Хайлтын үр дүн

367 илэрц олдлоо.

Монгол улсын уул уурхайгаас бусад экспортын нэг үйлчилгээний экспортын гол хэсэг болох олон улсын аялал жуулчлалын салбарын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр эдийн засагт хамгийн их нөлөө үзүүлдэг “аялал жуулчлалын эвент”-ийг тодорхойлох, эвентийн стратеги төлөвлөгөө, эрсдлийн үнэлгээ хийх зорилготой.

Монгол Улсад үйлдвэрлэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд экспортлоход зарцуулах зардал, цаг хугацааны шинжилгээг гүйцэтгэсний үндсэн дээр экспортын замын зураглалыг боловсруулж цаашид сайжруулах боломж, арга замыг тодорхойлоход судалгааны ажлын зорилго оршино.

Дэлхий даяар жил бүр зохион байгуулагддаг олон зуун үзэсгэлэн худалдаанд компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чиглэл, зорилгод нийцсэн үзэсгэлэн худалдааг зөв тодорхойлж оролцоход гарын авлага болгох зорилгоор энэхүү эмхэтгэлийг гаргасан байна.

Сангийн Яам / 2023 он

2023  ХАГАС ЖИЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, ТӨСВИЙН ТОЙМ

Дэлхийн банкны зүгээс Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, боломж төлвийг судалж, дүн шинжилгээ хийлээ.

Эдийн засгийг сэргээхийн тулд бизнесийн орчны шинэчлэлийг хэрэгжүүлэх нь

Төслийн гол зорилго нь Говь-Алтай, Дархан-Уул, Сүхбаатар, Өвөрхангай аймгийн төвүүдэд хатуу хог хаягдлын үр дүнтэй менежментийг бий болгож, хог хаягдлыг дахин боловсруулах тогтолцоог нэвтрүүлэх, аймгийн төвүүдийн оршин суугчдын хүрээлэн буй орчны нөхцөл болон аюулгүй байдалд эерэгээр нөлөөлөх, хатуу хог хаягдлын менежментийг бусад аймгийн төвүүдэд нэвтрүүлэх загвар төсөл болгох явдал юм.

МҮХАҮТ-ын Судалгааны институтээс жил болгон гаргадаг Бизнесийн итгэлийн индекс 2021 судалгааны үр дүн , Хүнд суртлын индекс 2021 судалгааны үр дүнгүүдийн товч үр дүн

Нийслэлийн авто замын түгжрэлээс үүсэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг судлах Нийслэлийн авто замын түгжрэлээс үүдэн гарах алдагдсан боломжийн өртгийг тооцоолж, дүгнэлт боловсруулах

ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ЦАХИМД ШИЛЖҮҮЛЖ, ЗОРЧИЛТЫН ХЭМЖЭЭГ ТӨЛБӨР ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭТЭЙ УЯЛДУУЛАХ СУДАЛГААНЫ АЖИЛ

ГОЛ КОРИДОР ДАГУУХ АЧААЛАЛ ИХТЭЙ УУЛЗВАРУУДЫН БАЙРЛАЛЫГ ТОДОРХОЙЛОХ, ТҮГЖРЭЛИЙН ТҮВШИН “VCR” ҮЗҮҮЛЭЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТҮВШИН “LOS”-ЫГ ТОДОРХОЙЛОХ АЖИЛ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2023 ОНЫ А/30 ДУГААР ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАХ, ЯВГАН БОЛОН АВТО ЗАМЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, ОРЦ ГАРЦ ГАРГАХ ЗАХИРАМЖИЙН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗӨРЧЛИЙН СУДАЛГА

Зам тээврийн гэмт явдлын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, түүний шалтгаан, нөхцлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх санал, зөвлөмжийг дэвшүүлэн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх субьектүүдийн анхаарлыг хандуулахаар энэхүү асуудлыг хөндөж байна. Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр сүүлийн 10 жилийн хугацаанд зам тээврийн ослоор 5485 хүн амь насаа алджээ. Замын цагдаагийн байгууллагын мэдээллээр мөн хугацаанд 3758 хүн амь насаа алдсан, 11154 хүн хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл авч, эрүүл мэндээрээ хохирсон тухай мэдээ байна. Эрүүл мэнд, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, бүртгэх аргачлалаас хамааран нас баралтын тоон үзүүлэлт ялгаатай гардаг. Жилд дунджаар зам тээврийн ослын улмаас Монголын төр 550 иргэнээ буюу нэг сумын насанд хүрсэн хүн амтай тэнцэх хэмжээний хүмүүсээ алдаж байгаа нь харамсалтай юм.

Судалгаа