Хайлтын үр дүн

1552 илэрц олдлоо.

/ 2024 он

Монгол Улсын ахмад настны нийгмийн хамгааллын бодлого, асрамжийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээлийг судалсан. Ахмад настанд үзүүлэх асрамжийн үйлчилгээний хэрэгцээ, тогтолцоонд тулгуурлан үйлчилгээний бодлогын хувилбар, загвар болон холбогдох зөвлөмжийг боловсруулсан.

/ 2024 он

Монгол Улсын эдийн засгийг тэлэх төлөвлөгөө, томоохон төслүүдэд хөрш болон гуравдагч хөрш орнуудын геополитикийн бодлого хэрхэн нөлөөлөхийг судалсан. Их гүрнүүдийн гадаад, эрчим хүчний бодлого, бүс нутгийн хамтын ажиллагаа болон Монголын хөгжлийн төслүүдийн уялдааг үнэлсэн

/ 2012 он

Монгол Улсын үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламж, бүртгэлийн байгууллагын бүтэц, чиг үүрэг, эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудлыг шинжилсэн. АНУ, ХБНГУ, Их Британи, ОХУ, Казахстан, Япон, БНСУ-ын үнэт цаасны хадгаламж, төлбөр тооцооны тогтолцоог харьцуулж, IOSCO болон G30-ын олон улсын зөвлөмжид нийцүүлэн зах зээлийн дэд бүтэц, зохицуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулсан

/ 2012 он

Монгол Улсын 2012 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөл, инфляцийг онилох бодлогын хэрэгжилт, бодлогын хүү, валютын ханш, эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөллийг шинжилсэн. Чили, Бразил, Австрали, Канад, Чех, БНСУ болон бусад улсын инфляцийн зорилтыг тогтоох, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх туршлагыг харьцуулж, төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулах асуудлыг тодорхойлсон

/ 2023 он

Мөнгөний ирээдүйн болон өнөөгийн үнэ цэнийн ойлголт, Засгийн газрын өр төлбөрийг тооцох аргачлал, өрийн хязгаарлалтын шалгуур үзүүлэлтийг тайлбарласан. Улс орнууд Засгийн газрын өрийг өнөөгийн эсхүл нэрлэсэн үнэ цэнээр илэрхийлж буй жишгийг нэгтгэн, өрийн хэмжээг үнэлэх, хязгаар тогтооход хэрэглэдэг үзүүлэлтүүдийг авч үзсэн.

/ 2023 он

Эмч, эмнэлгийн мэргэжилтний цалин хөлсийг тогтоох олон улсын тогтолцоо болон Турк Улсын цалин хөлс, тэтгэврийн зохицуулалтын талаарх мэдээллийг нэгтгэсэн. Эрүүл мэндийн салбарын ажилтны хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний хэлбэр, санхүүжилттэй холбоотой асуудлыг авч үзсэн бөгөөд Туркийн хэсгийг нээлттэй эх сурвалжийн хүрээнд боловсруулсан.

/ 2011 он

Монгол Улсын алслагдсан бүс нутгийг тодорхойлох шалгуур, газар зүйн байршил, амьжиргааны өртөг, эдийн засаг, нийгмийн хөгжлийн ялгааг шинжилсэн. Скандинавын орнууд, Франц, Их Британийн бүс нутгийн хөгжлийг тодорхойлох шалгуур, бодлогын туршлагыг авч үзсэн. Алслагдсан бүс нутгийн хөгжлийг дэмжих санхүүгийн хөшүүрэг, татварын хөнгөлөлт, цалин хөлсний нэмэгдэл, хөрөнгө оруулалтын дэмжлэгийн боломжийг тодорхойлсон

/ 2011 он

Монгол Улсын цэргийн албан хаагчийн тэтгэвэр, нэг удаагийн тэтгэмжийн эрх зүйн зохицуулалт, тэтгэвэр, тэтгэмж авсан албан хаагчдын тоо, олгосон хөрөнгийн хэмжээг шинжилсэн. Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын 1994–2011 оны мэдээлэл, 2011 оны эхний улирлын цэргийн тэтгэвэр авагчдын тоог аймаг, нийслэл, дүүргээр нэгтгэн харьцуулсан

