Хайлтын үр дүн

1676 илэрц олдлоо.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаас жил бүр гаргадаг Монгол Улсад бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал

Энэхүү тайланг Харилцаа холбооны зохицуулах хорооны захиалгаар гүйцэтгэж буй “Шуудангийн үйлчилгээний зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын судалгаа” зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд хийж гүйцэтгэв.

Архивын тухай хуулийн 15.1.9 /Архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх/-ийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Батлан хамгаалахын төв архив, Молгол Цэргийн төв музей хамтран "Их жанжин Д.Сүхбаатар: архивын баримтын өв " сэдэвт архивын баримтын үзэсгэлэнг зохион байгуулсан. Тус үзэсгэлэнд их жанжин Д.Сүхбаатарын намтар үйл ажиллагаанд холбогдох 20 шахам гэрэл зураг, 60 шахам баримт бичиг нийт 80 гаруй баримтаас дэлгэн үзүүлсэн байна.

Энэхүү судалгааны ажлын зорилго нь Сэлэнгэ аймгийн хэмжээнд төрийн албан хаагчдын орон сууцны эрэлт хэрэгцээг тодорхойлоход оршино.

Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол улсын жижиг, дунд үйлдвэрийн өнөөгийн байдлыг Сүхбаатар аймгийн жишээн дээр судалж, түүнийг кластераар хөгжүүлэх загвар, санал, зөвлөмжийг боловсруулахад чиглэсэн болно. (Оюуны өмчийн албан ёсны зөвшөөрөлтэй бөгөөд ашиглах тохиолдолд зөвшөөрөл эзэмшигчтэй холбогдоно уу. Утас : 99010776)

Тус судалгааны ажлаар өнгө судлалын технологиудыг хэрэглээнд нэвтрүүлэх, тэр дундаа соёлын биет өвийг хадгалж хамгаалахад өнгөний технологиудыг ашиглах зорилготой бөгөөд энэхүү суурь судалгааны төслөөр боловсруулсан арга зүйн судалгааг соёлын биет өвийн нарийвчилсан судлагаанд нэвтрүүлэх юм.

Шредингерийн тэгшитгэл болон Хугацаагаар бутархай эрэмбийн уламжлалтай тухайн уламжлалт тэгшитгэлүүдийн шийдийн чанарыг судлах шинэ арга техник олох.

Улаанбаатар хотын ундны ус түгээгүүрийн Б (Үйлдвэрийн эх үүсвэр), В (Мах комбинатын эх үүсвэр) станцын гидрохимийн горимын судалгаа, гэр хорооллын гүний худгийн ус болон гадаргын усны химийн найрлагын шинж чанар түүнд агуулагдах органик бүрэлдэхүүн, хүнд металлын агуулгыг тодорхойлж, өөрийн болон олон улсын стандарттай харьцуулан дүгнэлт өгөх зорилготой.

"Монгол орны биологийн баялагийн бүрэлдэхүүн хэсэг, экосистемийн бодисын эргэлт, энергийн урсгалд тодорхой үүргийг гүйцэтгэж байдаг хоёр нутагтан, мөлхөгчдийн судлалыг иж бүрэн болгоход хувь нэмэр оруулах асуудлын хүрээнд дараах зорилтыг тавьсан болно. Үүнд: 1. Өргөн дэлгэр ареалтай боловч Монгол оронд захын популяци нь нэвтэрсэн зүйлүүдийн таксономын статус, тархалт, экологийн талаар материал цуглуулан мэдээллийн базтай болох. 2.Ангилалзүйн нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд биохими-генетикийн судалгаанд зориулан митохондри ДНХ-ийн нуклеотидын дараалаллыг тогтоох зорилгоор Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн нилээд зүйлийн эдийн дээж авах. 3. Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн популяцид уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн олборлолт хэрхэн нөлөөлж байгаа талаар баримт материал цуглуулж урьдчилсан дүгнэлт гаргах. 4. Хоёр нутагтан, мөлхөгчдийн өвчин ба паразитын асуудлыг судласнаар хүний эрүүл мэндэд холбогдох байдлыг гаргах 5. Зарим мөлхөгчдийн зүйлийн тархалтын загвар хийж тархалтанд нөлөөлж буй гол хүчин зүйлийг тодорхойлох 6. Монгол Улсын ТХГН-т хоёр нутагтан, мөлхөгчдийн тархсан байдлын судалгааг гаргаж хамгаалах талаар санал боловсруулах, ховорхоёр нутагтан, мөлхөгчдийн зүйлийн бөөгнөрөл бүхий газрыг нөөц газар болгох үндэслэлийг гаргаж холбогдох байгууллагад санал тавих"

