377
Гамшгаас хамгаалахад сайн дурынхны үйл ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх боломж
Судалгааны тайлбар: Сайн дурын үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих замаар хүний нөөцийг зөв зохион байгуулж бүрэн дүүрэн ашиглах нь улс орны хөгжлийг хурдасгах ач холбогдолтой болохыг дэлхийн олон орнууд олон жилийн өмнөөс ойлгож, төрийн бодлогодоо зохицуулах болжээ. Монгол орны хувьд ч сайн дурынхныг төрийн бодлогоор дэмжих үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах хэрэгцээ шаардлага хэдий нь бий болжээ. Иргэний нийгмийн байгууллагуудаас тавьж байгаа хүсэлт, шаардлага болон олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн давхар батлан харуулж байна.
Сүүлийн жилүүдэд сайн дурын үйл ажиллагааг дэмжих санал санаачилга өрнөн төсөл, хөтөлбөр олноороо хэрэгжин үр өгөөжөө өгч байна. Харин эдгээр санал, санаачилгыг төр, засгийн зүгээс дэмжин бодлогоо тодорхойлж, нэгдсэн удирдлагаар хангаж, үйл ажиллагаагаа чиглүүлэх асуудал тулгамдаад байна. Энэ нь улс орны хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний хувь нэмрийг үнэлэх, улмаар төрийн үйлчилгээнд иргэдийн бүтээлч оролцоо нэмэгдсэнээр иргэд хоорондоо илүү нягт хамтран ажиллах нөхцөл бүрдэх зэрэг олон давуу талтайгаас гадна сайн дурынхан гол төлөв иргэний нийгмээр дамжин үйл ажиллагаагаа явуулдаг тул иргэний нийгмийн салбарын хөгжлийг авч үзэх нь асуудлыг ул суурьтай, алсын хараатай шийдвэрлэх арга зам гэдгийг олон улсын туршлага болон нийгэмд үүсээд байгаа хэрэгцээ, шаардлага харуулж байна.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 310
- Татсан тоо
- 87
- Файлын хэмжээ
- 2.51 MB
- Оруулсан огноо
- 2023.12.25
- Судалгаа хийгдсэн он
- 2023 он
- Судалгааны арга зүй
- Судалгааны ажлыг гүйцэтгэхдээ байгаль, нийгмийн юмс, үзэгдлийг танин мэдэх диалектик хандлагад тулгуурлан нийгмийн шинжлэх ухааны судалгааны ерөнхий ба тусгай арга болох ажиглалт хийх, түүхчлэх, харьцуулах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх (анализ-синт
- Судалгааны салбар
- Хууль
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
- Гүйцэтгэгч байгууллага
- Дотоод хэргийн их сургууль
- Захиалагч байгууллага
- Судалгааны баг
Д/х Б.Саранцэцэг, А/д Б.Ганзагас, докторант Г.Батгэрэл