Хайлтын үр дүн

83 илэрц олдлоо.

/ 2010 он

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулийн төслийн агуулга, эрх зүйн үндэслэл, хэрэгжүүлэх боломжийг шинжилсэн. БНХАУ, ХБНГУ, ОХУ, Казахстан, Вьетнам, БНСУ, Япон, АНУ зэрэг нийт 20 орчим улсын гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах, хориглох эрх зүйн зохицуулалт, хяналтын механизмыг харьцуулсан. Үндэсний аюулгүй байдлыг хангах, хөрөнгө оруулалтын таатай орчныг хадгалах, хуулийн төслийг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулсан.

/ 2020 он

Ковид-19 цар тахал сонгууль, ард нийтийн санал асуулгын товд хэрхэн нөлөөлснийг 2020 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар тоймлосон. Цар тахлын үед сонгууль явуулсан, сонгуулиа хойшлуулсан болон оны сүүлийн гурван сард явуулахаар төлөвлөсөн улс, нутаг дэвсгэрийг ангилж, сонгуулийн төрөл, газар, анхны болон өөрчилсөн огноог нэгтгэсэн.

/ 2020 он

Хорват, Австри, Герман, АНУ-ын парламентын нэрэмжит шагналын зориулалт, олгох давтамж, урамшуулал, шалгаруулах байгууллагын талаар тоймлосон. Германы Бундестагийн Шинжлэх ухааны болон Парламентын хэвлэл, мэдээллийн шагналыг дэлгэрүүлж, нэр дэвшүүлэх бүтээл, оролцогчид тавих шаардлага, материал бүрдүүлэх нөхцөл, сонгон шалгаруулалтын зохион байгуулалтыг танилцуулсан.

/ 2010 он

Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх эрх зүйн зохицуулалт, арга хэлбэр, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх боломжийг шинжилсэн. Австрали, Их Британи, Канад, АНУ, ОХУ-ын төр, хувийн хэвшлийн түншлэл, концесс, тендер, аутсорсинг, мэргэжлийн холбоод болон өөрөө өөрийгөө зохицуулах байгууллагын туршлагыг харьцуулж, Монгол Улсад төрийн зарим чиг үүргийг шилжүүлэн гүйцэтгүүлэх эрх зүйн орчин, шалгуур үзүүлэлт, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг тодорхойлсон.

/ 2010 он

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг дээшлүүлэхэд нийгмийн аудитын гүйцэтгэх үүрэг, онолын үндэслэл, арга зүй, хэрэгжүүлэх зарчим, үр өгөөжийг авч үзсэн. АНУ, Канад, Филиппин, Малайз, Их Британи, Австрали, Шинэ Зеландын нийгмийн аудит, төрийн үйлчилгээний гүйцэтгэлийн үнэлгээ, чанарын удирдлагын тогтолцооны туршлагыг судалж, иргэдийн оролцоо, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх боломжийг тодорхойлсон. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд нийгмийн аудитын арга зүйг нэвтрүүлэх эрх зүйн орчин, зохион байгуулалтын нөхцөл, хэрэгжүүлэх механизмыг боловсронгуй болгох асуудлыг дүгнэсэн.

/ 2010 он

Монгол Улсын улс төрийн сонгуулийн үр дүнгээс шалтгаалсан төрийн албан хаагчдын томилгоо, чөлөөлөлт, албан тушаалын өөрчлөлт, төрийн албаны тогтвортой байдал, мерит зарчмын хэрэгжилтийг шинжилсэн. АНУ, ХБНГУ, Япон, Их Британи, Скандинавын болон Төв Азийн орнуудын төрийн албаны тогтолцоо, хүний нөөцийн удирдлага, сонгуулийн дараах албан хаагчдын хөдөлгөөний туршлагыг харьцуулсан. Монгол Улсын 1996–2008 оны төрийн албаны статистик мэдээлэлд тулгуурлан сонгуулийн дараах албан хаагчдын хөдөлгөөний хандлага, үндэслэлгүй халагдсантай холбоотой маргааныг авч үзэж, төрийн албаны улс төрөөс хараат бус, тогтвортой байдлыг хангах асуудлыг тодорхойлсон.

/ 2020 он

УИХ-ын зургаа, долоо дахь удаагийн бүрэн эрхийн хугацаанд баталсан хууль, тогтоолын тоон мэдээллийг нэгтгэсэн. Бие даасан, нэмэлт, өөрчлөлт оруулах, олон улсын гэрээ соёрхон батлах, хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг ангилан харуулсан. Мөн нэгдсэн хуралдааны тоо, үргэлжилсэн хугацаа, Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт хэлэлцсэн мэдээллийг оруулсан.

