Хайлтын үр дүн

1676 илэрц олдлоо.

Энэхүү судалгааг Монгол Улсын 18-аас дээш насны нийт хүн амын интернэтийн зохистой хэрэглээ болон цахим орчинд өөрийгөө хэрхэн хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлын талаарх ойлголт, учирч болох эрсдэлээс хэрхэн хамгаалах талаарх мэдлэг, хандлага, дадлыг судалж, мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд авах авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах; Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх, интернэтийн зохистой хэрэглээ, мэдээллийн технологийн аюулгүй байдлыг бий болгоход төр засгийн зүгээс цаашид баримтлах бодлого шийдвэрийн талаар дүгнэлт, зөвлөмжийг судалгаанаас гарсан тоон мэдээлэлд үндэслэн холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаас саналыг авч боловсруулах зорилгын хүрээнд гүйцэтгэсэн.

Энэхүү тайланд Харилцаа холбооны зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд заасан эрх, чиг үүргийн дагуу Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, радио, телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага, радио, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журмуудын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын телевизүүдийн хөтөлбөрт байнгын, орон нутгийн телевизүүд болон Улаанбаатар хотын радиогийн хөтөлбөрт түүврээр хяналт, мониторинг хийж, үр дүнг нэгтгэн танилцуулсан.

Энэхүү тайланд Харилцаа холбооны зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд заасан эрх, чиг үүргийн дагуу Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, радио, телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага, радио, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журмуудын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын телевизүүдийн хөтөлбөрт байнгын, орон нутгийн телевизүүд болон Улаанбаатар хотын радиогийн хөтөлбөрт түүврээр хяналт, мониторинг хийж, үр дүнг нэгтгэн танилцуулсан.

Энэхүү тайланд Харилцаа холбооны зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд заасан эрх, чиг үүргийн дагуу Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, радио, телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага, радио, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журмуудын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын телевизүүдийн хөтөлбөрт байнгын, орон нутгийн телевизүүд болон Улаанбаатар хотын радиогийн хөтөлбөрт түүврээр хяналт, мониторинг хийж, үр дүнг нэгтгэн танилцуулсан.

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2022 оны санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлт

