228
Жендэр судлал 2023
Судалгааны тайлбар: Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний
хорооны ажлын алба, түүний дэргэдэх эрдэмтэн судлаачдын
бүлгээс хамтран эрхлэн гаргадаг “Жендэр судлал” эрдэм
шинжилгээний сэтгүүлийн 4 дэх дугаарыг та бүхэндээ хүргэж
байна.
Бид “Жендэр судлал” сэтгүүлээр дамжуулан жендэрийн
асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, олон ургалч
байдлаар өргөн хүрээнд хөндсөн, судалгаанд суурилсан өгүүлэл,
эрдэм шинжилгээний бүтээлүүдийг уншигч олонд хүргэхийг
зорин ажилладаг. Түүнчлэн эрдэм шинжилгээний энэхүү
сэтгүүлийг тогтмол эрхлэн гаргаснаар олон нийтэд жендэрийн
боловсролыг олгож, жендэрийн талаарх сөрөг ойлголт,
хандлагыг өөрчлөх, энэ чиглэлээр суралцаж, ажиллаж
байгаа хүмүүст шинэ мэдлэг, мэдээллийг өгч, цаашид дээд
боловсролын салбарт жендэр судлалыг хөгжүүлэх, жендэрийн
эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг онол,
арга зүйгээр дэмжихэд чухал ач холбогдолтой юм.
Энэ удаагийн дугаарт жендэрийн онол арга зүйн асуудал,
жендэр ба нийгэм, соёл, жендэр ба улс төр, жендэрт суурилсан
хүчирхийлэл зэрэг асуудлыг хөндсөн судалгаа шинжилгээний
бүтээлүүдийг хүргэж байна.
Сэтгүүлийг бэлтгэн хамтран ажиллаж буй эрдэмтэн
судлаачдын бүлгийн гишүүд, судлаач, багш нартаа талархал
илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажилд өндөр амжилт
хүсье.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН дэргэдэх
ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА,
ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН БҮЛЭГ
Түлхүүр үг:
Жендэр
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 412
- Татсан тоо
- 143
- Файлын хэмжээ
- 32.06 MB
- Оруулсан огноо
- 2024.09.20
- Судалгаа хийгдсэн он
- 2024 он
- Судалгааны арга зүй
- ЖҮХАА
- Судалгааны салбар
- Нийгэм судлал
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
- Гүйцэтгэгч байгууллага
- ЖҮХАА
- Захиалагч байгууллага
-
Жендэрийн үндэсний хороо secretariat@ncge.gov.mn 7007116 Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, Хорооны шийдвэрийг холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;