Хайлтын үр дүн

113 илэрц олдлоо.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2016 оны тогтоолоор баталсан “Хотжилтын шинэ хөтөлбөр” нь хөгжиж буй улс орнуудад тогтвортой хот байгуулалтыг хэрэгжүүлэхэд гол чиглэл, үзэл баримтлал болж байгаагаараа чухал ач холбогдолтой төдийгүй “Тогтвортой хөгжлийн зорилт2030”-ыг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх, нутагшуулах, “хот, суурин газрын хүртээмжтэй, аюулгүй, тэсвэрлэх чадвартай, тогтвортой хөгжлийг хангах” 11 дүгээр зорилт, бусад тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой билээ.

НҮБ-ын HABITAT III чуулган нь хот байгуулалтын талаар хэрэгжүүлсэн хүчин чармайлтыг үнэлэх, мөн цаашдаа баримтлах Шинэ хотжилтын хөтөлбөрийг боловсруулах түүхэн ач холбогдолтой дэлхийн индэр болох юм.

Барилга Хот Байгуулалтын Яамны Сайдын 2007 оны 07 дугаар сарын 20-ны өдөр баталсан 02 дугаар зургийн даалгавар, мөн яамны Барилгын захиалагчийн албатай 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 68/2007 тоот гэрээг үндэслэн “Хархорин, Эрдэнэзуу орчмыг хот төлөвлөлтийн орчин үеийн аргачлалаар жуулчдын төв хот болгон хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулах ажлыг Нийслэлийн Хот Төлөвлөлт, Эрдэм Шинжилгээ, Зураг Төслийн Хүрээлэнд (туслан гүйцэтгэгч Төлөвлөлт судалгааны “Төгс Шийдэл” төвтэй хамтран) хийж, гүйцэтгэлээ.

Говийн бүсийн Тавантолгой, Оюутолгой, Цагаансуваргын уул уурхайн орд газрыг түшиглэсэн бүс нутгийн хөгжлийн стратеги төслийг Барилга, хот байгуулалтын яамны баталсан даалгаврын дагуу "Шинэ хотжилт" ХХК-д боловсруулав. Говийн бүсийн хөгжлийн стратеги төслийн хамрах хүрээнд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудын нутаг дэвсгэр багтаж байгаагаас гадна Тавантолгой, Оюутолгой, Цагаансуваргын орд газрыг түшиглэсэн Дорноговийн Мандах, Хатанбулаг, Өмнөговийн Цогтцэций, Баян-Овоо, Манлай, Ханбогд зэрэг 6 сумуудын нутаг дэвсгэрийг хамарсан бичил бүсийн хот байгуулалтын төлөвлөгөө гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ.

2023 ОНД ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ

Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсуулах төслийн "Тээвэр, логистик, дэд бүтэц, дижитал шилжилт, мэдээлэл, харилцаа холбооны технологи, хот байгуулалтын салбарын судалгаа"

Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсуулах төслийн "Газар тариалан, мал аж ахуй, уул уурхай, аж үйлдвэр, аялал жуулчлалын салбарын судалгаа"

/ 2020 он

“2010 оноос хойш батлагдсан аймаг, сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд дүгнэлт гаргаж цаашид авах арга хэмжээний санал, боловсруулан БХБЯ болон орон нутагт хүргүүлэх” ажлын хүрээнд судалгааг /2020 оны эхний хагас жилийн байдлаар/ хийж үнэлэлт дүгнэлт хийсэн.

Судалгаагаар аймгийн хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны буюу 2021-2023 оны эрэлт, нийлүүлэлтийн тоо хэмжээ, гарч болох чанарын өөрчлөлтийн талаарх мэдээллийг нэгтгэж, дүгнэлт, зөвлөмж гарган, боловсрол, сургалтын болон хөдөлмөр эрхлэлтийн салбарын бодлого боловсруулагчид, түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн мэдээллийн хэрэгцээнд нийлүүлж байна.

Хөвсгөл аймгийн хөгжлийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд засаг захиргааны бүх нэгжийн түвшинд хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой мэдээлэл хэрэгцээтэй болсон өнөө үед Хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтийг аймгийн түвшинд тооцож, эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх хэрэгцээ шаардлага өдөр тутамд тулгарч байгаа нь энэхүү судалгааг хийж гүйцэтгэх үндэслэл болсон.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд Ковид-19 коронавирус болон цар тахлын эсрэг төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд хэрхэн нөлөөлж буй талаарх судалгааг ЖДҮҮЭ-ээс түүврийн арга ашиглаж гүйцэтгэв.

Сүхбаатар аймгийн 2021-2025 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалтын боловсролын чиглэлийг оновчтой болгох зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ

Төв аймгийн хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацаа /2022-2024 он/-ны ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг салбар, ажил мэргэжлээр тодорхойлж, боловсролын ба хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг мэдээллээр хангахад оршино.

Тус бүлэгт Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хэрэгжүүлэхээр хэлэлцэн тохиролцсон Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төслийн 2019 оны 1 дүгээр сард боловсруулж гаргасан Эхлэлийн тайланд тусгагдсан зарим хэсгийг дахин боловсруулж оруулав. Түүнчлэн 2019 оны 11 дүгээр сард боловсруулсан төслийн эхний үе шатны ажлын явц, одоогийн нөхцөл байдлын дүн шинжилгээ, Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө (ҮХЦТ)-ний эхний төсөл 1, 2021 оны 2 дугаар сард боловсруулсан Эцсийн тайлангийн төсөл 2-т тусгасан туршилтын төслүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр хийж буй үйл ажиллагааны явц болон түүнээс хойш хийгдсэн ажлуудыг хураангуйлж танилцуулав.

"Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө" боловсруулах ажлын суурь судалгааг боловсруулахдаа Улаанбаатар хотын эрчимтэй таталцал, нөлөөллийн бүсийн хүрээнд Улаанбаатар бүсийн буюу хот болон хаяа дагуул хот тосгодыг хамарсан /470440 га/ бүхий 9 дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөн Улаанбаатар хотын хэмжээнд буюу суурьшил үүссэн нутаг дэвсгэрийн хэмжээнд тус тус боловсруулсан болно.

Судалгаа