Энэхүү судалгааны ажлын хүрээнд химийн ууршуулалт болон нуман цахилалтын аргаар нүүрстөрөгчийн нано хоолой гарган авах, нүүрстөрөгчийн нано хоолойг нүх сүвэрхэгжүүлсэн шаварлаг эрдэс дээр суулган, мөн нүүрстөрөгчийн нано хоолойг нийлэгжүүлэн функциональ шинж чанартай болгон гадаргуугийн талбай өндөртэй, хэрэглээний шинжийг нь сайжруулсан шинэ төрлийн материал гарган авч, бүтэц, шинж чанарыг трансмиссын электрон микроскоп (TEM), сканнинг электрон микроскоп (SEM) ба рентген дифрактометр (XRD), нил улаан туяаны спектрометр (FTIR) зэрэг орчин үеийн дэвшилтэт багаж тоног төхөөрөмж ашиглан судалж тогтоох зорилгыг тавьсан болно.

“Агаарын бохирдлоор хуримтлагдах цацраг идэвхт элементүүдийн төлөв байдал, тэдгээрийн идэвхийн түвшин, дэгдэн тархах чиглэл, хил заагийг акцептор хаг хөвд ургамлын тусламжтайгаар УБ хотын суурьшлын хил, ногоон бүсийн хүрээнд илрүүлэн тогтоох”

"1. тарималжуулан амьд ургамлын цуглуулгыг шинээр 15-20 зүйлээр баяжуулан тэдгээрийн нэмэгдүүлсэн нөөц бүхий үржүүлгийн эх материал бий болгох 2. Байгалийн ашигт ургамлын үр, суулгацын нөөцийг нэмэгдүүлэхэд интродукцын судалгааны дэвшилтэт технологи, арга зүй ашиглах 3. Тарималжуулж буй ховор, нэн ховор, эм, чимэглэлийн ургамлын ex situ хадгалалт, хамгаалалтын талаарх суурь мэдээллийн бааз бий болгох 4. Ургамал хамгаалах дэлхийн стратегийн заалтын дагуу аюулт өртсөн ургамлын 20-аас доошгүй хувийг ex situ хэлбэрээр тарималжуулан хадгалж, хамгаалан хомсдолоос сэргийлэх "

Астма өвчин нь гуурсан хоолойн мэдрэг байдал нэмэгдсэнээр гуурсан хоолойн салст бүрхэвч хавагнаж, салст их хэмжээгээр ялгарч, гөлгөр булчин хүчтэй агчсанаас амьсгалын зам нарийсөн бөглөрдөг архаг эмгэг тул хүүхэд насанд астмыг эрт илрүүлж, тасралтгүй хянах тогтолцоог бүрдүүлэн протокол эмчилгээний үр дүнг тооцох зорилгыг дэвшүүлсэн.

