Хайлтын үр дүн
113 илэрц олдлоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам / 2023 он
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн тойм
Удирдлагын академи / 2017 он
Энэхүү судалгаа нь Монгол Улсын төрийн өмчит хувьцаат компанийн засаглалын зарчмуудын хэрэгжилтэд үнэлгээ өгч, улсын төсөвт төрийн өмчит хувьцаат компаниудаас төвлөрүүлж буй аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хэмжээ компанийн засаглалаас хамаарч буй эсэхийг тодорхойлох үндсэн зорилготой.
Удирдлагын академи / 2018 он
Менежментийн ухаан, микро эдийн засгийн харилцан уялдааны хүрээнд бизнесийн байгууллагын хөгжлийг тодорхойлох арга зүй, хэмжигдэхүүнийг тогтоон , түүгээр Монголын бизнесийн байгууллагын хөгжлийн түвшинг тодорхойлсон.
Удирдлагын академи / 2019 он
Төсвийн зарлагын удирдлагын онол, арга зүйд тулгуурлан Монгол Улсад хэрэгжүүлж буй төсвийн зарлагын удирдлагын шинэчлэлийн явц, үр дүнг үнэлж, туршлага, сорилтыг тодорхойлон шинэчлэлийг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн зөвлөмж боловсруулахад энэхүү судалгааны ажлын зорилго оршино.
Удирдлагын академи / 2020 он
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг, оролцоог эрх зүйн зохицуулалтын хүрээнд судалж, дүн шинжилгээ хийхэд судалгааны зорилго оршино.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам / 2022 он
Монгол улсын уул уурхайн салбар, ханган нийлүүлэлтийн сүлжээний хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгааг хийх энэхүү төсөл нь Монгол улсын уул уурхайн салбартай холбоотой хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох зорилготойгоор хэрэгжсэн. Энэхүү судалгаа нь Монгол улсын уул уурхайн салбарт орж ирэх Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж болохыг тодорхойлоход чиглэгдсэн.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар / 2019 он
Сэлэнгэ аймгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт тоон болон чанарын судалгаа
Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар / 2021 он
Сүүлийн 1 жилийн хугацаанд Хэнтий аймгийн хөгжилд гарсан өөрчлөлтүүдийг тодруулахад судалгаанд оролцогчдын дийлэнх нь буюу 63% нь хөгжсөн гэсэн эерэг хандлагатай байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам / 2022 он
Монгол Улсын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын өнөөгийн байдлыг судлах, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, дүн шинжилгээ хийх.
Увс аймгийн Засаг даргын Тамгын газар / 2022 он
Увс аймаг болон Баруун 5 аймаг, Улаанбаатар хот, ОХУ-аас дамжин өнгөрүүлэх бүх төрлийн импорт, экспортын тээвэрлэлтэнд дэмжлэг үзүүлэх зорилготой Логистикийн нэгдсэн төвийг байгуулах талаарх техник эдийн засгийн үндэслэл
Барилга, хот байгуулалтын яам / 2013 он
Тус судалгаа нь Улаанбаатар метроны нэгдүгээр шугам буюу зүүнээс баруун тийш чиглэсэн хөндлөн тэнхлэгийг судалгааны объект болгон, тээврийн төрлийн бусад хувилбартай харьцуулсны үндсэн дээр түүнийг хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулах ТХХТ-ийн оновчтой хэлбэрийг дэвшүүлэх, Япон Улсын хөгжлийн албан ѐсны тусламж (ХАЁТ) болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, технологийг татан оролцуулах төрөл бүрийн нөхцөл, шаардлагыг тодорхойлох зорилготой.
Барилга, хот байгуулалтын яам / 2014 он
Уг тайланд газрын хэвлий дороо зэс, коксжих нүүрс зэрэг байгалийн асар их баялагтайн дээр гол зах зээл болох Хятад улстай хаяа дэрлэн оршиж буйгаараа Монгол улсын эдийн засагт хөгжлийн асар их потенциаль буйг юун түрүүнд онцолжээ.
Сайншанд сумын төвийн хөгжлийн чиг хандлагыг цаашид орон нутгийн хөгжилд нөлөөлөөд зогсохгүй, улс болон бүс нутгийн чанартай аж үйлдвэржсэн хот болох нь хөгжлийн гол чиглэл гэж харж байна. Ингэснээр иргэд ажлын байраар хангагдах, орлого нэмэгдэх, цаашлаад улсын хөгжилд үзүүлэх олон эерэг талтай юм.
Дэлхийд томоохонд ордог Оюу толгойн орд газар Ханбогд сумын нутагт оршиж байгаа нь тус сумын хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой төдийгүй Говийн бүсийн хөгжлийг хөтлөгч гол хүчин зүйлийн нэг юм. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд тухайн бүс нутгийн дэд бүтцийн үндсэн сүлжээнд аль нэг хот, суурин хэрхэн холбогдох байдлаас хамааран хөгжлийн чиг хандлага, хурдац тодорхойлогдоно.
Уг сумын төв хэсэг болон төв хэсгийн орчмын газрыг урт хугацаанд хөгжүүлэх хүсэл эрмэлзэл Гурвантэс сумын оршин суугчид болон уул уурхайн компаниудын аль алинд байна. Байгаль орчин, нийгэм эдийн засгийн хөгжлийн гурван хөдөлгүүрийг харилцан уялдаатай, тэнцвэржүүлэн сайжруулж тогтвортой хөгжлийг бий болгодог.
Барилга, хот байгуулалтын яам / 2009 он
Баруун бүсийн хөгжлийн төслийн одоогийн байдлын судалгааны материалуудыг баруун бүсийн 5 аймаг, 92 сум, 461 багийг багтаасан 415.3 мян.кв.км нутаг дэвсгэрийн нийгэм эдийн засгийн суурь судалгаа, статистик динамик төлөвлөлт хийхэд зориулан цуглуулсан мэдээллүүдийн эмхэтгэлийг ашиглан гүйцэтгэв.
©2026 -Үндэсний судалгааны нэгдсэн платформ.