Ерөнхий Ассамблейн 34/180 тоот тогтоолоор 1979 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталж, 1981 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Энэхүү Конвенцид оролцогч улсууд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм нь хүний үндсэн эрх, хувь хүний нэр төр, үнэ цэнэ болон эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхэд итгэдгээ дахин бататгасныг тэмдэглэж; Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь алагчилах үзлийг зөвшөөрөхгүй байх зарчмыг бататган, хүн бүр эрх чөлөөтэй, нэр төр, эрхийн хувьд тэгш төрдөг бөгөөд тус тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг аливаа ялгаварлалгүйгээр, тухайлбал, хүйсээр ялгаварлалгүйгээр эдлэх ёстой хэмээн зарлан тунхагласныг тэмдэглэж; эрэгтэй, эмэгтэйчүүдийг эдийн засаг, нийгэм, соёл, иргэний болон улс төрийн бүх эрхийг тэгш эдлэх эрхээр хангах үүргийг хүний эрхийн тухай олон улсын гэрээнүүдэд оролцогч улсууд хүлээснийг тэмдэглэж; эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хөхиүлэн дэмжихэд чиглэсэн Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагуудын ивээл дор байгуулсан олон улсын конвенцийг анхааралдаа авч; түүнчлэн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хөхиүлэн дэмжихэд чиглэсэн Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагуудаас батласан тогтоол, тунхаглал, зөвлөмжийг тэмдэглэж; эдгээр олон төрлийн баримт бичиг байгаа хэдий ч эмэгтэйчүүдийг алагчилах үзэл оршсоор байгаад сэтгэл түгшиж; эмэгтэйчүүдийг алагчилах үзэл тэгш эрх, хүний нэр төрийг хүндэтгэх зарчмыг зөрчиж, эмэгтэйчүүд улсынхаа улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд эрэгтэйчүүдийн нэгэн адил оролцоход нь саад учруулж, нийгэм болон гэр бүлийн хөгжил цэцэглэлтийг саатуулж, эмэгтэйчүүдээс улсынхаа болон хүн төрөлхтний үйлсэд хувь нэмэр оруулах бололцоогоо бүрэн хөгжүүлэхэд нь илүү бэрхшээл учруулж байгааг ухамсарлаж; ядуурлын нөхцөлд хоол хүнс хүртэх, эрүүл мэндээ хамгаалах, боловсрол олох, мэргэжил эзэмших, хөдөлмөр эрхлэх болон бусад хэрэгцээгээ хангах боломжоор эмэгтэйчүүд хамгийн хомс байгаад сэтгэл түгшиж; тэгш эрх, шударга ёсонд үндэслэсэн олон улсын эдийн засгийн шинэ журам тогтоох нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хөхиүлэн дэмжихэд мэдэгдэхүйц дөхөм үзүүлнэ хэмээн итгэж; апартеид, арьс үндэсний үзэл, арьс үндсээр алагчилах, колоничлол, шинэ колоничлол, түрэмгийлэл, гадаадын булаан эзлэлт, ноёрхол болон улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох бүхий л хэлбэрийг устгах нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн эрхийг бүрэн эдлүүлэхэд чухал болохыг онцлон тэмдэглэж; олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, олон улсын хурцадмал байдлыг намжаах, бүх улс нийгэм, эдийн засгийн тогтолцооноосоо үл хамааран хамтран ажиллаж, зэвсгийг бүх нийтээр бүрэн хураах, ялангуяа олон улсын хатуу, үр нөлөөтэй хяналтын дор цөмийн зэвсгийг хураах, улс хоорондын харилцаанд шударга ёс, тэгш эрх, харилцан ашигтай байх зарчмыг бататгах, гадаадын болон колонийн ноёрхол, гадаадын булаан эзлэлтэд байгаа ард түмний өөрөө засан тохинох, тусгаар тогтнох эрхийг хэрэгжүүлэх, түүнчлэн улс гүрний үндэсний бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх нь нийгмийн дэвшил, хөгжилд дэмжлэг болж, тэгснээрээ эрэгтэй, эмэгтэйчүүдийн хооронд бүрэн тэгш байдлыг хангахад дөхөм болохыг бататгаж; эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэг адил бүхий л салбарт бүрэн оролцохыг аливаа улсын бүрэн бөгөөд цогц хөгжил, дэлхий нийтийн сайн сайхан, энх тайвны үйл шаардаж байгаад итгэн; гэр бүлийн сайн сайхан болон нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдээс оруулж байгаа бөгөөд одоо хүртэл бүрэн хүлээн зөвшөөрөөгүй үлэмж хувь нэмэр, эх хүний нийгмийн ач холбогдол, гэр бүлд болон хүүхэд хүмүүжүүлэхэд эцэг болон эхийн гүйцэтгэх үүргийг харгалзан, үр удмаа залгамжлуулахад эмэгтэйчүүдийн үүрэг тэднийг алагчилах үндэс болохгүй, харин хүүхэд өсгөн хүмүүжүүлэхэд эрэгтэй, эмэгтэйчүүд болон нийгэм бүхэлдээ хариуцлагыг хуваалцах ёстой гэдгийг ухамсарлаж; эрэгтэй, эмэгтэйчүүдийн хооронд бүрэн тэгш байдал тогтоохын тулд нийгэм болон гэр бүлд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн уламжлалт үүрэгт өөрчлөлт оруулах шаардлагатайг хүлээн зөвшөөрч; эмэгтэйчүүдийг алагчилах үзлийг устгах тухай тунхаглалд заасан зарчмыг хэрэгжүүлэх болон энэ зорилгоор ийнхүү алагчилахын бүх хэлбэр, илрэлийг устгахад шаардлагатай арга хэмжээг батлахыг зорин; дор дурдсан зүйлийг тохиролцов

Монгол Улс нь жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүй, бодлогын орчин бүрдүүлэх, үр ашигтай үндэсний тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр сайн ахиц дэвшил гаргаж буй орон билээ. Монгол Улсын Их хурлаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд баталж, Засгийн газраас тус хуулийг хэрэгжүүлэх үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Сүүлийн арван дөрвөн жилд Монгол Улсад жендэрийн тэгш байдлын хувьд гарсан өөрчлөлт, өнөөгийн нөхцөл байдлыг шинжлэн харуулсан энэ тайлан нь өнгөрсөн хугацаанд олсон ололт, сургамж төдийгүй цаашид тулгарч буй сорилтыг онцлон харуулсан ач холбогдолтой юм