/ 2011 он

Монгол Улсын хүн амын өсөлт, түүнд нөлөөлөх хүчин зүйл, эдийн засгийн хөгжилтэй харилцан хамаарах байдлыг шинжилж, 2050 он хүртэлх хүн амын өсөлтийн прогноз боловсруулсан. ОХУ, Швед, Франц, Итали, Бельгийн хүн амын өсөлтийг дэмжих бодлогын арга хэмжээг авч үзсэн. Хүн амын өсөлт, эдийн засгийн үзүүлэлтүүдийн хамаарлыг статистик загвараар тооцоолон үнэлсэн

/ 2011 он

Монгол Улсын 2011 оны эхний хагас жилийн эдийн засгийн өсөлт, улсын төсвийн орлого, зарлага, мөнгөний бодлого, инфляц, гадаад худалдаа, аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдийг шинжилсэн. Өмнөх онуудын статистик мэдээлэлтэй харьцуулан төсвийн тэнцэл, эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэл, гадаад худалдааны өөрчлөлтийг тодорхойлсон

/ 2011 он

Монгол Улсын 2005–2011 оны эхний хагас жилийн импортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнийн дүн, өсөлт, бууралтын өөрчлөлтийг шинжилсэн. Шатахуун, согтууруулах ундаа, тамхи, автомашин болон бусад импортын бүтээгдэхүүний статистик мэдээллийг харьцуулж, импортын гол нэрийн 50 бараа бүтээгдэхүүний жагсаалтыг боловсруулсан

/ 2011 он

Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрийн хөгжил, үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, орон нутгийн үйлдвэрлэлийн бодлого, эдийн засгийн дэмжлэг, экспортын боломжийг шинжилсэн. Польш, Чех, Болгарын жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг дэмжих төрийн бодлого, арга хэмжээний туршлагыг харьцуулсан. Үйлдвэрлэлийн бодлогын уялдаа, экспортын чиг баримжаа, эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг тодорхойлсон

/ 2023 он

Эрүүл мэнд, боловсрол, харилцаа холбоо, байгаль орчны чиглэлийн төсвийн гадуурх сангуудын үйл ажиллагааг Казахстан, Австрали, Япон, Арабын Нэгдсэн Эмират Улсын жишээгээр судалсан. СТ-23/209 судалгааны нэмэлт тодруулга болгон сангийн эрх зүйн орчин, удирдлага, орлогын эх үүсвэр, хөрөнгө оруулалтын стратеги, зарцуулалт, хяналтыг харьцуулсан.

/ 2023 он

Байгалийн хий, метан хий олборлодог улс орнуудын мэдээлэл, хайгуул, олборлолтын эрх зүйн орчин, гэрээний хэлбэр болон стандартын талаар тоймлон судалсан. Хайгуул, олборлолтын үйл ажиллагаанаас хүний эрүүл мэнд, байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг, сөрөг нөлөөг олон улсын туршлагатай холбон авч үзсэн.

/ 2023 он

Бага насны хүүхдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүний чихрийн агууламж, шошгололтын шаардлага болон олон улсын байгууллагын стандарт, зөвлөмжийг судалсан. Монгол Улс, Европын холбоо, Австрали–Шинэ Зеланд, АНУ, БНСУ, Канадын зохицуулалтыг харьцуулж, бүтээгдэхүүний орц, найрлага, шим тэжээл болон чихрийн хэмжээг хэрэглэгчид мэдээлэх шаардлагыг авч үзсэн.

/ 2023 он

Аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлага, олон улсын туршлага болон Гүрж, БНСУ, Тайланд, Австри, Чехийн бодлого, эрх зүйн орчныг судалсан. Гадаадын жуулчдыг татах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, татварын хөнгөлөлт үзүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих болон жуулчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээг харьцуулсан.

Судалгаа