Монгол Улсад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг 3 хэсэгт авч үзэж байна. Үүнд:
Манай улсад ургаж байгаа мансууруулах үйлчилгээтэй ургамлын тархац их байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй энэ төрлийн гэмт хэргийн 50-60 хувийг мансууруулах үйлчилгээтэй ургамалтай холбоотой гэмт хэрэг эзэлж байна.
Зүүн өмнөд Азийн улс орнууд болон хил залгаа БНХАУ-аас Монгол Улсын хилээр хууль бусаар сентитик төрлийн мансууруулах бодис болох амфетамин, метамфетаминыг нэвтрүүлэх, зарж борлуулах, хэрэглэх үйлдэл нэмэгдсээр байна. Мөн Олон Улсын шуудан илгээмжийн үйлчилгээг ашиглан Хар тамхи, мансууруулах бодисыг Монгол Улсад нэвтрүүлэн худалдах, хэрэглэх нь нэмэгдэх хандлагатай байна.
Монгол Улсад хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого, хөтөлбөр, хууль эрх зүйн орчин муу байгаа зэрэг нь нөлөөлж байна.
Хөрш улсуудын хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн тоон үзүүлэлт болон манай улсад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлд нэгдсэн үнэлэлт дүгнэлт өгөхөд манай улс хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх асуудлыг Төрийн нэгдсэн бодлоготойгоор, байгууллагын уялдаа холбоог зангидан хамтран хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.