224
Сплайн функц болон итерацийн аргын онол, хэрэглээ
Судалгааны тайлбар: Шугаман биш тэгшитгэл ба шугаман биш тэгшитгэлийн системийг бодох өндөр эрэмбийн итерацийн аргуудыг байгуулах нь тооцон бодох математик болон шинжлэх ухаан, инженерийн хэрэглээнд чухал ач холбогдолтой. Шугаман биш тэгшитгэл, түүний системийн шийд нь аналитик байдлаар олдох нь маш ховор учраас шийдийг ямарваа аргаар ойролцоогоор олох асуудал тавигддаг. Өөрөөр хэлбэл шугаман биш тэгшитгэлийн шийдийг итерацийн аргаар өндөр нарийвчлалттай ойролцоогоор бодох шаардлага урган гардаг. Энэ зорилгоор хамгийн өргөн хэрэглэдэг аргууд нь Ньютон ба Стефенсоны аргууд бөгөөд эдгээр арга нь квадрат хурдтайгаар локаль нийлдэг онцлогтой. Энэхүү сэдэвт ажлын хүрээнд Ньютон ба Стефенсон төрлийн аргуудыг судалж, нийлэлтийн эрэмбийг сайжруулж өндөр эрэмбийн нийлэлттэй аргууд байгуулахыг зорьсон.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 246
- Татсан тоо
- 53
- Файлын хэмжээ
- 15.79 MB
- Оруулсан огноо
- 2024.08.01
- Судалгаа хийгдсэн он
- 2021 он
- Судалгааны салбар
- Математик
- Санхүүжилтийн хэмжээ
- 32,800,000.00₮
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- МАТЕМАТИК, ТООН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН
- Захиалагч байгууллага
-
Шинжлэх ухаан, технологийн сан info@stf.gov.mn stf Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС) нь Монгол Улсын Засгийн Газрын 1993 оны 12-р сарын 24-ны өдрийн 192 дугаар тогтоолоор байгуулагдаж, мөрдөгдөж байгаа хууль тогтоомж болон холбогдох дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна.
- Судалгааны баг
Р.Мижиддорж Т. Жанлав О. Чулуунбаатар Х. Отгондорж