Судалгааны үндэслэл: Сонсголын бэрхшээл нь хүүхдийн хөгжил, хэл ярианы хөгжилд сөргөөр нөлөөлж, хүүхдийн сурлагын амжилтыг бууруулж, хувь хүн, нийгмийн дасан зохицох, сэтгэл санааны хямралд хүргэдэг. Хүүхдийг төрснөөс хойш сонсголын алдагдалыг эрт, цаг алдалгүй илрүүлж, зохих арга хэмжээ авах нь сөрөг нөлөөллийг бууруулж, ярьж сурах чадварыг сайжруулдаг. Тиймээс нярайн сонсголын скрининг нь хүүхдийн сонсголын алдагдлыг эрт илрүүлж, эмчлэхэд чиглэдэг. Энэхүү судалгааны зорилго нь нярай, хөхүүл хүүхдийн сонсгол бууралт, дүлийрэлтийг эрт илрүүлэх скрининг оношилгоог нэвтрүүлж, үр дүнгийн суурь судалгаа гүйцэтгэхэд чиглэнэ. Судалгааны аргазүй: 2019-2021 онд нийслэлийн 6 амаржих газарт 66,444 нярайг сонсголын скринингэд хамруулсан. Скрининг оношилгоонд сонсголын цацраг (ОАЕ буюу Otoacustiс emission)-ийн болон сонсголын дуудлагат потенциалын автомат шинжилгээ (AABR буюу Automated Auditory Brainstem Response) шинжилгээг, харин онош батлахад сонсголын дуудлагад потенциал (ABR буюу Auditory Brainstem Response) болон бусад сонсголын бодит шинжилгээнүүдийг ашигласан. Сонсголын бууралтыг ABR босго ≥ 40 дБ ба түүнээс дээш байгаа үед тодорхойлсон.Түүнчлэн сонсголын бууралттай нярай, хөхүүл хүүхдийн эхээс сонсгол алдагдахад хүргэж болзошгүй хүчин зүйлсийг тодорхойлох зорилгоор асуумж авсан. Судалгааны үр дүн: Судалгааны хугацаанд амьд төрсөн 70,614 нярай хүүхдийн 94.1% нь сонсголын скринингэд хамрагдсан.Скринингэд хамрагдсан 66,444 хүүхдийн 10,046 (15.1%) нь нэг талын “давтах”, 2,213 (3.2%) нь хоёр талын “давтах” үр дүнтэй байв. Давтан скрининг болон онош батлах шинжилгээгээр нийт 150 хүүхэд сонсгол бууралт, дүлийрэлттэй оношлогдсон. Сонсголын скринингэд хамрагдсан нийт 66’444 хүүхдээс 150 хүүхдэд аль нэг эсвэл хоёр талд сонсгол бууралт, дүлийрэлт оношлогдсон нь 1000 төрөлт тутамд 2.3 тохиолдол байна. Сонсгол бууралттай хүүхдийн 33.3% (50) хөнгөн зэргийн, 22.0% (33) дунд зэргийн, 16.7% (25) хүндэвтэр зэргийн, 14% (21) хүнд зэргийн сонсгол бууралт оношлогдсон бол 14% (21) дүлий хүүхэд байлаа. Сонсгол бууралт дүлийрэлт оношлогдсон 150 хүүхдээс 112 (74.6%) тохиолдлыг сонсголын аппаратаар, 18 (12.0%) хүүхдийг агааржуулах гуурс тавих мэс заслаар, 8(5.3%) хүүхдийг дунгийн суулгацын мэс засал, 4 (2.7%) хүүхэд Баха зөөлөн даруулгад дууны процессор суулгах мэс заслаар, 3 (2.0%) хүүхдийн дунд чихний үрэвслийн эмийн эмчилгээ, 5 (3.3%) хүүхэд сонсгол бууралт хэлбэлзэж болох шалтгааны улмаас хянагдсан. Дотор чихэнд дунгийн суулгацын мэс засал хийгдсэн хүүхдүүдийн суулгацын дундаж нас 17.6 сар байна. Эдгээрийн 59 хувь нь ≥1 эрсдэлт хүчин зүйлтэй байсан. Дүгнэлт: Нярай, хөхүүл хүүхдийн сонсголын скрининг оношилгоо Монгол улсад амжилттай хэрэгжиж эхлээд байна. Сонсгол бууралт, дүлийрэлтийг эрт илрүүлэх, цаг алдалгүй эмчилгээнд хамруулах, чанарын хяналтын тогтолцоог амжилттай хэрэгжүүлэхийн тулд үндэсний хэмжээнд сонсголын скринингийн хөтөлбөрийг дэмжих шаардлагатай байна.

Агаарын бохирдлын зэрэглэл тогтоох PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын хавдрын эсийн хуваагдал, нүүн шилжилт, үсэрхийлэлд үзүүлэх нөлөөг тодорхойлох

Ойн хөнөөлт шавжийн хэт олшролыг эхэн үед нь илрүүлэх суурин цэгүүдийг байгуулан тогтмол судалгаа хийх, тэмцлийн ажилд химийн бодисын хэрэглээнээс бүрэн татгалзаж, бактерийн бэлдмэл хэрэглэх болон байгаль орчинд халгүй арга, технологийг нэвтрүүлснээр ойн хөнөөлт шавжийн байгалийн зохицуулагч шимэгч, махчин шавжууд хамгаалагдаж, байгалийн тэнцвэрт байдал хадгалагдах нь ой хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын үр дүн юм

Судалгаа