251
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
Судалгааны тайлбар: Төрийн захиргааны төв байгууллагуудад боловсруулан хэрэгжүүлж буй сургалт, хөгжлийн хөтөлбөрийн агуулгын бодит байдалд дүн шинжилгээ хийж, сайжруулах арга замыг тодорхойлж санал, зөвлөмж боловсруулан гаргахад уг судалгааны зорилго оршино. Энэхүү судалгаа нь насанд хүрэгчдийн суралцахуйн сүүлийн үеийн онолын чиг хандлагыг судалж, төрийн захиргааны төв байгууллагуудын боловсруулсан төрийн захиргааны албан хаагчийн сургалт, хөгжлийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийн, сайжруулах арга замыг тодорхойлсноороо онолын болон практик ач холбогдолтой бөгөөд шинэлэг юм.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 1K
- Татсан тоо
- 598
- Файлын хэмжээ
- 1.84 MB
- Оруулсан огноо
- 2023.04.05
- Судалгаа хийгдсэн он
- 2021 он
- Судалгааны арга зүй
- Дескриптив судалгааны аргазүйд үндэслэн баримт бичгээр хоёрдогч, сурвалжлагын аргаар анхдагч өгөгдөл, мэдээллүүдээ цуглууллаа.
- Судалгааны салбар
- Боловсролын шинжлэх ухаан
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- Удирдлагын академи
- Захиалагч байгууллага
-
Удирдлагын академи researchcenter@naog.gov.mn 70132135 Удирдлагын академи нь төрийн албаны хөгжлийн шаардлагад нийцүүлэн өндөр мэдлэг, чадвар бүхий албан хаагчдыг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, төрийн захиргаа, удирдлагын асуудлаар судалгааны ажил гүйцэтгэх, төрийн бодлого боловсруулах чиглэлээр төр, захиргааны байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий байгууллага юм.
- Судалгааны баг
Ахлагч: Жүгдэрийн Нарантуяа Гишүүд: Вандангомбын Данаасүрэн Пунсанцогвоогийн Бямбасүрэн Гэрээт зөвлөх: Доржийн Байгал Даваадоржийн Балжинням Гэрээт туслах: Алтангэрэлийн Анхбаяр Өлзийбатын Сувд