/ 2010 он

Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэр, агаарын чанар, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, бохирдлыг бууруулах арга хэмжээний хэрэгжилт, санхүүжилтийг өмнөх судалгаа, тайлангуудад тулгуурлан шинжилсэн. БНХАУ, Япон, ОХУ-ын агаарын бохирдлыг бууруулах технологи, хяналт, зохицуулалтын туршлагыг авч үзэж, эрх зүй, эдийн засаг, нийгэм, эрүүл мэнд, эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлэх санал, зөвлөмж боловсруулсан.

/ 2020 он

УИХ-ын зургаа, долоо дахь удаагийн бүрэн эрхийн хугацааны нэгдсэн болон байнгын хороодын хуралдааны ирцийг хамруулсан. Хуралдааны тоо, үргэлжилсэн хугацаа, гишүүдийн оролцоо, хоцролт, таслалт, чөлөө болон томилолтын мэдээллийг нэгтгэсэн. Үзүүлэлтүүдийг бүрэн эрхийн хугацаа, чуулган, гишүүн тус бүрээр хүснэгтлэн харуулсан.

/ 2020 он

Гадаадын парламентын судалгааны алба, номын сан, судалгааны институтын орон тооны мэдээллийг нэгтгэсэн. Парламентын танхимын бүтэц, гишүүдийн тоо, судалгааны байгууллагын нэр, ажилтнуудын тоог зэрэгцүүлэн харуулсан. Судалгааны болон номын сангийн ажилтны тоог парламентын гишүүдийн тоотой харьцуулсан мэдээллийг мөн оруулсан.

/ 2010 он

Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалт, 2006–2010 оны хэрэгжилт, тендер шалгаруулалтын ил тод байдал, хяналт, авлигын эрсдэл болон тулгамдсан асуудлыг шинжилсэн. Их Британийн тендер шалгаруулалтын туршлага, Европын зарим улсын хэрэглэж байсан загварыг дурдан, худалдан авах ажиллагааны үр ашиг, өрсөлдөөн, хариуцлагын тогтолцоог сайжруулах бодлогын санал, зөвлөмж боловсруулсан.

/ 2019 он

Их Британийн Засгийн газрын Кабинетийн бүтэц, Ерөнхий сайдын үүрэг, парламентын сонгуулийн дараа Засгийн газар байгуулах үйл явцыг тайлбарласан. Аль нэг нам олонх болоогүй үед Засгийн газар бүрдүүлэх хэлбэр, намуудын хэлэлцээр, төрийн албаны оролцоог авч үзсэн. Ерөнхий сайд, Засгийн газар огцрох, парламентын итгэлтэй холбогдох зохицуулалтыг танилцуулсан.

/ 2010 он

Америкийн Нэгдсэн Улсын Конгрессийн судалгааны алба, Конгрессийн номын сангийн бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, судалгааны үйлчилгээ, хууль тогтоох үйл ажиллагаанд үзүүлэх мэргэжлийн дэмжлэгийг авч үзсэн. АНУ-ын Мэрилэнд мужийн хууль тогтоох байгууллагын судалгааны ажлын туршлага, Канадын парламентын зөвлөхийн танилцуулсан мэдээллийг хамруулж, судалгааны байгууллагын хараат бус байдал, судалгааны төрөл, бүтээгдэхүүн, зохион байгуулалтын онцлогийг тодорхойлсон.

/ 2019 он

: Парламентын гишүүдийн тоог хүн амын хэмжээтэй холбон тайлбарладаг куб язгуурын хуулийн үзэл санаа, томьёог танилцуулсан. Хуулиар тогтоосон болон томьёогоор тооцоолсон гишүүдийн тооны харьцуулалтыг авч үзсэн. Нийт болон идэвхтэй хүн амд тулгуурлах тооцоолол, парламентын хэмжээнд нөлөөлөх бусад хүчин зүйлийг тайлбарласан.

/ 2010 он

Филипин Улсын парламентын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт, бодлогын болон төсвийн судалгаа, хууль зүйн судалгаа, мэдээллийн үйлчилгээний туршлагыг авч үзсэн. Конгрессийн судалгааны байгууллага, номын сан, Мэдлэгийн менежментийн төв болон Дэлхийн банкны хөгжлийн сургалтын сүлжээний үйл ажиллагааг судалж, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын судалгаа, мэдээллийн үйлчилгээ, байгууллагын чадавхыг сайжруулах боломжийг тодорхойлсон.

/ 2010 он

Австрали Улсын парламентын Сенат, Төлөөлөгчдийн танхимын Тамгын газар, Парламентын үйлчилгээний газар болон номын сангийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны туршлагыг авч үзсэн. Парламентын байнгын хороодын ажлын алба, олон нийттэй харилцах үйл ажиллагаа, судалгааны үйлчилгээ, хуулийн төслийн шинжилгээний арга зүй, судлаачдын чиг үүргийг судалж, Монгол Улсын парламентын судалгаа, мэдээллийн үйлчилгээний зохион байгуулалтад ашиглаж болох туршлагыг тодорхойлсон.

Судалгаа