Энэхүү үнэлгээ нь сэтгүүл зүйн ба нийгмийн хэвлэл мэдээллийн бодлогын жендэрийн мэдрэмжийг үнэлж, энэ чиглэлээр 2021-2022 онд Жендэрийн үндэсний хороо (ЖҮХ)-ноос хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах зорилготой. Үнэлгээнд хэвлэл мэдээллийн байгууллагууд редакцын бодлогодоо болон нийгмийн мэдээллийн хэрэгслийг ашиглахдаа жендэр, жендэрийн эрх тэгш байдал, жендэрийн мэдрэмж, жендэрт суурилсан хүчирхийлэл (цаашид ЖСХ гэнэ) гэсэн асуудлуудыг хэрхэн тусган нэвтрүүлж, хэрэгжүүлж байгааг авч үзлээ. Зөвлөх үйлчилгээний хүрээнд хэвлэл мэдээллийн хараат бус шинжээчид үнэлгээний дараах аргуудыг ашиглан сэтгүүл зүй ба нийгмийн мэдээллийн хэрэгслийн бодлогын жендэрийн мэдрэмжийг үнэлж, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлыг 2020 оны арванхоёрдугаар сард гүйцэтгэв.

2021 оны байдлаар манай улсын нийт хүн амын 50.9 хувь1 , нийт сонгогчдын 52 хувь2 нь эмэгтэйчүүд байна. Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг жендэрийн зөрүүтэй байдлын индексээр Монгол Улс 2018 онд 149 орноос 58 дугаар байранд3 , 2020 онд 153 орноос 79 дүгээр байранд орсон байна4 . Харин 2021 онд 156 орноос 69 дүгээр байранд эрэмбэлэгджээ. Гэвч улс төрийн эрх мэдлийн үзүүлэлтээр 156 орноос 116 дугаар байранд жагссан5 бөгөөд дэлхийн болон Азийн дунджаас доогуур байгаа нь тулгамдсан асуудал болж байна. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, шийдвэр гаргах түвшин дэх төлөөллийг нэмэгдүүлэхэд жендэрийн эрх тэгш байдлыг хангах эрх зүйн орчин, олон нийтийн дэмжлэг, нийгмийн тогтсон хандлага, улс төрийн санхүүжилт болон сонгуулийн тогтолцоо, улс төрийн намуудын бодлого, хүчин чармайлт зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байдаг. Энэхүү судалгаагаар Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчин, олон улсын сайн туршлагыг судлан санал зөвлөмж боловсруулах зорилго тавьсан болно.

ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООНЫ ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН САНАА БОДЛЫН СУДАЛГАА

МОНГОЛ УЛС ЖЕНДЭРИЙН ҮЗҮҮЛЭЛТЭЭР ОЛОН УЛСАД ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ЭРХ ЗҮЙ, БОДЛОГЫН ОРЧИН, УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ САНХҮҮЖИЛТ ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА ЖЕНДЭРИЙН СТАТИСТИК

Монгол Улсын Их Хурал (УИХ)-аас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль (ЖЭТБХтХ)-ийг 2011 онд батлан гаргасан. Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба (ЖҮХАА)-ны захиалгаар судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэн энэхүү тайланг танилцуулж байна. Хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх ажлын зорилт нь хуулийн хэрэгжилтийн явц дахь ололтыг бататгах, түүний хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, гарч байгаа хүндрэл, бэрхшээлтэй асуудал, нийгэмд үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэх, цаашид хууль тогтоомжийг зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлоход оршиж байгаа болно1 . ЖЭТБХтХ-ийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийхдээ Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын зургаадугаар хавсралтаар батлагдсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ыг удирдлага болгон ажиллалаа. Үнэлгээний аргачлалын талаарх дэлгэрэнгүй тайлбарыг тайлангийн Хавсралтаас үзнэ үү. Зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд ЖЭТБХтХ-ийн 5-27 дугаар зүйлийн 82 заалт, 84 дэд заалт тус бүрээр үнэлгээ дүгнэлт өгөх нийт 218 шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, холбогдох статистик мэдээлэл, тайлан, судалгааг цуглуулж үнэлгээг хийсэн. - Хуулийн 5 дугаар зүйлд заасан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндсэн зарчим, бодлого, 6 дугаар зүйлд заасан Жендэрийн ялгаварлан гадуурхалтыг хориглох, 7 дугаар зүйлд заасан Эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийг хангах тусгай арга хэмжээ – тайлангийн нэгдүгээр бүлэгт; - Хуулийн 2 дугаар бүлэгт заасан Төрийн байгуулал, эдийн засаг, нийгэм, соёлын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах баталгаа – тайлангийн хоёрдугаар бүлэгт; - Хуулийн 3 дугаар бүлэгт заасан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт – тайлангийн гуравдугаар бүлэгт; - Хуулийн 4 дүгээр бүлэгт заасан Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн талаарх гомдлыг хянан шийдвэрлэх, 5 дугаар бүлэгт заасан Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага, 6 дугаар бүлэгт заасан Бусад зүйл – тайлангийн дөрөвдүгээр бүлэгт тус тус авч үзсэн. ЖЭТБХтХ-ийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний үр дүнд үндэслэн хийж буй дүгнэлт, цаашид хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр өгч буй санал зөвлөмжийг тавдугаар бүлэгт оруулсан.

Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн 3.2.6 -д “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгэм, соёл, эдийн засгийн идэвх болон оролцоо, тулгамдаж байгаа асуудалд суурь судалгаа” явуулахаар төлөвлөсөн билээ. Энэ төлөвлөгөөний дагуу бид 2019 онд “Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” баримт бичгийн судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, шинжлэх ухааны арга аргачлалаар зохион байгуулж явууллаа. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 60 дугаар захирамжаар суурь судалгааны нэгдүгээр ажлын хэсэг, Жендэрийн үндэсний хорооны А/38 дугаар тушаалаар дэд ажлын хэсгийг тус тус байгуулж, 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 2 дугаар сар хүртэлх 8 сарын хугацаанд судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Судалгаа нь төрөөс хэрэгжүүлж ирсэн бодлогын үр дүнг үнэлэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны суурь мэдээллийг үндэсний хэмжээнд төлөөлөх чадвартай хэсгээс цуглуулж, бүрдүүлэх зорилготой байв. Бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэхдээ тавьсан зорилт, хүрсэн үр дүнг нь албан ёсны болон захиргааны статистикийг ашиглаж, 18-аас 26 насны эрэгтэйчүүдийн мэдлэг, хандлагыг тусгайлан бэлтгэсэн асуулгаар, эмэгтэйчүүдийн мэдлэг хандлагыг фокус бүлгийн ярилцлагаар чанарын судалгааг явуулж үр дүнг Та бүхэнд хүргэж байна. ҮСХ-ны 2018 оны мэдээллээр эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 1,5 дахин их буюу нас барж буй 10 хүн тутмын 6 нь эрэгтэй, 4 нь эмэгтэй байна. Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9,7 жил байгаа нь дэлхийн дунджаас хоёр дахин их байна. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын 2016 оны статистикаас харахад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү хамгийн өндөр улсуудаас 12-рт, Ази, Номхоон далайн бүсийн хувьд 2-рт жагсаж байна.

