн байгалийн зохицуулагч шимэгч, махчин шавжууд хамгаалагдаж, байгалийн тэнцвэрт байдал хадгалагдах нь ой хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын үр дүн юм

Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Улаанбаатар ба дагуул хот” есдүгээр бүлгийн хүн төвтэй хот, орчин төвтэй шийдэл, төлөвлөлт төвтэй хөгжил, хотын сайн засаглал гэх 4 үндсэн зорилтыг үндэслэн Бодлогын судалгаа, шинжилгээний төв нь “Хотын хөгжлийн индекс”-ийг 4 бүлэг 86 индекс үзүүлэлттэйгээр судлан боловсруулж байна. Тус индекс нь хотын цаашдын хөгжил, нийслэлийн харьяа байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг зөв системтэй болгох замаар нийслэл хотын өмнө тулгамдаад буй авто замын түгжрэл, агаар, хөрсний бохирдол, цэвэр усны хүртээмжгүй байдал, хэт төвлөрөл, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэхэд дэвшил гаргах ач холбогдолтой юм. Үүнтэй холбогдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэн нь “Бодлогын судалгаа, шинжилгээний төв”- ийн захиалгаар “Хотын хөгжлийн индекс”-ийн үзүүлэлтэд хамаарах эрх зүйн зохицуулалтын судалгааг хийж гүйцэтгэлээ.

Туул голын сав дагуу нутагшуулж буй европ минж (Castor fiber)-ийн амьдрах орчны сонголт, шаардлагад олон удаа, олон бодгаль суллаж буй тухайн голдирол дагуу газрын геоморфологийн нөхцөл хэр нийцэлтэй байгааг тогтоох, минжийн идэш тэжээлийн хүртээмж болон ангууч амьтны зүгээс үзүүлэх дарамт, эрсдэл байгаа эсэхийг илрүүлэх зорилготой ажиллав. Хээрийн тандалт судалгааг бид Туул голын Улаанбаатар хотын Маршалын гүүрнээс дээш голын эх хүртэл агаарын замаар нийт 85.9 км зайг хөвөө газар, мөсөн дээгүүр явган болон автомашинаар 2022 болон 2023 онд тус тус гүйцэтгэв. Европ минж (Castor fiber)-ийн дөрвөн бүл суурьшиж буйг 2022 оны өвөл овоохой болон бургас, улиас зэрэг түүний идэш тэжээлийн идсэн үлдэгдэл, идээшил газрын хамрах хүрээ, модлог ургамал дээрх ул мөрөөр тандаж, шууд ажиглалтын аргаар тогтоолоо. Дээрх дөрвөн бүл тархан суурьшсан зайг дэлгэвэл, нэг болон хоёр дугаар бүл хоорондоо 6.5 км алслагдсан. Хоёр болон гурав дугаар бүл хоорондоо 20 км зайтай тархан суурьшсан байгаа бол гурав болон дөрөв дүгээр бүл хоорондын тархацын зай агаарын замаар 60 хүртлэх км зайд алслагдсан байв. Эндээс үзвэл, бүл хоорондын усны голдирол дагуух зайн үзүүлэлт жигд бус байгаа нь минжийн амьдрах орчны шаардлага, сонголт хийх тохиромжтой, таатай газар орчин хомс буйг илтгэнэ.

Усны тооллого судалгаа (Онцлох судалгаа)

Усны тоо бүртгэл судалгаа

/ 2023 он

Нийслэлийн 9 дүүргийн хороодын 2023 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хэрэгцээ, шаардлагын судалгааг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Төлөвлөлт судалгааны хэлтсээс бэлтгэв.

/ 2022 он

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраар хэрэгжсэн 2022 оны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын танилцуулга

Энэхүү судалгааны ажлын зорилго нь цахим худалдааны олон улсын болон дотоодын эрх зүйн зохицуулалт, цахим худалдааны хөгжлийн түвшин, түүнчлэн хүргэлтийн болон төлбөрийн системийн бүтэц зэргийг судалж, энэ чиглэлээр дотоодын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох арга замыг тодорхойлоход оршино.

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдаж, нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд нийслэлийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн 1992-2020 оны архивын баримтын цахим үзэсгэлэн

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдаж, нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд нийслэлийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн 1992-2020 оны архивын баримтын цахим үзэсгэлэн

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 189 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу Архивын ерөнхий газрын 2023 оны үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээний судалгааг “Цогц Хөгжлийн Үндэсний Төв” ТББ хийж гүйцэтгэлээ. Судалгааны зорилго, зорилт Архивын ерөнхий газраас иргэдэд хүргэдэг үйлчилгээний чанар, хүртээмж, хүнд суртал, ил тод хөнгөн, шуурхай байгаа эсэх талаарх иргэдийн хандлагыг тандан судалж, хөндлөнгийн үнэлгээ өгч, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлж, зөвлөмжөөр хангахад оршино.  Архивын үйл ажиллагаа, үйлчилгээ иргэдэд хэрхэн хүрч байгааг үнэлэх;  Үйлчилгээний хүртээмжийг үнэлж цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар судлах;  Судалгааны дүнд үндэслэн үйлчилгээг сайжруулах талаар цаашид авах арга хэмжээний зөвлөмж, чиглэл боловсруулах.

Төвийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд уг судалгааг явуулсан ба Төвийн үндсэн үйл ажиллагааг сайжруулах, “Харьцааны заавар”-ын хэрэгжилт, Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн байгууллагууд болон Төв хоорондын ажлын уялдаа холбоо ямар түвшинд байгааг үнэлэх зорилгоор нийт 16 байгууллагыг хамруулан 2023 оны 04 дүгээр сарын 19-нөөс 26-ны өдрүүдэд зохион байгуулсан.

Төвийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг 8 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн хөгжлийн төвийн гишүүн байгууллагуудын оршин суугчдаар бөглүүлсэн.

Урт хугацааны бодлогын баримт бичиг болон үйл ажиллагааны хөтөлбөрт туссан арга хэмжээний хэрэгжилтийг хангах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хотын стандартыг бий болгох олон улсын жишигт нийцүүлэн боловсруулахад зориулан суурь судалгаа хийх, өнөөгийн нөхцөл байдлыг илрүүлэх

Судалгаа