КОВИД-19 цар тахал нь эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг болон хүмүүнлэгийн хямралыг улам бүр нэмэгдүүлж байна. Энэ байдал нь жендэрийн эрх тэгш байдлыг хангахад олон сөрөг үр дагаврыг дагуулах төдийгүй өмнө нь байсан тэгш бус байдлыг цаашид гүнзгийрүүлж болзошгүй байна. Коронавирусын хурдацтай тархалтын улмаас олон улс орон иргэдийнхээ зорчих хөдөлгөөнд бүтэн болон хэсэгчилсэн байдлаар хязгаарлалт хийхэд хүрсэн. 2020 оны 1-р сараас эхлэн Монгол Улсын Засгийн газар улс орон даяар хөл хорио тогтоох, тусгаарлах, сургууль, цэцэрлэг болон олон нийтийн газруудын үйл ажиллагааг хаах зэргээр халдварын эрсдэлээс иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засаг, нийгмийн тогтолцоог аль болох эрсдэлд оруулахгүй байхад анхааран ажиллаж байна. Хүн төрөлхтөнд нүүрлэсэн энэхүү хямралын үед хүний амь нас эрсдэх, иргэдийн аж амьдрал сүйдэхээс сэргийлж хамтарсан, цогц хариу арга хэмжээ авах нь нэн чухал байна. КОВИД-19 цар тахлын охид, эмэгтэйчүүдэд үзүүлж буй нөлөөг илрүүлэх, тэдний онцлог хэрэгцээг харгалзсан шаардлагатай арга хэмжээ, үйлчилгээний талаарх мэдээллээр Монгол Улсын Засгийн газрыг хангаснаар цар тахлын нөлөөг бууруулах, охид, эмэгтэйчүүдийн хямралыг даван туулах чадварыг нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилгоор Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) Азийн Хөгжлийн Банк (АХБ) болон Жендэрийн Үндэсний Хороо (ЖҮХ)-той хамтын ажиллагааны хүрээнд энэхүү судалгааг дэмжин ажиллав. Судалгааны үр дүнгээс харахад КОВИД-19 цар тахал нь эдийн засаг, боловсролын тэгш бус байдал, хүний эрх болон хот, хөдөөгийн иргэдийн амьжиргааны тэгш бус байдлыг улам бүр нэмэгдүүлсэн байна. Судалгаа нь хямралын үеийн олон талт үр дагавар болон түүнийг даван туулж байгаа стратегид дүн шинжилгээ хийж, ялангуяа цар тахлаас үүдэлтэй нийгэм-эдийн засгийн нөлөө, гэрийн ажил, асаргаанд зарцуулах хөлсгүй хөдөлмөрийн тэгш бус хуваарилалт, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудалд анхаарсан. Түүнчлэн 2020 оны 11-р сарын 20-ноос 2021 оны 2-р сарын 22-ны хооронд үйлчилсэн хатуу хөл хорионы үеийн бодит байдал, төрөөс зайлшгүй үзүүлэх ёстой нийгмийн үйлчилгээний хүртээмжийн талаарх цаашид анхаарах шаардлагатай нэн чухал асуудлуудыг тусгасан болно.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль (2011 он)-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 129 дүгээр тогтоолоор Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрт “Залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн нөхцөл байдалд жендэрийн судалгаа, дүн шинжилгээ хийх” талаар тусгагдсан. Энэ хүрээнд Жендэрийн үндэсний хороо Азийн Хөгжлийн Банктай хамтран “Иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийн хүрээнд “Эрэгтэй, эмэгтэй залуу малчдын амьдрал ахуй дахь жендэрийн дүн шинжилгээ” хийх судалгааны ажлыг 2021 оны 3-7 дугаар сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ. Дүн шинжилгээ нь бэлчээрийн болон хагас бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг 15-34 насны эрэгтэй, эмэгтэй малчдын хөдөлмөрийн хуваарь, амьжиргаа, хэрэгцээ, мал болон бусад нөөцийн өмчлөл, эзэмшил, ашиглалт дахь жендэрийн ялгааг тодруулах, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээ авахад үүсэж буй хүндрэл бэрхшээл болон цаашид залуу малчдыг бэлтгэх асуудлыг тодорхойлж, гарсан үр дүнг бодлого төлөвлөлтөд тусгуулан хэрэгжүүлэхэд чиглэгдсэн. Судалгаанд Ховд, Увс, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод зэрэг 6 аймгийн 24 сумын 15-34 насны 841 эмэгтэй, эрэгтэй малчныг асуулга, 30 залуу малчныг гүнзгийрүүлсэн ярилцлагад, орон нутгийн МАА-н 60 мэргэжилтнийг түлхүүр мэдээлэгчдийн ярилцлагад нийт 924 хүн амыг хамруулав.

Монгол Улс нь жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүй, бодлогын орчин бүрдүүлэх, үр ашигтай үндэсний тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр сайн ахиц дэвшил гаргаж буй орон билээ. Монгол Улсын Их хурлаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд баталж, Засгийн газраас тус хуулийг хэрэгжүүлэх үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Сүүлийн арван дөрвөн жилд Монгол Улсад жендэрийн тэгш байдлын хувьд гарсан өөрчлөлт, өнөөгийн нөхцөл байдлыг шинжлэн харуулсан энэ тайлан нь өнгөрсөн хугацаанд олсон ололт, сургамж төдийгүй цаашид тулгарч буй сорилтыг онцлон харуулсан ач холбогдолтой юм. Япон Улсын Засгийн газраас Ядуурлыг бууруулах Япон сангаар дамжуулан санхүүжүүлж, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлсэн “Салбар орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаа” техник туслалцааны төслийн хүрээнд энэхүү дүн шинжилгээний тайланг боловсуулахад жендэрийн зөвлөх баг “Хөгжлийн замнал сан” ТББ нь мэргэжлийн дэмжлэг үзүүлсэн юм. Жендэрийн үндэсний шинжээчид, төрийн ба төрийн бус байгууллагууд, судлаачид болон АХБ-ны ажилтнууд тус тайланг боловсруулахад идэвх санаачлага гарган дэмжиж ажилласан.

Судалгаа